Одуудын тухай хачирхалтай нууцууд

Олны танил алдартай хүмүүсийн талаар бид бүхэн үргэлж л ярьж, сонсож байдаг. Тэдний талаар гарсан цуурхал бүхэн цаг хугацааны эрхэнд аяандаа л мартагддаг. Гэвч зарим цуурхал төдийлөн хурдан намждаггүй ажээ. Ингээд та бүхэндээ олны танил алдартай хүмүүсийн талаар санаанд оромгүй нууцуудыг дэлгэж байна.

Одуудын тухай хачирхалтай нууцууд

1 Майкл Жексон (Michael Jackson)-ий эр гормон устсан

Попын хаан гэгдэж байсан дуучин Майкл Жексон (Michael Jackson), 2009 оны 6-р сард нас барж, гэр бүл, шүтэн бишрэгчидээ нөхөж баршгүй ихээр уй гашууд автуулсан. Бид түүний алдартай сарны алхаа, хит дуунууд, этгээд хоолойг нь өнөөг хүртэл шүтэн дагаж дуулсаар ирсэн. Мэргэжил нэгт зарим нөхөд нь түүнийг өсвөр насандаа батганы эсрэг хүчтэй эм тариаг хэрэглэснээс үүдэн түүний эрэгтэй гормон устсан хэмээн ярьдаг. Магадгүй түүний эмэгтэйлэг төрх, бие нь үүнтэй холбоотой байхыг үгүйсгэхгүй.

Майкл Жексон (Michael Jackson)-ий эр гормон устсан

2 Сури (Suri), Том Круз (Tom Cruise)-ын төрсөн охин нь биш

Маш олон хүмүүс Холливуудын жүжигчин Том Круз, Кэти Холмс (Katie Holmes) нарын бяцхан охин Сури Круз (Suri Cruise)-ыг жүжигчин залуугийн төрсөн охин биш хэмээн ярьдаг. Түүнийг жүжигчин Виллиам Мэйпотер (William Mapother)-ийн төрсөн охин хэмээн хүмүүс үнэхээр итгэл үнэмшилтэйгээр ярилцдаг ажээ. Харин зарим солиотой шүтэн бишрэгчид нь Суригийн эцгийг харь гарагаас ирсэн ч хэмээдэг юм. Хосууд салснаас хойш, бяцхан Сури ээжтэйгээ амьдарч байгаа бөгөөд Сури охин үнэхээр л, жүжигчин Виллиам Мэйпотертой төрсөн охин нь мэт адилхан харагдана

Сури (Suri), Том Круз (Tom Cruise)-ын төрсөн охин нь биш

3 Дуучин Лорди (Lorde) таны бодож байгаагаас ч илүү залуухан

Этгээд хэв маяг, уянгалаг хоолойгоороо эрхгүй ялгарсаар байгаа Шинэ Зеландын дуучин бүсгүй Лордийг та хэдэн настай гэж бодож байна. Тэрээр хэдийн 30 шүргэж яваа мэт харагдах боловч өдгөө дөнгөж 20 настай гэвэл та итгэх үү? Дуучин Лорди 1996 оны 11-р сарын 7-нд төрсөн байна.

Дуучин Лорди (Lorde) таны бодож байгаагаас ч илүү залуухан

4 Канье Вэст, Тайлор Свифт нар тайзан дээр “микрофон” булаалдаж байжээ

2009 онд болсон урлаг соёлын шилдгүүдийг шалгаруулах "MTV" хөгжмийн шагнал гардуулах үеэр реппер Канье Вэст, дуучин бүсгүйн гартаа барьж байсан микрофонийг булаацалдан ярьж байсан. Эл явдал нь дуучин Беойнсед шилдэг дуучны шагналыг өгсөнгүй хэмээх Канье Вестийн бухимдлаас болсон билээ. Түүнийг нь шүүмжлэгчид шоглон, тэдний дунд шарсан үхрийн мах тавьчихвал булаалдаад хоолоо ч идэж чадахгүй юм байна хэмээж байсан юм. Гэвч үзэгчид реппер залууг үнэхээр бүдүүлэг хэмээн үгээ барж байсан гэдэг.

Канье Вэст, Тайлор Свифт нар тайзан дээр “микрофон” булаалдаж байжээ

5 Хлое Кардашьян өргөмөл

Кардашьяны гэр бүлийн  гишүүн Хлое Кардашьяныг анзаарч байсан бол тэрээр бусад эгч дүү нараасаа нэлээн өөр шүү дээ. Биерхүү өндөр гээд л царай нь хүртэл нэг л содон. “Keeping Up With Kardashians” шоуны нэгэн дугаар дээр тэрээр өөрийгөө өргөмөл хэмээн хэлж байсан удаатай билээ.

