Алдартнуудын нас барахын өмнөх зураг

Хамгийн аймшигтай зүйл бол “үнэн” хэмээх нүдэнд үзэгдэж, гарт баригдахгүй ч, сэтгэлд мэдрэгдэж, нүднээс нулимс урсгадаг тэр л зүйл. Хорвоо дээрх хамгийн үнэн зүйл бол төрөх, үхэх хоёр. Гэвч төрөхийг нь бид баяртайгаар хүлээж авдаг ч, үхэхийг бол нулимс дуслуулан үддэг. Ингээд та бүхэнд алдартнуудын амьсгал хураахаасаа хэдхэн хоног, тэр ч бүү хэл хэдхэн минутын өмнө авахуулсан гунигт зураглалуудыг хүргэж байна.

Алдартнуудын нас барахын өмнөх зураг


1. Альберт Эйнштейн
Түүний нээсэн харьцангуйн онол нь орон зай ба цаг хугацааны ойлголтыг үндсээр нь өөрчилсөн юм. (1905 онд гаргасан “Хөдөлж буй биетийн электродинамик” хэмээх ажлынх нь агуулга харьцангуйн тусгай онол хэмээн тодорхойлогдсон билээ) Түүнчлэн E=mc2 хэмээх масс-энергийн тэнцэтгэл нь атомын бөмбөг ба цөмийн энергийн хөгжилд нөлөөлсөн. Герман гаралтай эрдэмтэн маань 76 насалсан бөгөөд яг нас барсан өдрөө авахуулсан зураг нь энэ байна.



2. Мэрилин Монро
XX зууны секс бэлгэ тэмдэг, эрчүүдийн хүсэмжит бүсгүй Мэрилин Монро карьерийн хувьд дэлхийг байлдан дагуулах хүчтэй байсан хэдий ч хувийн амьдралын тал дээр бүтэл муутай нэгэн байсан юм. Ерөнхийлөгч Жон Кеннидитэй хүртэл амрагийн холбоотой байсан түүнд тогтсон амьдрал гэж байсангүй. 1962 оны 8-р сарын 5-ны өдөр (36 настайдаа) түүнийг гэрээс нь амиа хорлосон байдалтайгаар олсон юм. Гэвч шинжээчид Монрогийн үхлийг Кеннидигийн ах дүүстэй холбон тайлбарладаг. Уг зургийг авахуулахын өмнөхөн тэр Бадди Греко (Buddy Greco) болон дуучин Франк Синатра нартай хамт амралтын өдрөө өнгөрүүлсэн аж.



3. Жими Хэндрикс
Америкийн алдарт гитарчин Жими Хэндрикс (Jimi Hendrix) дэлхийн хөгжмийн ертөнцийг үүрд өөрчилсөн гавьяатай билээ. Агуу хүмүүс үргэлж л богинохон наслах юм. Тэрээр дөнгөж 27-хон насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн бөгөөд, Лондоны Ноттинг Хилл дэх найзынхаа гэрт нойрсуулах эм хэтрүүлэн хэрэглэж, бөөлжсөндөө хахан, амьсгалын дутагдалд орсон хэмээх оношыг эмч нар гаргасан юм. Нас барахаасаа өмнө тэр маш ихээр сульдан ядарч байсан нь уг зурагнаас илхэн.



4. Элвис Пресли
“Rock and Roll” хөгжмийн хаан гэгддэг домогт дуучин Элвис Пресли (Elvis Presley) 42 насандаа гэртээ амьсгал хураасан юм. Зураг дээр тэр гэр лүүгээ явах зуураа шүтэн бишрэгчид рүүгээ даллан мэндчилж байна. Энэ түүний сүүлчийн мэндчилгээ байсныг хэн мэдэх билээ дээ. Задлан шинжилгээгээр түүний биеэс 14 өөр төрлийн мансууруулах бодис гаргаж авсан бөгөөд тэдгээрийн 10-ийг нь өндөр тунгаар хэтрүүлэн хэрэглэсэн байжээ.



5. Жон Леннон
Английн алдарт “The Beatles” хамтлагийн дуучин, энх тайван, хайр энэрлийг бэлгэдэгч, дуучин Жон Леннон (John Lennon) Нью-Йорк хотод байдаг орон сууцныхаа үүдэнд Марк Дэвид Чапман (Mark David Chapman) гэгчид буудуулж амьсгал хураасан билээ. Нас барахаасаа хэдхэн цагийн өмнө тэр хоёр хамтдаа явж байсан гэдэг. Домогт дуучин маань 1980 оны 12-р сарын 9-ний өдрийн нарыг үзэх хувьгүй л байж дээ...



