1
Брэд Питт
Жүжигчин Брэд Питт хамгийн анх 1988 онд “The Dark Side of The Sun” кинонд тоглож байжээ. Тэрээр бүр энэнээс өмнө Миссуригийн их сургуулийн сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж төгссөн бөгөөд, мэргэжлээрээ огт ажиллаж байгаагүй гэдэг. Харин нэг хэсэг тайчигч бүсгүйчүүдийг хүргэж өгч, авдаг ажил хийж байсан түүхтэй.
2
Канье Вест
Алдарт Ким Кардашьяны нөхөр, өдөгөө 2 хүүхдийн эцэг реппер Канье Вест, ахлах сургуульд байхдаа “GAP” бэлэн хувцасны брэндийн дэлгүүрт хувцас эвхдэг ажил хийж байжээ. Энэ тухай “The College Dropout” цомогт орсон нэгэн дуун дээрээ “GAP-д ажиллаж байсан үеэ дурсъя, миний эвхсэн хувцаснуудад ямар ч нугалаас байдаггүй байлаа...” хэмээн дуулсан байдаг.
3
Жонни Депп
Өдгөө хэдийн 50 нас гарсан ч бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг булгилуулсаар байгаа жүжигчин Жонни Депп жүжигчний карьераа эхлэхээс өмнө утасны оператор хийдэг байжээ. Энэ тухайгаа тэрбээр “Би утас аваад, хамаг байдаг хоолойгоо шахаж, сайхан залуу шиг дуугарахыг хичээж, баяр хүргэе та үзэг хожлоо, эсвэл Грекийн арал руу аялах эрхийн бичиг хожлоо гэж хэлдэг байлаа” гэжээ.
4
Мадонна
Мөнхийн залуу дуучин Мадонна алдарт хүрэхээсээ өмнө Францад тайзны бүжигчин, Нью-Йорк хотод “Dunkin Donuts” цайны газарт ажилладаг байжээ. Хамгийн сонирхолтой нь энд ажиллаж байхдаа нэгэн үйлчлүүлэгчийн дээр шингэн цэлцэгнүүр асгаснаасаа болж, халагдаж байсан гэдэг
5
Эштон Катчер
Тэрээр уг нь Ловагийн их сургуульд био-анагаах ухааны инженер чиглэлээр суралцаж байсан аж. Гэсэн ч мэргэжилдээ сонирхолгүй байсан учир, сургуулиа дундаас нь хаяж, моделийн карьераа эхлүүлэн, түүний хажуугаар цусны донор болж явсан гэдэг.
6
Анжелина Жоли
Манай дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй болох Анжелина Жоли өвөөгийнхөө оршуулгын үеэр оршуулгын ёслол зохион байгуулах нь үнэхээр сайхан ажил юм хэмээн бодож зогссон гэдэг. Удалгүй оршуулгын зохион байгуулагч бэлтгэдэг курсад суусан ч сертификатаа ч авч чадаагүй юм. Харин 16 наснаасаа эхлэн клипэнд тоглож, олны танил болох гараагаа амжилттайгаар эхлүүлсэн билээ.
7
Жиорж Клүүни
Холливуудын сайхан залуусын нэг жүжигчин Жиорж Клүүни коллежийнхоо бейсболлын багт орох хүсэлтэй байсан ч энэ нь бүтсэнгүй. Коллежоо төгсөөд их сургуульд орохдоо сэтгүүлч, нэвтрүүлэгч мэргэжлээр сурахыг хүсэж байсан ч бас л бүтсэнгүй. Түүнээс хойш гутлын наймаачин, навчин тамхины ферм зэрэгт ажиллаж байжээ
8
Жон Бон Жов
“It’s my life” дуугаараа дэлхий нийтийг байлдан дагуулж явсан дуучин маань ахлах сургуулиа төгссөний дараахан ахынхаа дуу бичлэгийн студийн манаач хийж байсан гэдэг. Ингэж хөдөлмөрлөснийхөө хүчинд 18-хан насандаа анхны дуу болох “Runaway”-ээ бичүүлжээ.
9
Сандра Баллок
“Мисс цагдаа”, “Гэрлэх санал” зэрэг инээдмийн, романтик төрлийн киногоороо бидний хайртай жүжигчин болж чадсан Сандра Баллок жүжигчнийхээ мэргэжлээр ажиллахаасаа өмнөхөн Нью-Йорк хотод зөөгч, бармен хийж байжээ.
10
Эва Мендес
Холливууд дундаа л хамгийн сайхан ааштай, халуухан нь гэгддэг жүжигчин Эва Мендес өсвөр насандаа түргэн хоолны маш олон сүлжээ ресторануудад туслах тогооч, зөөгч, угаагч хийж явсан гэнэ шүү
11
Жим Керри
1970-аад оны сүүлчээр инээдмийн жүжигчин Жим Керри үйлдвэрийн манаач хийж, гэр бүлдээ нэмэр болдог байжээ. Харин түүний дараахан өөрийн шоу бизнесийг эхлүүлэн олонд танигдаж, дэлхийн хэмжээний од болж чадсан юм.
12
Женнифер Анистон
“Найзууд” киноны Ричелийн дүрээ бүтээхээс өмнөхөн тэрээр утасны оператор, зөөгч, дугуйны дэлгүүрт худалдагч зэрэг олон ажил хийдэг байжээ.
13
Мариан Кэри
Дууч шувууг ч ичээхээр цээлхэн уянгалаг хоолой гэж байдаг бол тэр нь дуучин Мариан Кэрид л заяасан байх. Тэрээр дуу бичлэгийн студиэс хамтран ажиллах санал авах хүртлээ үзвэрийн газрын өлгүүрийн ажилтан, зөөгч хийж явжээ. Түүнчлэн гоо сайхны салонд ч хэсэг хугацаанд ажиллаж байсан байна. Дашрамд дуулгахад түүний хоолойны цар хүрээ, хүчийг гүйцэх нэгэн одоо хүртэл гарч ирээгүй гэдэг.
14
Холли Берри
Бага залуу насандаа ихэд зовлон амссан гэгддэг тэрээр төрсөн цагаасаа эхлэн аавыгаа мэддэггүй, ээждээ туслахын тулд их дэлгүүрийн хүүхдийн хувцасны тасагт худалдагч хийн хажуугаар нь сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж байсан гэдэг. Түүнчлэн тэрээр гоо бүсгүй шалгаруулах хэд хэдэн тэмцээнд орж, байр эзлэн Нью-Йорк руу явснаар, жүжигчнийхээ карьерийг эхлүүлжээ
15
Опра Уинфри
Сэтгүүл зүй, телевизийн шоуны супер од тэрбээр энэ салбарт орохоосоо өмнө хүнсний дэлгүүрийн худалдагчаар ажиллаж байжээ.