Түүхэнд нэрээ мөнхөлсөн зартай биеэ үнэлэгчид

Эрт дээр үеэс эрчүүд бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэнг шагшин магтаж, тэдний талаар дуу, шүлэг тэрлэгдэж, тэднээр уран бүтээл туурвигдаж байдаг. Тиймдээ ч гоо сайхан бүсгүйчүүдийн алдартай хөргүүд өнөөг хэр нь бидэнд уламжлагдан ирсэн. Гэвч тэдний зарим нь амьд ахуй хугацаандаа эрчүүдтэй уулзан, тэдний хармааг тэмтэрч, амьдарч байсныг төдийлөн мэддэггүй. Ингээд та бүхэндээ хамгийн цуутай, алдартай биеэ үнэлэгч бүсгүйчүүдийг танилцуулж байна.

Түүхэнд нэрээ мөнхөлсөн зартай биеэ үнэлэгчид

1 Вероника Франко (Veronica Franco)

Вероника Франко сэргэн мандалтын үеийн Венецэд амьдарч байсан үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэг юм. Тэрээр хэдий сул явдалтай нэгэн байсан хэмээн түүхэн сурвалжуудад тэмдэглэгдсэн байдаг. Гэсэн ч тэрээр амьд ахуй хугацаандаа олон яруу найргийн ботиудыг бичсэн ажээ. Үүнээс гадна өнчин хүүхдүүдийн буяны санг байгуулж, олон хүүхдүүдэд тусалсан гэдэг. Вероника Франкогийн нууц амрагийн тоонд Францын хаан 3-р Хенри хүртэл ордог. Улмаар 1577 онд түүнийг шулам хэмээн гэсгээж, үлдсэн амьдралаа ядуу тарчиг зовлонтой өнгрөөсөн гэнэ.

Вероника Франко (Veronica Franco)

2 Хатагтай Дю Барри (Madame du Barry)

Дю Барри нь Францын хаан 15-р Людовикийн гүнгийн ахайтан байсан гэдэг. Тэрээр үнэхээр садар самуун явдлаараа алдартай нэгэн байжээ. Үргэлж ихэс дээдэс, язгууртнуудтай явалддаг байсан нь түүнд муу нэрийг авчиржээ. Улмаар Людовик хааныг нас барснаас  хойш түүнийг садар эм хэмээн цаазаар авсан гэдэг.

Хатагтай Дю Барри (Madame du Barry)

3 Салли Солсбери (Sally Salisbury)

Салли Солсбери 18-р зууны Лондон хотноо амьдарч байсан алдартай биеэ үнэлэгч юм. Тэрээр бүр балчир байхаасаа л ийнхүү садар самуун ертөнцөд хөл тавьсан бөгөөд хөгжилтэй зан, гоо сайхан байдлаараа үйлчлүүлэгчдээ татдаг байсан гэдэг. Тэрээр энэхүү замбараагүй явдлаасаа болж шоронд хоригдон, улмаар тэмбүү өвчнөөр нас барсан ажээ.

Салли Солсбери (Sally Salisbury)

4 Нелл Гвин (Nell Gwyn)

Нелл Гвин нь Английн хаан 2-р Хенригийн нууц амраг байсан. Тэрээр уг нь жүжигчин болохыг хүсдэг байсан ч, тэрхүү мөрөөдөл нь талаар болох мөчид магадгүй ийнхүү замыг сонгосон байх. Гэсэн ч тэрээр амьд ахуй цагтаа хэд хэдэн театрын жүжигт тоглосон байна.

