Энэ юу вэ?

2016-02-26, 12:00
19,573

Шинжлэх ухааны хэлэнд “панопео генероса” хэмээн нэрлэгддэг энэхүү амьтан бол номхон далайд амьдардаг, 146 жил насалдаг нэгэн төрлийн хясаа (галуун хясаа) юм. Далайн амьтдаас хамгийн урт настай нь 160 жилийн настай байдаг байна.

Энэ юу вэ?

Галуун хясааны урт наслалтын нууц нь хоёр шалтгаантай байх магадлалтай. Нэгт: энэ амьтны бодисын солилцоо маш удаан, ганцхан эрчтэй байх магадлалтай. Хоёрт: энэ хясаанд байгалийн дайсан гээд байх зүйл байхгүй аж. Тиймээс зөвхөн өөрийгөө тэжээх, үржих гэсэн хоёрхон л “зорилготой” амьдардаг.

Ойролцоогоор 20 см урттай, хамгийн эвгүй нь эр бэлэг эрхтэн шиг харагддаг тул мэддэггүй хүмүүс их гайхдаг гэнэ.

Галуун хясаа нь Америк, Канадад амьдардаг. Япон, Хятадууд галуун хясаагаар хоол хийх дуртай. Зарим үед түүхийгээр нь идэх нь ч бий.

Галуу хясаа жилд цөөн хэдэн удаа боловч асар их өндөглөж, өндөгнүүд нь 48 цагийн дотор хясаа хэлбэрээ олдог байна. Урт удаан амьдралынхаа турш эмэгчин нь 5 тэрбум өндөг гаргадаг аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()