2050 онд ямар улс хамгийн баян байх вэ?

Дараагийн хэдэн арван жилд улс орнуудын дэд бүтэц, эдийн засгийн тогтолцоо зэрэг хэрхэн өөрчлөгдөх талаар “HSBC” банк, санхүүгийн судалгааны багийнхан судлаж үзсэн байна. Ингээд та бүхэндээ 2050 он гэхэд хамгийн баян байх улсуудийг танилцуулъя.  

2050 онд ямар улс хамгийн баян байх вэ?

15 Орос - 1.87 триллион доллар

Тус улсын ажилгүйдлийн түвшин 31%-иар өсөх ба хөрөнгө мөнгөөрөө Австрали болон Аргентин улсуудыг гүйцэн 15-р байранд орно хэмээн тааварлажээ. Харин одоогоор ОХУ-д тулгараад байгаа томоохон асуудлууд нь хориг арга хэмжээнүүд юм.

Орос - 1.87 триллион доллар

14 Испани - 1.95 триллион доллар

2004-2008 оны хооронд тус улсад тулгарсан эдийн засгийн хүндрэлээс шалтгаалан бараа бүтээгдэхүүний үнэ нь 44%-иар өсч байсан аж. Харин 2050 он гэхэд ажиллаж буй хүн ам нь 11%-иар багасан баян улсуудын жагсаалтнаас 2 байр ухрах гэнэ. Гэхдээ энэ нь тийм ч муу үзүүлэлт биш бөгөөд ирэх 20-40 жилд Испанийн дотоодын нийт бүтээгдэхүүн дунджаар 3% өсөх аж.

Испани - 1.95 триллион доллар

13 Өмнөд Солонгос - 2.06 триллион доллар

Испани улстай адилаар Солонгос нь Турк, Мексик зэрэг хурдацтай хөгжиж байгаа улсуудаас болоод тус жагсаалтанд 2 байр ухрах аж. Испани улс өнгөрсөн 20 жилийн турш хүн амын өсөлтөө хянасаар ирсэн тул энэ нь цаашдаа ажиллах хүчийг бууруулах гэнэ. Сүүлийн 40 жилийн турш амжилттай хөгжиж яваа орнуудын тоонд зүй ёсоор багтдаг Солонгос нь 1970 оноос хойш дэлхийн хамгийн баян улс орнуудын жагсаалтанд 12 байр ахиад байгаа юм.

Өмнөд Солонгос - 2.06 триллион доллар

12 Турк - 2.15 триллион

Ирэх жилүүдэд Турк улс тус жагсаалтанд 6 байр ахин тэсрэлт хийн орж ирэх гэж байна. Харин ажиллах хүний тоо тасралтгүй өсч, хүн амын дундаж орлого ч нэмэгдэх гэнэ. Өнгөрсөн 10 жилд Турк улсын иргэдийн дундаж орлого 3 дахин өсч, 2008 онд болсон дэлхийн эдийн засгийн хямралд өртөлгүй үлдсэн билээ. Харин сүүлийн 5 жилд гадаадын хөрөнгө оруулалт нь 13 тэрбум доллараар өссөн гайхалтай үзүүлэлттэй улс аж.

Турк - 2.15 триллион

11 Итали - 2.19 триллион доллар

Ажилгүйдлийн түвшин 23%-иар өсч, эдийн засгийн дэд бүтцэд асуудал үүссэнээр тус улс нь дэлхийн баян орнуудын жагсаалтын 7-р байрнаас 11-р байр хүртэл доошлох аж. 2015 оны байдлаар Итали улс нь Европын холбоо дахь эдийн засгийн хамгийн удаан хөгжилтэй улсаар нэрлэгдээд байгаа юм. Сүүлийн 16 жилд тус улсын эдийн засаг ердөө 4%-иар, дотоодын нийт бүтээгдэхүүн нь 0.6%-иар өссөн аж.

Итали - 2.19 триллион доллар

10 Канад - 2.29 триллион доллар

Канад нь 2050 он гэхэд тус жагсаалтын байраа хэвээр хадгалж үлдэх ганц улс гэсэн таамаг гарчээ. Харин нэг хүнд ноогдох орлогоороо 15-р байраас 12-р байр луу ахих аж. Тус улс нь эдийн засгийн уналтийн шуурганд өртөж байсан ч харьцангуй тогтвортой банкны тогтолцоотой байна. Канад улсын гол түүхий эд болох тосны үнэ буурч байгаа боловч үүнийг зогсоох арга хэмжээ эхнээсээ авч байгаа ажээ.

Канад - 2.29 триллион доллар

9 Франц - 2.75 триллион доллар

Эдийн засгийн огцом уналтаас гарч чадахгүй байсаар Франц улс нь 6-р байрнаас 9-р байр руу ухрахаар төлөвтэй байна. Гэсэн ч дараагийн хэдэн жилд нэг хүнд ноогдох орлого нь өсөх хандлагатай байгаа аж. 2008 оноос хойш эдийн засаг нь тогтонги өсөлттэй буюу жил бүр 0.3%-иар өсдөг байжээ.

