1
Ханын цаас идэх
Бидний амьдардаг байр, ажлын ханаар наадаг гоёмсог, саатай саагүй гээд л олон төрлийн ханын цаасууд сонголт дүүрэн байдаг. Бид тэрхүү цаасыг гэр орон, албан тасалгаагаа чимэх, тохижуулах зорилготой нааж хэрэглэдэг бол, Никол (Nicole) хэмээх бүсгүй түүнийг иддэг ажээ. Энэ төрлийн гаж зуршлыг "Пика" хэмээн нэрлэдэг бөгөөд ихэвчлэн бүсгүйчүүдэд түгээмэл тохиолддог байна. Чухам энэ хүсэл нь тэднийг уурлах бухимдах, стресст ороход илэрдэг ажээ.
2
Хүүхэлдэйтэй хамт амьдрах
Дэвкайт (Davecat) хэмээх нэрээрээ олны танил болсон нэгэн залуу эртнээс хүүхэлдэйтэй хамт амьдрах болсон бөгөөд түүндээ Сидоре (Сидоре) хэмээх нэрийг өгсөн байна. Тэд хамт амьдраад багагүй хугацааг хамтдаа өнгөрөөсөн бөгөөд хайртай хосуудын хийдэг бүхий л зүйлсийг хамтдаа хийдэг ажээ. Дэлгүүр хэсэх, хамтдаа хооллох гэх мэт... Девкайт өөрийн хайртай хүүхэлдэйндээ массаж хийн өгч, түүнийгээ яг л бодит мэтээр төсөөлөх дуртай гэнэ. Энэ төрлийн өвчлөлийг “Аспержер”-ийн синдром хэмээн нэрлэдэг гэнэ.
3
Буйдангийн порлон идэх
Алдарт дуучин Адель (Adele)-тэй ижилхэн нэртэй Америк бүсгүй буйдангийн порлон идэх хачирхалтай зуршилтай гэнэ шүү. Тэрээр 20 жилийн турш порлон идэж байгаа бөгөөд үүндээ ч сэтгэл хангалуун байдаг ажээ. Чухам юу түүнийг ийм гаж хүсэлд дурлуулах болсон нь бас л сонин юм. Ямартай ч одоогийн байдлаар түүний биеийн байдал хэвийн байгаа хэмээн бүсгүй хэлсэн байна.
4
Ариун цэврийн цаас идэх
Мөн л дуучин Кеша (Kesha)-тай ижилхэн нэртэй нэгэн бүсгүй 7 хоногт ойролцоогоор 4-5 бөөрөнхий ариун цэврийн цаасыг иддэг байна. Тэрээр энэ талаараа хэлэхдээ, ”Би кино үзэж байхдаа, буйдан дээрээ суугаад цаасаа хуруундаа ороож байгаад идэх дуртай” хэмээх хэлсэн байна. Харамсалтай нь бүсгүй ийнхүү гаж зуршилтай болсноор төмөр кальциар ихээхэн дутагдаж, биед нь нөлөөлж эхэлжээ.
5
Хумсны будаг идэх
Берта (Bertha) хэмээх 23 настай бүсгүй хумсны будаг уух гаж зуршилтай гэнэ. Тэрээр анх шилтэй будгаа газар унаган амсаж үзсэнээр ийнхүү өөрийнхөө зуршил болгожээ. Ямартай ч биед нь сайнаар нөлөөлөхгүй нь лавтай. Тэрээр өдөрт 5 шил хумсны будаг уучихдаг байна. Хачирхалтай нь бүсгүй хэлэхдээ, “Хумсны будаг бүрийн найрлага, амт нь өнгө бүрт өөр байдаг. Би цэнхэр өнгийн будганд дуртай.” хэмээжээ.
6
Хүүхэлдэйн толгой үнэрлэх
“Энэ яг л хар тамхи, мансууруулах бодис мэт, маш өвөрмөц дахин давтагдашгүй үнэртэй байдаг.” хэмээн Сьюси (Cusie) хэмээх бүсгүй хэлсэн байна. Тэрээр хүүхэд байхдаа анх ээжийнхээ авч өгсөн хүүхэлдэйний толгойг үнэрлэн түүнээс хойш ийм гаж сонирхолтой болжээ. Шинэ хүүхэлдэйний толгойнд нэг төрлийн үйлдвэрийн цавуу, химийн бодисны донтуулах үнэр байдаг аж. Энэ нь хүний биед учиргүй ихээр хор хөнөөл учруулахгүй ч гэлээ, үнэрлэх эрхтэн цаашлаад толгойнд муугаар нөлөөлдөг байна.
7
Шээсээ уух
Уламжлалт анагаах ухаанд өглөөд өөрийнхөө өлөнг уухыг сайн хэмээдэг. Учир нь ингэх нь биеэс хорт бодисыг гадагшлуулж, бие организмыг шинэчлэх үүрэгтэй байдаг аж. Харин Кэрри (Carrie) хэмээх Америк бүсгүй өдөрт 2 литр өлөнгөө уудаг бөгөөд түүгээрээ шүдээ угааж, усанд ордог байна. Түүний энэ зуршлыг үгүйсгэх хэцүү ч, шүүмжлэх хүн ч цөөнгүй байдаг ажээ.
8
Хүүхдийн нунтаг цацлага үнэртэх
Жейн (Jane) хэмээх 28 настай бүсгүй 16 жилийн турш хүүхдийн нунтаг цацлагыг үнэртэж байгаа гэнэ. Тэрээр төрсны дараа хүүхдээ хуурайлах үедээ санаандгүй нунтаг пудрыг асгаж, үнэрлэн түүнээс хойш өдөрт 10 аас доошгүй удаа ийнхүү үнэрлэж эхэлжээ. Энэ нь нэг төрлийн мансуурч буй хэлбэр боловч хар тамхийг бодвол харьцангуй хор багатай юм. Гэсэн хэдий ч, мэдээж химийн найрлагатай учир уушгинд муугаар нөлөөлөх нь ойлгомжтой.
9
Машинд дурлах
27 настай Натаниель (Nathaniel) залуу өөрийн машиндаа нугасгүй хайртай гэнэ. Зүгээр ч нэг хайртай бус маш онцгой харилцаатай ажээ. Тэрээр өөрийн машинаа Монте Карло хэмээн нэрлэж, яг л бүсгүй хүн мэтээр гоёж гоодон, болзоонд явдаг байна. Учир нь тэрээр өөрийн энэхүү төмөр хүлгийг надаас хэзээ ч урвахгүй гэж тайлбарлажээ.
10
Нас барсан хүний чандар идэх
Кэйси (Casie) гэдэг Америк бүсгүй нөхрөө нас барсны дараа ихэд шаналан улмаар нөхрийнхөө чандрыг идэж эхэлсэн байна. Тэрээр энэ талаараа тайлбарлахдаа, “Нөхөртэйгөө дахиж уулзах боломж зөвхөн тэр л байна” гэжээ. Түүнчлэн Кейси нөхрийнхөө чандрыг хаа явсан газраа авч явдаг бөгөөд түүнийгээ бага багаар идэж эхэлжээ. Энэ байдлыг олж мэдсэн гэрийнхэн нь түүнийг сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлсэн ажээ.