Олны зэвүүцлийг төрүүлсэн 50 Cent

Хэд хэдэн хувь хүн, албан байгууллагад нийт 30-аад сая орчим долларын өртэй реппер 50 Cent сүүлийн үед өөрийн инстаграм хуудсандаа их хэмжээний бэлэн мөнгөний зураг оруулсан нь шүүхийнхний болон олон нийтийн гайхшрал, дургүйцлийг зэрэг хүргэжээ.

Олны зэвүүцлийг төрүүлсэн 50 Cent

Түүнд их хэмжээний мөнгө зээлдүүлсэн болон авлагатай хүмүүс аргаа бараад түүнийг шүүхэд өгч, албадан хөдөлмөр эрхлүүлэхийг хүртэл завдсан аж. Харин 50 Cent үүнийг эрс эсэргүүцсэн байна.

Тэрээр өөрийгөө тойруулан, хогийн саванд, тэр ч бүү хэл хөргөгчиндөө хүртэл боодол боодлоор нь долларын дэвсгэртүүд хийн, олон хүнд атаархуулсан байх юм.

Харин түүний өмгөөлөгч энэ талаар “Энэ бол бодит байдал биш. Харин олон нийтийн хуудсуудаар цацагдаж буй ПР-ийн нэг хэлбэр” гэжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()