Мариа Шарапова нь дэлхийд үзүүлэлтээрээ 7-р байранд бичигддэг гайхалтай тамирчин билээ. Жил бүр уламжлал болгон зохиогддог Австралийн нээлттэй тэмцээнд оролцож байсан түүнээс допингийн тест авсан байна. Гэтэл Мариа Шарапова тус тестэнд унан допин хэрэглэсэн нь тогтоогдсон аж.
Учир нь тэрээр 10 жилийн турш өөрийн зүрхний өвчнөөс болон милдронэйт хэрэглэдэг байжээ. Гэтэл энэ оны 1-р сараас эхлэн тус милдронэйтийг тамирчидад хориглосон эм болон мансууруулах бодисны жагсаалтанд оруулсан аж. Тэрээр үүнийг анзааралгүй хориглогдсон эм хэрэглэснээсээ болж 4 жилийн турш ямар нэг тэмцээнд орох эрхээ хасуулсан байна.
Теннисчин бүсгүй өөрийн хэвлэлийн бага хурлын үеэр хав хар хувцас өмсөж ирэн “Би 4 настайгаасаа эхлэн теннис тоглосон. Теннис миний амьдралын салшгүй нэг хэсэг. Би үүгээр өөрийн карьераа өндөрлөхийг үнэхээр хүсэхгүй байна. Нэгэн сайхан өдөр буцаад теннисээ тоглон тэмцээнд оролцож явна гэж найдаж байна” хэмээн хоолойгоо зангируулан хэлжээ.
Энэ аймшигт явдлыг дуулсан мэргэжлийн теннисчин, түүний өрсөлдөгч Серена Виллиамс (Serena Williams) “Би энэ мэдээг сонсоод маш их гайхаж балмагдсан. Түүнийг ийм их зориг гарган, шударга байж, хариуцлагаа хүлээсэнд мэдээж олон хүн түүгээр бахархаж бас хайрлаж байгаа байх.. Би маш их харамсаж байгаа. Түүнийг хурдан энэ спортдоо эргэн ирээсэй гэж чин сэтгэлээсээ хүсч байна” хэмээн хэлжээ.