Хлое Кардашьян өргөмөл

6 Меган Фокс (Megan Fox), гоо сайхны мэс засалд орсон

Үзэсгэлэнтэй ялдам дүр төрхөөрөө олон залуусын зүрх сэтгэлийг булааж буй жүжигчин хоёр ч удаа гоо сайхны хагалгаанд орсон тухай шүтэн бишрэгчид нь шуугидаг. Та анзаараад харвал тэрээр хуучнаасаа нэлээд өөрчлөгдсөн харагдана

Меган Фокс (Megan Fox), гоо сайхны мэс засалд орсон

7 Боб Марли (Bob Marley) бусдад хорлогдсон

Рэгги (Raggae) хөгжмийн урсгалын загалмайлсан эцэг, бид бүхний шүтээн болсон дуучин Боб Марли (Bob Marley) 1977 онд арьсны эдгэршгүй хорт хавдартай хэмээн оношлогдож, дэлхий даяарх олон хүний цээжинд нулимс хуруулж байлаа. Тэрээр 1981 оны 5-р сарын 11-ний өдөр Миами дахь гэртээ амьсгал хураасан хэмээн ярьдаг боловч, хожим түүнийг бусдын гарт хорлогдсон хэмээн шүүх дүгнэлт гарч байсан гэдэг. Гэвч түүнийг нь нуун, өдгөө түүнийг өвчний улмаас нас барсан хэмээн дүгнэсэн байдаг юм.

Боб Марли (Bob Marley) бусдад хорлогдсон

8 Киану Ривз (Keanu Reeves) үхэшгүй мөнх

Канад гаралтай Америкийн жүжигчин өдгөө 52 настай. Гэвч түүний 10 жилийн өмнөх төрх, өнөөгийн төрх хоёр нь яг ижилхэн, түүнийг огтхон ч хөгшрөөгүй болохыг харуулдаг. Түүнчлэн түүнийг 1922 онд төрсөн Францын жүжигчин Пол Мунэт (Paul Mounet)-тэй усны дусал мэт адилхан учраас түүнийг өдгөө хүртэл хөгшрөөгүй байгаа хэмээх жиг жуг ярьдаг. Үнэхээр үхэшгүй мөнх байгаад, өдгөөг хүртэл амьдарч байвал яана?

Киану Ривз (Keanu Reeves) үхэшгүй мөнх

9 Норт Вест (North West) Христийн эсрэг

Канье Вэст (Kanye West), Ким Кардашьян (Kim Kardashian) нарын том охин Норт Вест (North West)-ээ Христийн эсрэг үзэлтэн хэмээн хэлжээ. Нялх хүүхэд юугаа ч мэдэх билээ дээ. Магадгүй тэр хоёр л өөрсдөө тийм бодолтой байдаг байх.

Норт Вест (North West) Христийн эсрэг

10 Барак Обамагийн анхааралд өртөх гэж нүцгэлдэг гэв

Дуучин Майли Сайрус (Miley Cyrus) нэгэн ярилцлагандаа, өөрийгөө ерөнхийлөгчийн анхаарлыг татахын тулд ийнхүү ил задгай хувцаслаж, гаж “тэнэг” үйлдлүүдийг хийдэг гэжээ. Түүнийг яагаад ингэх болсныг бурхан л мэдэх байхдаа.

Барак Обамагийн анхааралд өртөх гэж нүцгэлдэг гэв

11 Олны танил бүх хүмүүс нүүрээ таглаж зургаа авахуулж байсан

Та анзаарч байсан бол бид бүхнийг дууг нь сонсох дуртай уран бүтээлчид бүгд л яг ижил байдлаар гараараа нүүрээ халхлан зургаа авахуулсан байдаг. Үүнийг юу гэж тайлбарлахаа мэдэхгүй юм. Тэдний нүүрний төрх эсвэл эвтэйхэн харагддаг юм болов уу?

Олны танил бүх хүмүүс нүүрээ таглаж зургаа авахуулж байсан

12 Бейонсе өөрийнхөө дотор өөр нэгэн амьдардаг гэв

Дуучин Бейонсе "Би бол Саша Феарс" (Sasha Fierce) хэмээх цомгоо гаргаж байсан. Тэрээр сэтгүүлчдэд өгсөн ярилцлагандаа өөрийнх нь дотор Саша Феарс хэмээх бүсгүй байдаг. Тэрээр зөвхөн түүнийг тайзан дээр гарах үед нь түүнийг дотроос нь удирдан гал халуун секси төрхийг бий болгодог хэмээн хэлж байсан удаатай. Үнэхээр л тийм юм болов уу?

Бейонсе өөрийнхөө дотор өөр нэгэн амьдардаг гэв

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()