Дэлхийг өөрчилсөн түүхэн зургууд

Зураг гэдэг бидний сайхан дурсамж, гуниг гутрал, бүхнийг хальснаа буулгаж, цаг хугацаа өнгөрөх тусам үнэ цэн, утга учир нь нэмэгддэг хүчирхэг “зэвсэг” юм. Үйл явдал бүхэн өөрийн гэсэн цаг хугацааны оршихуйтай билээ. Чухамхүү тухайн бодит агшинг гэрэл зурагт мөнхөлж чадсанаар, үнэ цэн нь хэдэн мянган жилд дурсагдах болно. Ингээд үгүйрэн одсон цаг хугацаанаас үлдэж хоцорсон гайхалтай зургуудтай танилцацгаая.

Дэлхийг өөрчилсөн түүхэн зургууд

10 Дэлхийн худалдааны төвийн халдлага

Одоогоос 15 жилийн өмнө буюу 2001 оны есдүгээр сарын 11-нд дэлхий нийтийг цочроосон томоохон террорист халдлага гарсан билээ. Тухайн үед “Аль Каида” бүлэглэлийн 19 гишүүн АНУ-ын иргэний агаарын тээврийн дөрвөн онгоцыг барьцаалсан бөгөөд тэдний хоёр нь Нью-Йорк хотод орших Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхагийг шил даран мөргөж дэлбэлсэн юм. Ийнхүү террористууд тавхан цагийн дотор ихэр цамхагийг сүйрүүлж, дэлхийн түүхэнд аймшигт хар толбыг үлдээсэн билээ.

Дэлхийн худалдааны төвийн халдлага

9 Абу Грейбийн шоронгийн цээрлэл

Хүний эрх, эрх чөлөө, амьд явах эрхийг дээд зэргээр зөрчсөн Абу Грейбийн шоронд, Иракийн хоригдлуудыг ийнхүү зэрлэгээр тамлаж, мал адгуус мэт харьцаж буй дүр зураг... Хоригдлууд нь ихэнхдээ шархаа даалгүй, суллагдах хугацаанаасаа өмнө нас бардаг ажээ.

Абу Грейбийн шоронгийн цээрлэл

8 Берген Бельзен хорих газар

Нацист Германы хорих лагер болох Берген Бельзен нь нутаг дэвсгэрийнхээ хойд зүгт байрладаг бөгөөд ойролцоогоор 20 мянга гаруй Зөвлөлтийн цэргүүдийг хороожээ. Тус хуаранг чөлөөлөгдсөний дараа 13 мянган хүний цогцоснуудыг олсон байна.

Берген Бельзен хорих газар

7 Арьс өнгөөр ялгаварлах үзэл

Төсөөлөхөд ч бэрх юм... Учир нь 1930-аад оны үеийн Америкт хар арьстнууд түгээмэл байсан тул тэд тэдний тоо толгойг цөөлөх арга хэмжээнүүдийг авч байжээ. Тус зурагт Томас Шипп (Thomas Shipp), Абрам Смит (Abram Smith) нарыг хилсээр гүтгэж, ийнхүү олны өмнө цаазаар авсан байна.

Арьс өнгөөр ялгаварлах үзэл

6 Амьдаараа зулын гол болсон лам

Энэхүү зурган дээрх гашуун үйл явдал 1963 онд болсон бөгөөд Вьетнамын Буддын шашныг ялгаварлан гадуурхах үзлийг эсэргүүцсэн хуварга өөрийгөө ийнхүү шатаасан байдаг. Түүнийг үхлийг түүх, гэрэл зураг хоёр л гэрчилнэ...

Амьдаараа зулын гол болсон лам

5 Уналт

Нью-Йоркийн худалдааны төвийн террорист халдлагын үеэр ихэр цамхагаас доош унаж буй залуугийн энэхүү зургийг Америкийн сэтгүүлч, гэрэл зурагчин Ричард Дрю (Richard Drew)  2001 оны 9 дүгээр сарын 11-ний хар өдрийн өглөөний 9 цаг 41 минут 15 секундэд амжиж авсан байдаг. Халдлагын маргааш үүнийгээ "Falling Man" буюу "Унаж буй хүн" гэсэн нэрээр  "New York Times" сэтгүүлд нийтлүүлсэн байна. Энэ үеэр нийтдээ 200 гаруй хүн 110 давхар өндөртэй Худалдааны цамхагаас гал утаанаас дайжин, нисэж үхсэн гэсэн тооцоо байдаг.  

Уналт

4 Бхопал хотын дэлбэрэлт

Энэтхэгийн өмнөд хэсгийн Бхопал хотын төвд орших “Union Carbide” корпорацийн үйлдвэрээс 1984 оны 12-р сарын 3-ны өдөр хөнөөлт осол гарчээ. Хорт хий алдагдсанаас 15 мянган хүн амь үрэгдэж, хагас сая гаруй хүн хүнд гэмтэж бэртсэн юм. Эл дэлбэрэлтээс амьдаараа булагдсан бяцхан охины төрх, олон мянган хүмүүсийн сэтгэлийг шимшрүүлсээр иржээ. 

Бхопал хотын дэлбэрэлт

3 Руандагийн хомроголон устгалт

Африкийн жижиг улс болох Руанда улсад 1994 онд тухайн нутгийн уугуул үндэстэн болох Туши нарыг аймшигтайгаар хүйс тэмтэрсэн юм. Харин энэхүү аллагыг зохион байгуулсан хүмүүсийг одоо хүртэл олоогүй байдаг. Тэднийг устгах болсон шалтгаан нь ердөө л яс үндэс, угсаа гарвал, иргэншлээр нь гадуурхах үзлээс үүдэлтэй. 

Руандагийн хомроголон устгалтаас үлдсэн цорын ганц хөдөлшгүй баримт бол энэхүү гэрэл зураг юм.

Руандагийн хомроголон устгалт

2 Үхлийн сүүлийн хором

Гэрэл зурагчин Эдди Адамс (Eddie Adams) Өмнөд Вьетнамын цагдаагийн ахлах Nguyen Ngoc Loan-ийг цаазлах үеийг гэрэл зургийн хальснаа буулгажээ. Харин түүнийг буудан хороосны дараа улс даяараа маш их харамссан гэдэг. Учир нь тэр амьд ахуйдаа улс орныхоо төлөө гэсэн чин үнэнч сэтгэлтэй, агуу хүн байжээ.

Үхлийн сүүлийн хором

1 Өлсгөлөнд нэрвэгдсэн хүү ба тас шувуу

Өмнөд Африкийн зурагчин Кевин Картер (Kevin Carter), 1993 оны 3-р сард Суданд зочлох үеэрээ энэхүү аймшигт гэрэл зургийг хальсандаа буулгажээ. Тус зурган дээр өлсгөлөнд нэрвэгдсэн бяцхан хүүгийн араас түүний үхэхийг хүлээж буй тас шувуу харагдана. Хүүг аврая гэсэн ч тэр амь орохооргүй болсон байлаа...

Тэрээр энэ зургаараа Пулитцерийн шагналыг авсан бөгөөд түүнээс хэдхэн сарын дараа амиа хорлосон юм.

Өлсгөлөнд нэрвэгдсэн хүү ба тас шувуу

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()