Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Лондоны их түймэр
“Лондонд 66 гал гарч, эртний хатагтай өндөр цамхагтаа нуугдана. Маш олон газрууд үнс нурам болно” хэмээсэн нь 1666 онд гарсан түймрийг тэр чигт нь зөгнөсөн хэрэг байлаа. Уг түймэр ердөө л нэг жижигхэн талхны мухлагаас гарсан ч гэлээ 3 өдрийн турш үргэлжилж, 6 хүний аминд хүрсэн юм. Хотын ихэнх хэсэг тэр чигтээ үнс болж, асар олон иргэд орон гэргүй болжээ.
2. Напелеон Бонапарт
“Хаан нэр төрд автаж, уруудан доройтно” хэмээсэн нь 1789 онд францын хувьсгал тохиож удам залган хаанчлах засаглалын хэлбэр өөрчлөгдөн 1799 онд Наполеон засгийн эрхийг булаан авч, олон түмэнд найдвар, түгшүүрийг нэгэн зэрэг төрүүлсэн төдийгүй 1812 онд Орост довтолж, Франц улс богино хугацаанд уруудан доройтоход нөлөөлснийг ийнхүү хэлсэн байна.
3. Францын хувьсгал
“Боолууд дээр гарч, ханхүүг шоронд хорино. Энэ нь ирээдүйд олноороо гарах тэнэгүүдийн эхлэлийг тавина” хэмээсэн нь 1790-ээд оны үед гарч байсан нийгэм төрийн эрс өөрчлөлт, хаанаа таслан шүүж, цаазаар аваачсаныг харуулж байна. Үүнээс үүдээд Напелеон Бонапарт хоёр ч удаа дайн дэгдээж, үүний үр дүнд Франц улс өнөөгийн төрхөндөө шилжсэн юм.
4. Адольф Гитлер
“Европын баруун зүгийн ядуу гэр бүлээс хүчирхэг хүүхэд төрж, үгээрээ дэлхийг байлдан дагуулна” хэмээсэн нь Германы улс төр, зэвсэгт хүчний удирдагч Адольф Гитлерийг зөгнөсөн хэрэг байлаа. Тэрээр маш хүчирхэг илтгэлүүдийг тавьж, Еврейчүүдийг дэлхийн хөрснөөс арчин, фашизмийг цэцэглүүлэн хөгжүүлж, Европыг тэр чигт нь буулгаж авч байлаа.
5. Хирошима, Нагасакигийн дэлбэрэлт
“Эргийн хоёр хот байгаагүй мэт мөхөж, олон түмэн бурхнаас аврал эрэн уйлна” хэмээн зөгнөсөн нь 1945 онд АНУ, Японы Хирошима хотод цөмийн бөмбөг хаяж, нийтдээ 240 мянган хүн нас барж, хоёр дахь бөмбөгдөлтөөр буюу 80 мянган хүн нас барсан юм. Үүний уршгаар Японы ард иргэд цацраг идэвхит бодисын нөлөөллөөр хорт хавдар тусч, эрэмдэг зэрэмдэг болон үлдсэн төдийгүй хүн төрөлхтний түүхэнд энэ аймшигт цөмийн бөмбөгийг уралдан үйлдвэрлэх нэг ёсондоо чимээгүй дайн эхэлсэн билээ.
6. АНУ-ын ерөнхийлөгч Жон Кеннидигийн аллага
“Аугаа хүн гэрлийн хурдаар хордож, ард түмэн гашуудна” хэмээн зөгнөсөн нь 1963 оны 11-р сарын 22-нд Даллас хотын гудамжинд явж байсан АНУ-ын 35 дахь ерөнхийлөгч Жон Кеннидиг гэмт этгээд буудаж хороосон нь байлаа. Уг нь түүний эргэн тойронд хамгаалагчид, дагалдагчид гээд л олон машинтай цуваа явж байсан боловч гэнэт л шунгинан ирсэн 4 сумын нэг нь ерөнхийлөгчийн хүзүүг оносон байна. Энэ бүх эмгэнэлт явдал ердөө 16 секунтэд болж өнгөрсөн бөгөөд түүнийг алсан алуурчин мэргэжлийн бус Освальд хэмээх энгийн эр байсан юм. Сүүлд тэр өөрөө шүүх хурлын танхимаас гарч явахдаа буудуулсан.
7. Саран дээр хөл тавьсан анхны хүн
“Сар луу аялал хийхээр хүн төрөлхтөн хүүгээ явуулна” хэмээсэн зөгнөл нь яг биелэлээ олж, 1969 оны 7-р сарын 20-ний өдөр сансрын нисгэгч Нейл Армстронг (Neil Armstrong), Дэвид Скотт (David Scott) нар “Apollo 11” сансрын хөлгөөр саран дээр газардаж, сарны гадаргуу дээр 2 цаг хэртэй хугацааг өнгөрүүлж, хүн төрөлхтний түүхэнд асар том дэвшлийг авчирсан юм.
8. Диана гүнжийн үхэл
Уэльсийн ханхүү Чарльзийн гэргий, сайхан сэтгэлт, үзэсгэлэнт гүнж Диана бол Британийн хааны гэр бүлийн хувьд гадны хүн болж ирсэн энгийн иргэн юм. Тэрээр амьд ахуй цагтаа цөмийн бөмбөгийн туршилтийг зогсооход чухал хувь нэмэр оруулж, өнчин ядуу хүүхдүүдэд тусламжийн гараа сунгаж, хандив цуглуулж байлаа. Чарльз хунтайжаас салсны дараагаар өөрийн туслах Доди ал-Файдтай нэг хэсэг харилцаатай байсан бөгөөд 1997 оны 8-р сарын 31-ний өдөр цэл залуухан 36 насандаа авто осолд орж газар дээрээ нас барсан юм. Түүний үхлийн шалтгааныг жолоочийн буруу хэмээн тайлбарладаг.
9. Дэлхийн худалдааны цамхагийн халдлага
“Тэнгэрт гал дэгдэж, их хотыг утаа бүрхэн авна. Өршөөл нигүүлсэл хэнийг ч үл ивээж, хүйтэн зүрхтнүүд олон хүний цусыг урсгана” хэмээсэн нь хожимоо, 2001 оны 9-р сарын 11-нд АНУ-ын Нью-Йорк хотын хоёр ихэр цамхагийг амиа золиослогч алан хядагчдын үйлдсэн аймшигт халдлагыг зөгнөн хэлсэн явдал байлаа. Цамхагууд яг 13 минутын зайтай нуран унаж, хорт утаа, гал түймэрт тэсэж чадаагүй цамхаг доторх хүмүүс өндрөөс үсэрч буй аймшигт дүр зураг телевизүүдээр шууд цацагдаж байв. Энэхүү хар мягмар гарагийн үеэр нийтдээ 2800 гаруй хүн амиа алдсан гэж үздэг.
10. Катрина хар салхи
“Томоохон хотууд гэнэтийн гамшигт өртөж, тэнгис далай чичирнэ” хэмээсэн нь 2005 оны 8-р сард АНУ-ын Флорида мужийн Майами хотын хойгуур Катрина хар салхи дэгдэж, нийт 1400 гаруй хүн амь эрсдэн, 400 гаруй хүн ор сураггүй алга болсон аймшигт явдлыг зөгнөсөн байжээ. Энэ хар салхи нь Америкийн түүхэнд эдийн засгийн Их хямралын дараа орох гамшиг болсон юм.
2016 онд юу болох тухай зөгнөлийг доорх линкээр орж үзээрэй
~ 2016 оныг Нострадамус хэрхэн зөгнөв? ~