Энэтхэг эмэгтэйчүүдийг гар утас хэрэглэхийг албан ёсоор хорьжээ

2016-02-23, 16:35
8,940

Дэлхийн нөгөө өнцөгт байгаа хүмүүстэй хэрхэн танилцаж, хэрхэн холбогдох вэ? Мэдээж гар утас, компьютер, интернэтээр л орон зай, цаг хугацааг товчлон хүссэн хүмүүстэйгээ нүүр нүүрээ харалцаж, гадаад орчлон ертөнцийн тухай мэдээллийг цаг алдалгүй авч чадна шүү дээ. Гэтэл саяхан Энэтхэг улсад эмэгтэйчүүдийн эрхийг маш бүдүүлгээр зөрчсөн явдал болжээ.

Энэтхэг эмэгтэйчүүдийг гар утас хэрэглэхийг албан ёсоор хорьжээ

Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модигийн санаачилгаар өнгөрсөн жил Энэтхэгийн бүх нутаг дэвсгэрийг интернэтийн сүлжээнд холбосон нь асар том дэвшилт байсан юм. Гэтэл зарим иргэдийн (эрчүүд голдуу) хүсэлтээр эмэгтэйчүүдийг гар утас ашиглах, интернэтэд холбогдох эрхийг нь хасчээ.

Ингэсэн шалтгаан нь сургуулийн насны өсвөр үеийн охид хичээл номдоо анхаарахгүй сатаарч, гэрийн ажил өмнөх шигээ сайн хийж, гэр бүлдээ анхаарал халамж тавихгүй байгаад гэнэ. Энэ далимаар нь зөвхөн өсвөр насны охид ч биш, залуу эмэгтэйчүүдийг утас ашиглахыг албан ёсоор хорьжээ.

Мехсана тосгоны удирдах газрын гишүүд энэ саналыг гаргасан бөгөөд тухайн тосгонд харьяатай бүх эмэгтэйчүүдийг гар утас ашиглахыг хориглож, шаардлагатай тохиолдолд зөвхөн хүний утсыг нь түр хугацаанд ашиглах боломжтой хэмээн үзэж, энэхүү бүдүүлэг тогтоолоо баталжээ. Хэрвээ энэ тогтоолыг зөрчих юм бол 30 доллараар торгуулж, харин хэн нэгэн эмэгтэй энэ тогтоолыг зөрчиж байгааг барьж өгөх юм бол 3 долларын шагналтай байх аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()