Том хөхний төлөө амиа өгсөн Хятад бүсгүй

2016-03-02, 16:53
26,892

БНХАУ-ын иргэн 25 настай Тин Тин хэмээх бүсгүй загвар өмсөгч болоод багагүй хугацааг үджээ. Тэр өөрийн жижиг нүд, жижигхэн хөхөндөө төдийлөн сэтгэл хангалуун бус байсан учраас хөх томруулах гоо сайхны хагалгаанд орохоор болсон байна.

Том хөхний төлөө амиа өгсөн Хятад бүсгүй

Шэн Жэнь гоо сайхны эмнэлэгт тэрээр нүд сэтэлж, томруулах хагалгаанд ч мөн орохоор төлбөрөө төлсөн байжээ. Эхлээд нүд томруулах хагалгаандаа орж, дараа нь хөхний хагалгаанд орохынхоо өмнөхөн их хэмжээний нойрсуулах тариа хийлгэсэн байна.

Ингээд хагалгаа дөнгөж эхэлж байх үед түүний зүрхний хэм алдагдаж, даралт нь огцом унаж эхэлжээ. Эмч нар даруй хагалгааг зогсоож, яаралтай арга хэмжээг авсан боловч сэхэл авсангүй байсаар зүрх нь хаагдсан байна.

Бүсгүйг нас барснаас нилээд хэдэн цагийн дараа нөхөр болон гэр бүлийнхэнд нь дуулгасан тул тэд тун их гомдолтой байгаагаа мэдэгджээ.

Түүний үхлийн шалтгааныг нойрсуулах эм их хэмжээгээр шахсанаас болсон хэмээн үзэж байгаа гэнэ. Шэн Жэнь эмнэлэг хариуцлагыг 100% үүрэн, бүсгүйн оршуулгын зардал, ар гэрийнхэнд нь хохирлын мөнгө өгөхөө амласан аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()