1
Нүүрээ сайтар цэвэрлэх
Хэлж биш хийсч ирнэ гэгчээр төсөөлөөчгүй байхад нүүрэн дээр батга гарна гэдэг үнэхээр л хэцүү байдаг шүү дээ. Яаж ч өө дарсан овойж товойгоод, крем бөөгнөрөн барзайж, ёстой хэлэх ч юм биш. Юун түрүүнд та нүүрээ өөрийн хэрэглэдэг бүтээгдэхүүнээр сайтар угааж цэвэрлэх хэрэгтэй. Мөн аливаа арга хэмжээнд орохоос урьдаар нүүрэндээ иллэг хийлгэж, бигнүүр тавих, унтахынхаа өмнө цайны идээг зовхиныхоо дор жин тавьж өгвөл нүдний доор үүссэн цагирган хүрээ багасах болно.
Хэрвээ нэгэнт гарчихсан батга овойж товойгоод хэцүү байвал юун түрүүнд шахаж болох эсэхийг нь харах хэрэгтэй. Шахахад бэлэн болсон батга толгой нь гарсан, үзүүр нь цайвартан харагдана. Ингээд гараа сайтар цэвэрлэж байгаад батганыхаа үзүүрийг нарийн зүүгээр сэтлэн, хоёр талаас нь гол руу чиглэлтэй шахах хэрэгтэй. Шахаж цэвэрлэсний дараа хэсэгтээ салфеткаар тус газраа дарж, нүх агшаах бүтээгдэхүүнийг хэрэглээрэй. Шахсан газрын арьс хэсэгтээ л хөндүүрлэж зовиурлах тул боломжтой бол нүүр будалтын өмнө батгыг шахах хэрэггүй юм.
2
Суурь энгэсэг тавих
Нүүр будгийн хамгийн чухал хэсэг бол мэдээж суурь энгэсэг шүү дээ. Та юун түрүүнд өөрийн арьсны өнгийг зөв тодорхойлон, өө дарагчийг шаардлагатай хэсгүүдэд жигд түрхэж өгөх хэрэгтэй. Анхааруулахад өө дарагчийн өнгө таны арьсны өнгөнөөс 1 тонн бараан байх шаардлагатай. Учир нь цайвар өнгийн өө дарагч, арьсны өөг улам бүр тодруулдаг. Түүнчлэн өө дарагчийг спонж буюу зориулалтын нягтрал сайтай порлон, багсаар түрхвэл илүү тохиромжтой. Үүний дараа та арьсандаа тохирсон шингэн кремийг жигд нимгэн түрхэж өгөөрэй. Кремний өнгөөс шалтгаалан хүзүү, чихэнд ч мөн кремийг түрхэнэ. Ингэснээс арьс ялгарч, таныг эвгүй байдалд оруулахаас сэргийлнэ.
3
Гэрэл сүүдэр хамгаас чухал
Хэрвээ та хуурай гэрэл сүүдэр ашигладаг бол суурь энгэсгээ түрхсэний дараа нунтаг пудрыг жигд түрхэж өгөөрэй. Ингэхдээ багсаар түрхвэл арьсыг барзайлгахгүй, сайхан түрхэгдэнэ. Хэрвээ тосон гэрэл сүүдэр ашигладаг бол суурь кремээ түрхсэний дараа нүүрнийхээ аль хэсгийг багасган харагдуулахыг хүсэж байна тэр газартаа буюу хацрын яс, шанаа, духны хоёр тал зэргүүдэд сүүдэр өгөөрэй. Харин духны төв хэсэг, хамрын нуруу, эрүү, зовхины доод хэсгүүдэд бага зэрэг гэрэл өгч, эсвэл саатай энгэсэг тавьж болно. Ингээд тосон гэрэл сүүдэр тавьсны дараа гэрэл өгсөн хэсгүүдэд нунтаг пудр тавьж, сүүдэр хэсгүүдэд тослогийг арилгахын тулд хөнгөхөн пудр тавиарай.
4
Хацар өнгөлөгч
Хацар өнгөлөгч нь нүүрийг илүү гэрэлтүүлэн, ялдам болгодог. Харин хацар өнгөлөгчийг хэтэрхий их буруу газар түрхсэнээс харин ч эсрэгээрээ таныг онцгүй харагдуулах болно. Тиймээс хацар өнгөлөгчийн өнгө маш чухал. Бүдэг ягаан өнгө нь таныг хэзээд ялдам харагдуулна. Хацар өнгөлөгчийг хацрын ясны төв хэсэгт хөнгөхөн тавьж өгдөг байна.
5
Суурь тень
Суурь тень нь нүдний будалтыг илүү амьд, түүнчлэн тенийн өнгийг бодит гаргахад тусалдаг. Мөн уусгалт хийх, аливаа будалтын үндсэн суурь болдог учиртай. Ийнхүү будалтыг хийхийн тулд зовхиндоо будаг баригч жаахан түрхээд түүнийхээ дараа ямар нэгэн саагүй матте цайвар шаргал, цагаан өнгийн тенийг жигд түрхэж өгнө. Улмаар цайвраас бараан байхаар тень тавьж, түүнийгээ уусгалтын багсаар жигд уусгаж будалт хийнэ.
6
Уусгалт
Та нүднийхээ хэлбэр хэмжээнээс шалтгаалж, ямар өнгийн уусгалтыг хийхээ сонгох хэрэгтэй. Нүдний гадна үзүүрээс дотогшоо чиглэлтэй гүн өнгийн уусгалт нь нүдийг илүү нууцлаг, тэрчлэн жартгар нүдийг бөөрөнхий харагдуулдаг. Харин бөөрөнхий нүдтэй бол эсрэг чиглэлд будах нь зүйтэй. Түүнчлэн та өөрийн нүдний хэлбэр, өөрийн сонирхолд нийцүүлэн мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч болох юм.
7
Контур
Контурыг нүдэндээ тохируулан хэмжээнээс хамааран ямар ч хэлбэрээр зурж болно. Гэвч сүүлийн үед охид бүсгүйчүүд мууран контурыг ихэд таашаах болсон билээ. Ингээд доорх зургаас санаа аваад нүдээ будаарай.
8
Уруулын будаг
Гоё уруул эмэгтэй хүнийг хамгаас дур булаам харагдуулдаг. Тиймээс ч та уруулын онцлог, хэлбэр зэрээс хамааран өнгөө сонгох нь чухал. Жижигхэн уруултай бүсгүйчүүдийн хувьд цайвар гэгээлэг өнгө илүү том болгож харагдуулдаг. Түүнчлэн уруул хүрээлэгчийн тусламжтай уруулын хэлбэрээ зөв гаргах боломжтой. Сүүлийн үед охид тогтоц сайтай матте будгийг илүү таашаах болсон. Түүнчлэн хамгийн чухал нь таны уруул хуурайшаагүй, зөөлөн чийглэг байж сайхан харагдана гэдгийг санаарай.