Дүрвэгсдийн хөөрхийлөлтэй амьдрал

2016-02-23, 20:30
10,749

Сүүлийн хэдэн сарын турш хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хүчээ аван яригдаж байгаа асуудлуудын нэг бол цагаач, дүрвэгсдийг тойрсон асуудлууд юм. Энэ хугацаанд тэдгээр хүмүүс Македони, Серб, Унгараар дайрч, паспортгүй зорчих боломжтой  Шенгений бүс рүү олноор зорих болсон. Ийнхүү хөлтэй хөлгүй, хүүхэдтэй хүүхэдгүй маш олон хүмүүс Афины ойролцоо, Грекийн хойд хилд гацаад байгаа юм. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.

Дүрвэгсдийн хөөрхийлөлтэй амьдрал

Македон улс,  Афганчуудыг хил нэвтрүүлэхгүй хэмээх тушаалыг гаргаснаас үүдэн маш олон дүрвэгчид ийнхүү зорин ирсэн газраа хүрч чадалгүй, Афины ойролцоо, Грекийн хойд хилд гацаад байгаа юм. Судалгаагаар өнгөрсөн оны эхний нэг сард ойролцоогоор 53 мянган дүрвэгчид Европын орнууд руу нэвтрэхийн тулд Македоны хилээр нэвтэрсэн болохыг тус улсын Дотоод хэргийн яамаас мэдэгдсэн аж.

Тэдгээр хүмүүсийн ихэнх нь хувийг Сирийн дүрвэгчид эзэлж байгаа буюу 30 мянга орчим хүмүүс байгаа гэнэ. Үлдсэн хувийг Афган, Иракийн дүрвэгсэд эзэлж байна.

Ийнхүү Македон улс нь хилээ хааж, тэдгээр дүрвэгсдийг нэвтрүүлэхгүй хэмээх тушаалыг гаргаснаас үүдэн 5000 гаруй дүрвэгсэд,  хилийн ойролцоо яаж ч чадахгүй гацаад байгаа ажээ.

Грек, Македоны хил дээр цааш явах боломжгүй болж гацсан цагаачдын зарим нь эсэргүүцэл үзүүлж, улмаар эрүүл мэндээрээ хохироод байна. Тэдгээр дүрвэгсэд болсон болоогүй хооллож, нялх хүүхдүүдтэйгээ ийнхүү олон хоног эсэргүүцэл үзүүлж байгаа юм.

Улмаар хилийн бүс дэх Идомени хот дахь төмөр замын далан дээр сууж, хоёр орны хоорондох тээврийг харилцааг тасалдуулахад хүргээд байгаа ажээ. Тус эсэргүүцлийн хүрээлэл нэмэгдэж, Бангладеш, Мароккогоос ирсэн цагаачид ч мөн адил нэгдээд байна.

Ийнхүү Македоны нутгаар дамжин хил нэвтрүүлэхийг хүсэж буй цагаачдыг Сербийн хил дээр ч мөн ижил нөхцөл байдал хүлээж буй нь харамсалтай.

Тэдний энэхүү зохисгүй үйлдлийн улмаас хэдэн мянган дүрвэгсдийг Европт хууль бусаар нэвтрүүлэх үйл ажиллагаанд хүндрэл учирна гэдгийг албаны хүмүүс мэдэгдсэн аж.

Ёстой л дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуугийн зовлонг үзэж буй тэдгээр хүмүүсийг Парис хотод болсон халдлагын дараахан, хилээр нэвтрүүлэхдээ нягт нарийн шалгаж байгаа гэнэ.

Учир нь Парис дахь цэнгэлдэх хүрээлэнгийн гадаа өөрийгөө дэлбэлж, зохисгүй үйлдэл гаргасан этгээдийн ойролцоох газраас Сирийн иргэний хувийн бичиг баримтыг олсонтой холбоотой юм.

Мөн үүний мөрөөр Парист халдлага гарсан даруйд шинжээчид уг үйл явдал Европт ирж буй цагаачидтай холбоотой байж болзошгүй болохыг таамаглажээ. Улмаар нь энэхүү үйл явдал нь нийгэмд дүрвэгсдийн талаар сөрөг хандлагыг бий болгох магадлалтайг онцолсон.

Улмаар улсууд дүрвэгсдийг хилээрээ нэвтрүүлэхээр татгалзаж, ийнхүү хил дээр гацах болсон юм. Нэг үхрийн эвэр доргивол, мянган үхрийн эвэр доргино гэж энэ дээ.

Мөн АНУ-ын 26 мужийн удирдлага Сирийн дүрвэгсдийг хүлээн авахаас татгалзаж, Ерөнхийлөгчийн Барак Обамагийн бодлогыг эсэргүүцсэн юм.

Мэдээллийн дэлгэрэнгүйг доорх зурагнаас авна уу.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()