Орон орны эхчүүд амаржихдаа цүнхэндээ юу авч явдаг вэ?

2016-02-22, 16:40
10,642

Алтан ясаа хэлтлэн, аминаасаа амь төрүүлнэ гэдэг зөвхөн бүсгүй хүнд л заяах хосгүй ховор хувь тавилан. Төрөлтийн өвдөлт эхлээд л эхчүүд эмнэлэг рүү хэрэгтэй зүйлсээ базаан, шинэ хүнээ угтаж авахаар яаравчилдаг. Харин тэд цүнхэндээ юу юу хийн авч явдаг бол? Орон оронд харилцан адилгүй байдгийг дараах мэдээллээс сонирхоно уу.

Орон орны эхчүүд амаржихдаа цүнхэндээ юу авч явдаг вэ?

Английн иргэн Кателин Гүүз эмнэлэг рүү явахын өмнө цүнхэндээ биед эвтэйхэн хувцас, зургийн аппарат, чихэвчний хөгжим, ариун цэврийн хэрэглэлүүд, усны сав, дулаахан оймс, өлгий хэрэглэл, идэх зүйлс, живх сэлтийг бэлджээ.

Японы иргэн Такако Ишикава харин нярайн хэрэглэл, дулаахан оймс, ариутгалын хэрэгслүүд, салфетка, тэмдэглэлийн дэвтэр зэргийг цүнхэлсэн байна.

Этиопын иргэн Меставет Легесс солих дотуур хувцас, өлгий, живх зэргийг бэлджээ.

Никарагуа улсын иргэн Чадла Суяхиду Бенжамио харин оо сойз, сам, саван, хөвөн, хоолны таваг халбага хэрэгсэл, алчуур, солих ганц нэг хувцас авчээ.

Уганда улсын иргэн Кемиса Хидаяа эмнэлэгт ирэхдээ нярайн даавуу, өлгий сэлт, хөвөн, саван, ариутгах бодис зэргийг сайтар бэлджээ. Учир нь Африкийн орнуудад бохироос үүдэлтэй халдварт өвчин их байдаг тул нярай хүүхэд, дөнгөж амаржсан эхчүүд үүгээр өвчлөх өндөр магадлалтай байдаг гэнэ.

Өмнөд Африкийн Замбиа улсын иргэн Мерина Милимо нярайн хувцас, алчуур, тосон түрхлэг, хувцас угаах хувин зэргийг авч явжээ.

АНУ-ын иргэн Тифф Рольф унтлаганы хувцас, шаахай, сам, ариутгалын бодис, нойтон салфетка, нярайн хувцас зэргийг бэлдсэн байна.

Мадагаскарын иргэн Мари Лучете хүүхдийн даавуун хувцас, халуун сав, аяга халбага, хувин зэргийг бэлджээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()