6. Боб Марли
Рэгги (Raggae) хөгжмийн урсгалын загалмайлсан эцэг, бид бүхний шүтээн болсон дуучин Боб Марли (Bob Marley) 1977 онд арьсны эдгэршгүй хорт хавдартай хэмээн оношлогдож, дэлхий даяарх олон хүний цээжинд нулимс хуруулж байлаа. аймшигт хавдар хэдхэн жилийн дотор түүний тархи, уушгинд тархаж, тэрээр 1981 оны 5-р сарын 11-ний өдөр Миами дахь гэртээ амьсгал хураасан юм.



7. Фрэди Меркури
“Queen” хамтлаг болоод гоцлол дуучин Фреди Меркури (Freddie Mercury)-г мэдэхгүй хүн гэж үгүй. Тэр олон хүний зүрх сэтгэлийг дуугаараа гэнэт эзэмдэж эхэлсэн шигээ, төд удалгүй тайзнаасаа бууж, ор сураггүй мэт болсон юм. Харин удаан хугацааны дараа гаргасан “These Are the Days Of Lives” дуун дээрээ ихэд турж, цонхийсон харагдав. Үүний учир нь тэр ДОХ туссанд байжээ. Үүнийгээ олон нийтэд зарласан өдрөөсөө ердөө ганцхан хоногийн дараа буюу 1991 оны 11-р сарын 24-ний өдөр тэр Лондон хотын Кенсигтон дахь гэртээ амьсгал хураасан юм. Харин энэ зургийг нэгэн папарацийн зурагчин түүнийг гэрийнхээ гадаа байхад нь авсан байна.



8. Курт Кобэйн
Түүнийг “Нирвана” хамтлагийн дуучин гэдгээр нь олон хүн мэднэ. “Smells Like Teen Spirit”, “The Man who Sold The World” зэрэг дуунаас нь л харахад хичнээн ховорхон мэдрэмжтэй байсныг нь мэдэж болно. Курт үргэлж л тамхи татаж, архи ууж, мансууруулах бодист донтож явав. Үүнийхээ уршгаар тэр сэтгэцдээ өөрчлөлттэй болжээ. 1994 оны 4-р сарын 5-ны өдөр тэр гэртээ өөрийгөө буудан хороосон байдаг. Яг буудахаасаа өмнөхөн энэ зургаа авахуулжээ.



9. Майкл Жексон
Попын хаан, дуучин Майкл Жексоныг тайзан дээр гарч ирэн “Сарны алхаа”-гаа хийх үед охид байдаг нулимсаа асгаруулж, залуус галзуурахаа шахан тэнхээ мэдэн орилдог байлаа. Элвис Преслигийн рекордыг ч эвдсэн дууны амжилтууд зөвхөн түүнийх. Хувийн амьдрал нь ээдрээтэй болж, уран бүтээлээ хэсэг завсарласны дараагаар тэр “This Is It” аялан тоглолтоо хийсэн юм. Үүнийхээ дараагаар түүний судсанд үхлийн тариа шахсан буюу гадны нөлөөтэйгээр амиа алдсан хэмээх гашуудлыг зарлаж, дэлхий даяар уйтгарт автав. Эл аймшигт явдал 2009 оны 6-р сарын 25-нд болсон юм.



10. Эми Вайнхаус
Жазз стилийн дуучин, Эми Вайнхаус (Amy Winehouse) хэдий сайн дуучин, гайхалтай эмэгтэй байсан ч гэлээ маш залуудаа хар тамхи, согтууруулах ундаанд донтож, богинохон хугацаанд танихын аргагүй өөрчлөгдсөн байсан юм. Тэрээр 27-хон насандаа буюу 2011 оны 7-р сарын 23-ний өдөр хэт их согтууруулах ундаа хэрэглэсний улмаас үүрд нойрссон билээ. Нас барахаасаа долоо хоногийн өмнө Лондонгийн гудамжаар алхаж яваад ийнхүү камерын дуранд өртсөн байна.



11. Стив Жобс
Дэлхийг өөрчилсөн 3 алим бий. Адам Евагийн алим, Ньютоны толгой дээр унасан алим, Стив Жобсын бүтээсэн “Аpple”. Тэрээр “iPad”, “iPhone”, “iMac” зэрэг гайхалтай ухаалаг бүтээлүүдийг бүтээж, хүн төрөлхтний “нүдийг нээсэн” гавьяатан билээ. 2011 оны 10-р сарын 5-нд тэрбээр хорт хавдрын улмаас нас барсан юм. Доорх зураг дээр тэр өөрийн найзаараа түшүүлэг алхаж байна.



12. Паул Вокер
“Галзуу хурд” киноны од, жүжигчин Паул Вокер (Paul Walker) шинэ киноныхоо зураг авалтыг ч дуусгаж амжилгүй, авто осолд орж, харамсалтайгаар амь насаа алдсан билээ. Тэрбээр хандивын ажлын зорилготойгоор Калифорни муж руу явсан бөгөөд, замдаа хурд хэтрүүлэн мод мөргөж, газар дээрээ нас барсан юм. Энэ зураг дээр тэр яг замдаа гарах гэж байна.


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()