Хувцасны өрөөний онгорхой хаалганаас айх. Энэ айдсыг “аучлоклаустрофобия” гэдэг байна.
Харанхуйд унтахаас айх - Никтофобия харанхуйгаас айх өвчин. Судалгаанаас харахад насанд хүрсэн хүмүүс илүү их өвддөг байна.
Тунгалаг биш ус руу орохоос айх - Энэ үнэхээр хачирхалтай айдас бөгөөд тодорхой нэр ч байдаггүй байна. Мэдээж бохир ус руу орохыг хэн хүсэх билээ дээ.
Шүдний эмчээс айх айдас - Энэ айдаст мөн л нэршил байдаггүй байна.
Эрвээхэйнээс айх - Аалзнаас айх айдас байж болох ч, эрвээхийний айх нь яагаад ч юм хөгжилтэй санагдаж байгаа биз.
Аврах шатнаас айх - Энэ айдас нь өндрийн айдастай холбоотой болов уу.
Шилэн шалан дээр зогсохоос айх - Өндрөөс айх айдастай холбоотой бас нэгэн айдас.
Эмэгтэй хүнээс айх айдас - Эмэгтэй хүнийг хараад айх айдсыг гинекофобия гэдэг бөгөөд харин эрэгтэй хүнээс айх айдсыг андрофобия гэдэг байна.
Нэг давхраас айх - Ийнхүү айдастай хүмүүсийг хоёр ангилдаг бөгөөд энэ нь газар хөдлөхөд байшинд дарагдахаас эсвэл хажуугаар өнгөрч буй хүмүүсээс айх айдаст багтдаг байна.
Чернилэн өнгөнөөс айх айдас - Энэ бол порфирофобия хэмээх өвчин бөгөөд ийм өвчтэй хүмүүс нэлээд тохиолддог байна.
Халим болон аварга загаснаас айх - Хэрвээ та зүгээр л далайн аварга амьтнаас айдаг бол энэ асуудлыг ойлгож болно. Харин үүнээсээ болоод далай руу ч ойртож чадахгүй бол нэлээд асуудалтай байна гэсэн үг шүү.
Сүлжээгүй газар байхаас айх - Тиймээ, энэ асуудал хүн бүртэй тохиолдож болох бөгөөд номофобия гэсэн нэртэй юм байна.
Шүршүүрээс айх - Аблутофобия хэмээх энэ өвчнөөр өвчлөгсөд нэлээд байдаг байна.
Жоомноос айх - Жоомноос айх өвчнийг катсаридафобия гэдэг бөгөөд энэ төрлийн айдастай хүн нэлээд их байдаг болов уу.
Шатаар буухаас айх - Бас л өндрийн айдастай холбоотой нэг өвчин болов уу. Хэрвээ өндөр шатнаас айдаг бол цахилгаан шатыг ашиглах нь тохиромжтой биз.