Франц - 2.75 триллион доллар

8 Мексик - 2.81 триллион доллар

Саяхан дэлхийн баян орнуудын жагсаалтын 13-т орж байсан Мекстк улс 2050 он гэхэд 5 байр ахин гайхалтай амжилт үзүүлэх гэнэ. Харамсалтай нь нэг хүнд ногдох орлогийн хэмжээгээрээ дэлхийд 42-р байр эзэлдэг байсан бол 5 байр ухран 47-т орох аж. Ойрын ирээдүйд тус улсын боловсрол, харилцаа холбоо, ажил эрхлэлт, санхүүгийн байдал зэрэг нь өсөн дэвжих төлөвтэй байна.

Мексик - 2.81 триллион доллар

7 Бразил - 2.96 триллион доллар

1986-1994 оны хооронд тус улсын эдийн засаг гайхалтай байсан бөгөөд тухайн үеийн дэлхийн хамгийн баян улсуудын тоонд зүй ёсоор багтаж байв. Тэд энэ гайхалтай үеэ эргэн дурсаж, 2050 он гэхэд дэлхийн баян улсуудын 7-рт жагсах гэнэ. Харин нэг хүнд ногдох орлогоороо 52-р байрнаас 61-р байр луу огцом ухрахаар төлөвтэй байна. Мөн ажилгүйдлийн түвшин буурч, ажил эрхлэх хүмүүс олширно хэмээжээ.

Бразил - 2.96 триллион доллар

6 Англи - 3.58 триллион доллар

2015 оны байдлаар Англи болон Герман улсууд нь Европ тивийн хамгийн том эдийн засагтай улс гэгддэг билээ. Харин 30 жилийн дараа гэхэд яг л энэ хэвээрээ байх аж. Тус улс 19-р зуунд аж үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлж байсан бөгөөд 20-р зуунд тус үйлдвэржүүлэлт нь эрчээ аван ноёрхож байсан агуу түүхтэй юм. Харин өдгөө Америк болон Япон орнууд аж үйлдвэрийн эх орон гэгддэг болоод байгаа билээ.

Англи - 3.58 триллион доллар

5 Герман - 3.71 триллион доллар

Судлаачдын тооцоолж байгаагаар Герман улс нь 2050 онд дэлхийн хамгийн баян 5 улсад багтахаар байна. Харин нэг хүнд ногдох орлогоороо 18-р байрнаас 10-р байр луу дэвших аж. Гэвч ажилгүйдлийн түвшин 29%-иар өсөх аюултай гэнэ.

Герман - 3.71 триллион доллар

4 Япон - 6.43 триллион доллар

Дэлхийд аж үйлдвэрлэлээр тэргүүлдэг Япон улсын ажилгүйдлийн түвшин 37%-иар өсөх хэдий ч баян орнуудын жагсаалтанд байсаар байх аж. Мөн хүн ам нь 25 саяаар буурах таагүй мэдээ байна.

Япон - 6.43 триллион доллар

3 Энэтхэг - 8.17 триллион доллар

Энэтхэг улс нь хүн ам төдийгүй, хөрөнгө мөнгө нь зэрэг өсч яваа цөөхөн хэдэн улсуудын нэг юм. 2050 он гэхэд тус улс нь Хятад улсыг ардаа хаян хамгийн олон буюу нэг тэрбум 500 сая иргэдтэй  улс болох ба дэлхийн 3 дахь баян улсаар нэрлэгдэх аж. Эдийн засгийн гадаад бодлого болоод орчин үеийн техник технологио сайжруулан дэлхий даяар нэр алдраа түгээх гэнэ.

Энэтхэг - 8.17 триллион доллар

2 АНУ - 22.27 триллион доллар

АНУ-ийн эдийн засгийн дэд бүтцийн үзүүлэлт маш өндөр байдаг ба цаашдаа ч энэ хэвээрээ байх аж. Одоогоор дэлхийд хөрөнгөөрөө тэргүүлдэг Люксэнбург болон Норвеги зэрэг улсууд нь цаашдаа эдийн засгийн уналтанд орсноор, АНУ-д дэлхийн 2 дахь баян улс болох боломжийг олгож байгаа юм.

АНУ - 22.27 триллион доллар

1 Хятад - 25.33 триллион доллар

2050 онд дэлхийн хамгийн баян улсаар Хятад тодрох нь ээ. Тус улсын баримталдаг нэг хүүхдийн бодлого нь хүн амын тоог нь бууруулах боловч, эдийн засаг, ажил эрхлэлт, мэдээлэл технологийн салбараараа дэлхийд тэргүүлэх ажээ.

Хятад - 25.33 триллион доллар

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()