9
Рози Рейд (Rosie Reid)
Английн иргэн, 18 настай Рози Рейд 2004 онд охин биеэ худалджээ. Тэрээр үүнийгээ цахим худалдаагаар сурталчилсан бөгөөд үүний дүнд 400 орчим залуугаас хүсэлт ирсэн гэдэг. Бүсгүй тэдгээр залуусаас 5-ыг сонгож, улмаар 44 настай Английн үүрэн телефонийн компанийн инженер залууг өөрийн хамтрагчаар сонгосон байна. Рози үүнийхээ хариуд 11.902 долларыг авсан гэдэг.
8
Алина Перча (Alina Perch)
Румын улсын иргэн, 18 настай Алина Перча охин биеэ 12.469 доллараар 45 настай Италийн бизнесмэн залууд худалдсан гэдэг. Түүнээс өмнө мэдээж түүнийг жинхэнэ онгон эсэхийг шалгасан нь ойлгомжтой. Тэрээр энэ талаар хэлэхдээ,” Миний хамтрагч санасныг бодвол залуу хүн байсан. Түүнчлэн шар айрагны гүзээ хүртэл байхгүй шүү” хэмээн саймшран хэлсэн гэдэг. Энэ ч тэгээд бахархаад байх зүйл мөн ч юм уу.
7
Рунет Евгений (Runet Yevgeny)
18 настай Красноярск хотын иргэн, Рунет Евгений охин биеэ 11.826 доллараар үнэлэн худалдсан байна. Рунет хэлэхдээ, “ Нэгт надад мөнгөний хэрэг гарсан. Хоёрт нэгэнт өөрийн ариун байдлаа зүй ёсоор нь өндөр үнээр зарвал араас нь хэзээ ч харамсахгүй шүү дээ. Тэглээ ч ийм арийн байдал хүнд ганц л тохионо” хэмээжээ.
6
Unigirl
Шинэ Зеландын нэрээ нууцалсан нэгэн бүсгүй охин биеэ 2010 онд, 32 мянган доллараар худалдсан гэдэг. Тэрээр үүнийгээ дуудлага худалдаагаар зарсан юм. Мэдээж энэ тохиолдолд хэн өндөр үнэ дугарсан түүнтэй нэг шөнийг өнгөрүүлэх шаардлагатай. Яаж тийм зориг гарч чадаж байна аа. Нэрээ нууцлаад царайгаа ил гаргачихаар хэрэг байдаг ч юм уу, үгүй ч юм уу.
5
Кэти Кoбблерсон (Kathy Kobblerson)
2004 онд Кэти Кoбблерсон хэмээх энэхүү царайлаг бүсгүй 24 насандаа охин биеэ худалджээ. Өдийг хүртэл цэвэр ариун байдлаа хадгалсан түүнийг магтууштай ч харин ийм замаар хэн нэгэнд худалдана гэдэг нь үнэ цэнээ алдсан хэрэг юм. Хэн хүнээс гараад байхгүй зоригийг гаргасан эл бүсгүй, цахим дуудлага худалдаагаар хамтрагчаа олжээ.
4
Катарина Миглиорини (Catarina Miglorini)
Бразилийн уугуул 20 настай үзэсгэлэнтэй бүсгүйн охин биеэ 780 мянган доллараар худалдсан ажээ. Түүний хамтрагч нь Япон залуу байсан гэдэг. Япончууд хэзээд гаж хүсэл, соёлоороо тэргүүлдэг билээ.
3
Элизабет Рейн (Elizabeth Raine)
Таны харж буй энэхүү үзэсгэлэнтэй бүсгүй өдгөө 29 настай бөгөөд 2 жилийн өмнө охин биеэ 801 мянган доллараар худалджээ. Тэрээр энэ талаараа хэлэхдээ, “ Миний насанд онгон биеэрээ байгаа бүсгүйчүүд үнэхээр ховор, тиймдээ ч би тэрхүү үнэт зүйлээ үнэлсэн л төдий юм.”
2
Ятако Грасиела (Yatako Graciela)
2005 онд Перу улсын иргэн Ятако Грасиела хэмээх бүсгүй 1.5 сая долларын охин биеийг интернет худалдааны тусламжтайгаар худалджээ. Учир нь түүнд өвчтэй ээж, дүү хоёрынх нь эмнэлгийн төлбөр байхгүй байсан гэдэг.
1
Натали Дилан (Natalie Dylan)
22 настай, Натали Дилан 2008 онд өөрийн охин биеэ дуудлага худалдаагаар 3.7 сая доллараар худалдаж байжээ. Энэхүү дуудлага худалдаа нь Ховард Стерний шоугаар албан ёсоор зарлагдаж байсан гэдэг.