1
Түүний жинхэнэ нэр???
Олны танил алдартай уран бүтээлчид бүгд л өөрийн жинхэнэ нэрээр бус хэлэхэд хялбар, басхүү аятайхан тайзны нэрийг сонгодог. Нээрээ ч тэдний нэрийг дуудахад үнэхээр хэцүү хэл орооцолдом төвөгтэй байдаг шүү дээ. Магадгүй тэд өөрийн бүтэн нэрээр явсан бол өдгөө төдийлөн амжилтанд хүрэхгүй байсан болов уу. Харин Кендал Женнер (Kendal Jenner)-ийн найз Жижи Хадедийн хувьд гэвэл түүний жинхэнэ агаад бүтэн нэрийг Жeлeнa Нoурa Хадид (Jelena Noura Хадид) гэнэ байна. Харин Жижи хэмээх нэрний хувьд, ээж нь түүнийг бага байхад нь ийнхүү өхөөрдөн дууддаг байжээ.
2
Жижигийн ээж, охиноосоо дутахгүй нэр хүндтэй
Түүний ээжийг Иоланда Фостер (Yolanda Foster) гэдэг бөгөөд өдгөө 52 настай, 3 хүүхдийн ээж юм. Тэрээр “The Real Housewives of Beverly Hills” телевизийн реалити шоуны од бөгөөд цагтаа алдартай загвар өмсөгч байсан гэдэг. Тэрээр өдгөө нэвтрүүлгийнхээ хажуугаар интерьер дизайн хийдэг байна.
3
Тэрээр ислам шашинтай
Жижигийн аав Moхаммeд Хадид (Mohamed Hadid), Израиль улсын нийслэл Назарет хотод төрсөн. Өдгөө тэрээр үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлдэг юм. Түүний гэр бүл бүгд Ислам шашинтай. Магадгүй үүнд эцгийх нь гарал нөлөөлсөн болов уу. Жижи энэ талаараа төдийлөн дэлгээд байдаггүй. Өсөж төрсөн орчин нь тийм байхад арга ч үгүй биз ээ.
4
Жаахан байхаасаа л загварын ертөнцөд хөл тавьсан
Тэрээр дөнгөж 2 настай байхдаа л загварын ертөнцөд хөл тавьсан. Модель ээжийнхээ нөлөөгөөр “Guess” брэндийн хүүхдийн хувцсыг өмсөн тайзнаа анх гарч байжээ. Улмаар 16 насандаа “IMG Models” загварын агентлагтай гэрээ байгуулж, мөн “Guess” брэндийн 2012 оны загварын коллекцийн нүүр царайгаар тодорч байсан. Түүнээс хойш тэрээр маш олон загварын агентуудтай хамтран, олон брэндийн нүүр царайгаар тодорч, өсөх ирээдүйтэй залуу моделиор нэрлэгдээд байгаа юм. 2015 оны 12 сард тэрээр “Victoria`s Secret”-ийн тайзнаа найз Кендал Женнерийн хамтаар гарсан билээ.
5
Боксоор хичээллэдэг
Зүрхийг нь шархлуулсан хүнд "шанаа өгөх" хэмжээний чадварлаг боксчин бүсгүй, тус спортод чамгүй сонирхолтой ажээ. Чөлөөт цаг гарвал зааланд боксоор хичээллэн хөлсөө гаргах дуртай гэнэ. Магадгүй түүний энэхүү сайхан биеийн нууц тэр байж болох юм. Тэрээр энэ талаараа хэлэхдээ, “Боксоор хичээллэнэ гэдэг өөрөө асар их сэтгэлийн таашаал. Учир нь миний ажлын стрессийг хормын дотор л маш хурдан гаргачихдаг. Хэрвээ хэн нэгэн хүнийг үзэн ядвал, түүнийхээ талаар бодож байгаад л мишокоо нүдэж өгнө гээд боддоо” (инээв). Магадгүй түүнийг гомдоосон залуус хариугаа хангалттай сайн авдаг байх.
6
Дур булаам төрхтэй, бас ухаалаг
Үнэхээр л үзэсгэлэн төгөлдөр царай, өв тэгш биетэйгээс гадна ухаалаг энэ бүсгүй Нью-Йорк хотын сургуульд, "Гэмт хэргийн сэтгэл судлал" мэргэжлээр суралцдаг гэнэ. Түүний дотоод хүн нь үнэхээр л чанга хатуу хүн байдаг болтой шүү. Хэн хүний судлаад, суралцаад байдаггүй мэргэжилдээ ихээхэн дуртай гэнэ.
7
Кендал Женнерээр тогтохгүй олон найзтай
Залуусын мөрөөдөл болсон сайхан бүсгүйчүүдтэй найзлан, хамтдаа доргино гэдэг ч хэн хүний хүсээд бүтчихдэг зүйл биш шүү. Түүний найзуудыг ажаад байхад дандаа л урлаг соёлын тэр дундаа мэргэжил нэгт модель бүсгүйчүүд багтах аж. Дурдвал, дуучин Тайлор Свифт (Taylor Swift), загвар өмсөгч Карли Клос (Karlie Kloss), Cara Delevingne (Кара Делевинжне), Селена Гомез (Selena Gomez) гэх мэт...
8
Инстаграмдаа 14 сая дагагчтай
Олны танил алдартай уран бүтээлчид бүгд л өөрийн гэсэн цахим хуудастай, түүгээрээ дамжуулан өдөр тутмын амьдрал, зураг авалт, шинэ клип зэргүүдээ үзэгчид, шүтэн бишрэгч нартайгаа хуваалцаж байдаг. Жижигийн хувьд ч мөн цахим ертөнц чухал байрыг эзэлдэг. Тэрээр өөрийн Инстаграмдаа хэдийн 14 сая дагагчтай бөгөөд өдгөө олон шүтэн бишрэгчтэй болсон.
9
Жижигийн гэр бүл салсан
Жижи эхээс гурвуулаа төрсөн. Түүний охин дүүг Белла Хадид (Bella Haded) гэдэг бөгөөд мөн л загварын ертөнцөд хөл тавьсан. Харин түүний эрэгтэй дүүг Анвар Хадид (Anwar Hadid) гэдэг. Түүний эх Иоланда Фостер (Yolanda Foster), хуучин нөхөр Moхаммeд Хадид (Mohamed Hadid)-тай 6 жил амьдарсны эцэст, Канадын алдарт хөгжмийн продьюсер, Грэммигийн 16 удаагийн шагналт Дэвид Фостер (David Foster)-той гэр бүл болсон юм. Жижи эцгийнхээ эх тусдаа 2 дүүтэй. Тэднийг Мариел Хадид (Marielle Hadid) Алана Хадид (Alana Haded) гэдэг байна.
10
Тэр морь унах дуртай
Тэрээр чөлөөт цагаа Лос Анжелес дахь морины зүчээнд өнгөрүүлэх, морь унах дуртай гэнэ. Өхөөрдөм хөөрхөн үзэсгэлэнтэй бүсгүй маань үнэхээр л эрэлхэг хоббитой байгаа биз. Морь унах, бокс тоглох гээд л....