Дэлхийн хамгийн стресстэй улсуудыг Монгол тэргүүлж байна

2016-03-24, 17:23
18,542

Дэлхий даяар эдийн засгийн хямрал нүүрлэж, амьдрах нөхцөл байдал хурцдаж байхад стресс ихдэх ч энүүхэнд санагдана. Хаа сайгүй халдлага гарч, гэмгүй ард иргэд үй олноороо амь үрэгдсэн 2015 болон 2016 оны үндсэн үзүүлэлтүүд дээр тулгуурлан дараах жагсаалтыг гаргасан байна. Энэ дунд манай Монгол ч “толгой цохиж” яваа харагдана.

Дэлхийн хамгийн стресстэй улсуудыг Монгол тэргүүлж байна

Эдгээр улсуудыг жагсаахад ажилгүйдлийн түвшин, хүн амын дундаж наслалтын түвшин дээр үндэслэсэн оноогоор жагсаасан болно.

10 Болив – 51.5

Ажилгүйдлийн түвшин 5.4%, дундаж наслалт 67 бөгөөд нийт 51.5 оноогоор нийт 74 улсын 10-р байранд орсон байна.

Болив – 51.5

9 Македон -52

Ажилгүйдлийн түвшин 30%, хүн амын дундаж наслалт 75 бөгөөд нийт 74 улсын 9-р байранд жагсчээ.

Македон -52

8 Ямайк – 52.3

Ажилгүйдлийн түвшин 13%, хүн амын дундаж наслалт 75 бөгөөд 8-р байранд оржээ.

Ямайк – 52.3

7 Пакистан – 52.7

Дайн дажин, үймээн самууны гал голомт гэгддэг Пакистан улсын ажилгүйдлийн түвшин 9.2%, хүн амын дундаж наслалт 67 бөгөөд 7-р байранд оржээ. Пакистан улсыг ийнхүү дээгүүр байр эзэлхэд Исламын шашин хамгийн их буруутай хэмээн шинжээчид үзэж байна.

Пакистан – 52.7

6 Колумб – 53.6

Өмнөд Америкдаа эдийн засгаараа тэргүүлдэг боловч хүн ам ихтэй, тэр дундаа ажилгүйчүүд томоохон байр суурь эзэлдэг (10.3%) бөгөөд дундаж наслалт нь 78 аж. Хэдийгээр хот төлөвлөлт, тохижолт, дэд бүтэц сайтай гэгддэг ч ажилгүйдлийн түвшин өндөртэй тул ийнхүү стресс ихтэй улсуудын жагсаалтын дээгүүр орсон байна. Сонирхуулахад Амазоны чийглэг ой, халуун орны хээр болон Карибын тэнгис, Номхон далайн эргийн шугам нь тус улсыг байгаль цаг уурын бараг бүх нөхцлийг агуулсан дэлхийн 17 улсын нэг болгодог аж.

Колумб – 53.6

5 Гватемал – 55.1

Баруун өмнөд талаараа Номхон далай, зүүн өмнө талаараа Карибын тэнгистэй хиллэдэг Төв Америкийн улс Гватемалын ажилгүйдлийн түвшин 4.1 бөгөөд  дундаж наслалт 69 ажээ. Гэр бүлийн хүчирхийлэл, эрт төрөлт ихтэй гэгддэг.

Гватемал – 55.1

4 Монгол – 55.4

Төв Азийн цээжинд орших Монгол улс маань дэлхийн нийт 74 улсаас 4-р байранд жагсаж байна. Манай улсын ажилгүйдлийн түвшин 6.1 бөгөөд дундаж наслалт 68 хэмээн гарчээ. Ажилгүйдлийн түвшин ихсэхэд мэргэжил төлөвлөлт буруу, боловсролын түвшин чанаргүй, ажлын байрны хомсдолд орсон гэх мэт хүчин зүйлс хамаарч байна. Түүнчлэн ард иргэдийн ядуу байдал ч шууд нөлөөтэй. Америкийн “Bloomberg” агентлагаас гаргасан энэхүү “тааруухан” жагсаалтанд улс эх орон маань дээгүүр явааг харахад санаа зовниж байгааг нуух юун...

Монгол – 55.4

3 Эл Сальвадор – 57.6

2 жилийн өмнө Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас гаргасан хамгийн стресстэй улс орнуудын жагсаалтанд ч мөн 3-р байранд орж байсан Эл Сальвадор улс нь өдгөө ч нөгөө л хэвэндээ гацсан байх аж. Ажилгүйдлийн түвшин 5.7%, хүн амын дундаж наслалт нь 72 гэжээ.

Эл Сальвадор – 57.6

2 Өмнөд Африк -70

Ажилгүйдэл, ядуурал, хүчирхийлэл, гэмт хэргийн гаралт гээд л бүхий л муу тодотголын эзэн болж байдаг Өмнөд Африк улс ч энэ удаад ахин стресстэй орнуудын дэд байранд орж байна. Эндэхийн ажилгүйдлийн түвшин дээр нэмэгдээд, ядуурал, гэмт хэрэг, халуун орны үхлийн халдварт өвчин, бэлгийн замын халдварт өвчин зэрэг нь бүр ч сэтгэл зовоох асуудал болж байна. Хүн амын дундаж наслалт маш бага буюу 58 байсан бол харин ажилгүйдлийн түвшин нь 25.7 гэж гарчээ.

Өмнөд Африк -70

1 Нигери – 70.1

Нийт 74 орноос хамгийн их стресс бухимдалтай, аз жаргалын индекс багатай орноор Африк тивийн хамгийн их хүн амтай Нигери улс тодорсон байна. Хэдийгээр ирээдүйд эдийн засгаар тэргүүлэх 11 улсын нэгт тооцогдож, 2008 оноос хойш хурдацтай хөгжиж байгаа ч ерөнхийдөө ядуурал, ажилгүйдэл ихтэй, хүн амын дундаж наслалт бага буюу 53, ажилгүйдлийн түвшин 23.9% хэмээн гарчээ.

Нигери – 70.1

“Bloomberg” агентлаг, НҮБ-ын гэмт хэрэг, хар тамхитай тэмцэх газар, Олон улсын валютын сан, Тагнуулын төв газар зэрэг газрууд хамтран эдгээр улсуудыг тодруулахдаа дээрх 2 гол үзүүлэлтээс гадна аллага, нэг хүнд ноогдох ДНБ-ий хэмжээ, дундаж орлого, хээл хахууль авлигын үзүүлэлт, агаарын бохирдол зэргийг ч мөн тооцоолжээ. Түүнчлэн улс орнуудын стрессийн түвшингийн максимум үзүүлэлтийг 0-100 оноогоор хэмжсэн байна. Стрессийн түвшин хамгийн ихтэй орнуудыг улаанаар тэмдэглэж, багатайг нь цэнхрээр тэмдэглэсэн болно.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()