Нелл Гвин (Nell Gwyn)

5 Фрина (Phryne)

Фрина бол МЭӨ 336 оны үед Грект амьдарч байсан залуусын зүрх сэтгэлийг булаасан үзэсгэлэнтэй бүсгүй юм. Түүний зургуудыг алдартай зураач, уран барималчид өөрийн уран бүтээлдээ тусган, өдгөө бидэнд урлагийн бүтээл болгон үлдээсэн байдаг. Ажиглаваас тэдний ихэнхийг хагас нүцгэн, эротик шинжтэй бүтээлүүд эзлэх ажээ. Түүхчдийн үзэж буйгаар Фринаг олон эрстэй зугаацаж, басхүү архи дарс зугаа цэнгэлд дуртай байсан болохыг түүхэн баримтуудад дурдсан байдаг.

Фрина (Phryne)

6 Кора Перл (Cora Pearl)

Кора Перл нэрээрээ олонд танигдсан Эмма Элизабет Крауч нь 19-р зуунд Лондон хотноо төрсөн. Тэрээр ядуу тарчиг амьдралтай байсан тул гудамжинд амиа зогоодог байжээ. Хожим түүнд нэгэн эр сургуульд суралцах, боловсролтой болох санал тавьсанаар, тэрээр Английн нэгэн дотуур байртай сургуульд суралцаж, маш сайн боловсрол эзэмшсэн байна. Суралцаж байх хугацаандаа, урьд өмнө өөрийг нь хүчиндэж байсан залуутай уулзсанаас хойш хорссондоо биеэ үнэлэгчийн амьдрал руу орсон гэхэд болно. Өөрийнхөө нэрийг өөрчлөн баян залуустай зугаацаж байжээ.

Кора Перл (Cora Pearl)

7 Кэтрин Уолтерс (Katherine Walters)

19-р зууны Лондон хотноо амьдарч байсан, алдартай садар эмсийн нэг юм. Тэрээр үргэлж баян эрчүүлтэй нэр холбогдож явсан бөгөөд 80 насандаа тэтгэвэрт гарсан гэдэг. Үнэхээр л сүйхэйтэй ов заль ихтэй түүнд нь олон эрс унаж тусдаг байжээ.

Кэтрин Уолтерс (Katherine Walters)

8 Лулу Уайат (Lulu White)

1900-аад оны эхэн үед Шинэ Орлеанд амьдардаг байсан алдартай биеэ үнэлэгч байсан Лулу Уайат  хэмээх энэ бүсгүй 40 орчим бүсгүйчүүдтэй эмсийн хүрээлэнг ажиллуулж байжээ. Энэ газар 15 унтлагын өрөө, 5 том зочны өрөөгөөс бүрддэг байсан гэдэг. Хожим 1917 онд түүний эмсийн хүрээлэнг хаасан байна.

Лулу Уайат (Lulu White)

9 Каламити Жейн (Calamity Jane)

АНУ-ын баруун хилийн орчим амьдардаг байсан Каламити Жейн мал аж ахуй эрхэлдэг гэр бүлд төрж өссөн. Хар үс, хар нүдтэй тухайн үедээ л үнэхээр үзэсгэлэнтэй бүсгүйд тооцогддог байсан түүний гэрээс эрчүүд салдаггүй байжээ. Хожим энэ байдлаасаа залхаж, яг л эр хүн шиг хувцаслаж, өөртөө нь дотносохыг хүссэн эрчүүдээс дөлж, зайгаа барих болсон байна.

Каламити Жейн (Calamity Jane)

10 Сада Абэ (Sada Abe)

Японы алдартай гейша бүсгүй Сада Абэ, Осокагийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэг байжээ. Улмаар тэрээр Китико Айсис (Kitidzo Isis) хэмээх залууд татагдан хайр сэтгэлийн холбоотой болсон ч, хайртай залуу нь бусдын гарт харамсалтайгаар амь насаа алдсан аж. Түүнд хорссон Сада Абэ, хайртыг нь хороосон залууг хордуулан, бэлэг эрхтнийг нь таслан, хутгаар хайртай залуугынхаа нэрийг түүний бугуйн дээр сийлж, амийг нь хөнөөсөн байна.

Сада Абэ (Sada Abe)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()