1
Дээдсийнхний уудаг сархадын цуглуулга - 667.120 доллар
Дээдсийн гэр бүлийнхэн ойролцоогоор хагас сая долларын үнэтэй архи сархадыг уудаг. Тэрчлэн хоорондоо бэлэг сэлт гэлтгүй аль чанартай, сайн гэсэн архийг өөр хоорондоо бэлэглэдэг байна. Тэдгээр сархад нь 667.120 доллараас 833.500 доллар хүртэл өртөгтэй байдаг аж.
2
Тансаг усан онгоцны аялал - 1.67 сая доллар
2012 онд Эдинбургийн гүнгийн ахайтан, Йоркийн гүнж II Элезабет хатны төрийн эрхэнд гарсны 50 жилийн ойн баяр болсон билээ. Тэрхүү сүр дуулиантай баяр наадмыг улс даяараа хүндэтгэн зохион байгуулсан гэдэг. Улмаар эл өдөр дээдсийн гэр бүлийн тансаг усан онгоц болох "Glorina" онгоцоор аялсан байна. Тэрхүү онгоц нь анх 100 жилийн өмнө дээдсийн гэр бүлийн захиалгаар хийгдсэн бөгөөд өнөөгийн ханшаар 1.67 сая долларын үнэтэй байсан аж.
3
Хувийн аялал - 7.5 сая доллар
Хааны гэр бүлийнхний хувьд аялал жуулчлал тэргүүн байрыг эзэлдэг. Тиймээс ч тэд ая тухтай сайхан аялалд мөнгө харамгүй зарцуулдаг юм. Хаадын гэр бүлийн нэг удаагийн аяллын өртөг нь 7.5 сая долларт хүрдэг байна. Тэд өөрийн орны 150 жилийн түүхтэй Лондоны орон нутгийн метрогоор аялсан ажээ. Энэхүү аялалд нь Йоркийн гүн хунтайж Эндрью, II Элизабет хатан, Нэгдсэн вант улсын худалдааны төлөөлөгч нар оролцсон бөгөөд зардал нь хэдийн 7.5 сая доллар болсон гэнэ.
4
Дээдсийн гэр бүлийнхний тансаг хурим - 16.7 сая доллар
Кембрижийн гүн, ханхүү Уильям, гүнгийн ахайтан Кейт Миддлтон нарын хурим 2011 оны 4-р сард Лондон хотноо сүр дуулиантай болж өнгөрөн, "Зууны хурим" хэмээх нэрийг авсан. Тэрхүү ёслолд хааны гэр бүлийн гишүүд болоод, сүйт бүсгүй, хархүүн гэр бүл, гадаадын ихэс дээдэс диломатууд болон хосуудын хувийн урилгаар зочид хүрэлцэн ирсэн байна. Мэдээж, сүйт бүсгүйн хуримын даашинз, баглаа цэцэгс, зоог гээд л маш их хэмжээний зардлыг зарцуулсан нь ойлгомжтой.
5
Ажилчдийн цалин - 30.5 сая доллар
Дээдсийн гэр бүлд үйлчилнэ гэдэг нь нэг талаараа асар өндөр үүрэг хариуцлагын нэр билээ. Тэр ч утгаараа цалин хөлс нь ч гэсэн маш өндөр байдаг. Английн засгийн газраас саяхан төрийн албан хаагчдийн цалинг бууруулна гэх тогтоомж гарсан нь олон хүний дургүйцлийг хүргээд амжсан. Хааны гэр бүлийнхэн тэдний ажилчид, цэцэрлэгчид, үйлчлэгчид хувийн нарийн бичгийн даргууд гэх мэт ажилчидаа цалинжуулахад 30.5 сая долларыг зарцуулдаг байна.
6
Хунтайж Чарльзийн жилийн орлого - 31.7 сая доллар
Дээдсийн гэр бүлийнхэн тэдний ажилчидаа хэрхэн цалинжуулдаг талаар бид мэдэж авсан.Тэгвэл хааны гэр бүлийг хэрхэн цалинждаг талаарх мэдээлэлтэй танилцъя. Их Британийн Засгийн газраас дээдсийн гэр бүлийн хөрөнгийг хуваарилдаг ажээ. Түүнчлэн тэд ажлаараа дамжуулан өөрийн хувийн орлогыг хуримтлуулж болдог байна. Хаан ширээ залгамжлагч, хунтайж Чарльзийн орлого л гэхэд 31.7 сая доллар байдаг гэнэ.
7
Эзэн хааны тэтгэмж - 51.7 сая доллар
Хааны гэр бүлд шаардлагатай зардлыг Английн засгийн газраас жил бүр хувиарилж өгдөг ажээ. 2013 оны байдлаар 31 сая долларыг төсөвлөсөн бол, тэдний зарлага нь хэдийн 51.7 сая доллар болсон байна. Гэсэн ч энэ тоо нь яг баталгаатай биш, таамаг төдий зүйл юм.
8
Хатан хааны 2013 онд зарцуулсан хөрөнгийн хэмжээ - 55.5 сая доллар
Хатан хааны 2013 онд зарцуулсан хөрөнгийн хэмжээ нь 55.5 сая доллар ажээ. Улмаар засгийн газраас хэрэглээг багасгахын тулд олон цайз хэрмийн өндөр өртөг бүхий засвар үйлчилгээ зэргийг танаж, тэдгээрийн заримыг нь танахаар хэлэлцэж байгаа ажээ. Харин 2014-2015 оны байдлаар энэ тоо эсрэгээрээ багасах биш өсөж 63,21 сая долларт хүрэх хандлагтай байгаа гэнэ.
9
Хааны гэр бүлийн аялал - 833.9 сая доллар
Дээдсийн гэр бүлийнхний хувьд аялал, амралт, олон улсын бизнес уулзалт зэргүүд нь өндөр ач болдогдолтой. Тиймдээ ч тэд үүндээ хөрөнгө мөнгө үл хайрладаг. Аялал амралтаас гадна тэд байгууллагын хөрөнгө оруулалт, буяны байгууллага зэрэгт тодорхой хэмжээнд хандив оруулан тэдгээр зүйлсдээ жилд дунджаар 833.9 долларыг зарцуулдаг байна.
10
Дээдсийн гэр бүлийнхний амьдардаг орд харшууд - 13.5 тэрбум доллар
Лондон дахь Кларенс ордонд Уэльсийн хунтайж албан ёсоор оршин суух бөгөөд хааны гэр бүлийн гишүүдийн мэдэлд найман ордон байдаг аж. Түүнээс гадна бүртгэгдээгүй олон газрууд ч зэргэлдээ оршихыг үгүйсгэхгүй. Тэдгээр орд харшууд бүгд тансаг, тохь тухтай саруулхан зай талбайтаагаас гадна цэцэрлэгт хүрээлэн, номын сан, гэх мэт олон зүйлсийг багтааж өгсөн байдаг ажээ.