1. Цахим ертөнцийн үнэнч хэрэглэгч
Бяцхан Кайли хүүхэд байхаасаа л олны хараанд байсан. Гэхдээ түүнийг нь өнөөгийн амжилттай нь яаж харьцуулах билээ. Тэрээр хамгийн анх 6 настай байхдаа Фэйсбүүк, 8 настай байхдаа Твиттер, 13 насандаа Инстаграм сайтадуудад тус тус гишүүнчлэлтэй болж байжээ. Тэр үеэс л эхлэн бяцхан Кайли цахим ертөнцөд хэрхэн од болох тал дээр эгч нараасаа суралцаж эхэлсэн байна. Кайли өөрийн гэр, гэр бүлийнхэн, найзууд, 26 настай найз залуу Таяга (Tyga), тэр байтугай тэжээмэл нохдынхоо зургуудыг хүртэл цахим ертөнцөд дэлгэдэг. Тиймээс л өсвөр насны бяцхан охиныг хүмүүс ийнхүү ихээхэн сонирхох нэгэн шалтгаан болсон билээ. Тэрээр нэгэнтээ “Би хүмүүст юу үзүүлэхийг хүссэн тэр бүхнээ л үзүүлдэг” хэмээн хэлж байсан удаатай.
2. Халуухан зургуудаараа хүмүүсийг өөртөө татдаг
Гэрийнхээ хамгийн бяцхан гишүүн Кайли эгч нараасаа дутахааргүй, гэр бүлийнхээ "хөх, өгзөгний уламжлалыг" үргэлжлүүлэн сурталчилж яваа билээ. Тэр ч утгаараа өөрийн Инстаграмд хагас нүцгэн дотуур хувцастай зургуудаараа эрчүүдийн харцыг булаасаар байгаа юм. Магадгүй түүний энэхүү үйлдэл өдгөө цахим ертөнцийг байлдан дагуулах нэг гол шалтгаан болсон ч юм бил үү. Сайхны өмнө харц буруугүй гэдэг дээ.
3. Хувийн бизнесээ эхлүүлсэн нь
Тэрээр эгч Кендалийн хамтаар энэ сараас эхлэн "Kylie & Kendall" хэмээх нэрийн гоо сайхан, хувцас загварын дэлгүүрийг амжилттай ажиллуулж яваа өсөх ирээдүйтэй "бизнес охидууд" юм. Тэр ч утгаараа охид бүсгүйчүүд тэдний хэрэглэдэг уруулын будаг, хувцас, зүүлт чимэглэл зэргийг сонирхон тэдэнтэй адилхан харагдахын тулд мөнгөө үл хайрлан хошуурцгаах болсон. Гэр бүлийнхээ хамгийн үзэсгэлэнтэй, сайхан биетэй гэгддэг өдгөө 20 настай Кендал Женнер, хамгийн залуу загварлаг Кайли Женнер хоёрыг ийнхүү гэр бүлээсээ хараат, өөрсдийн бизнесийг эхлүүлэн яваад хүмүүс тэднийг эгч нараасаа илүү алсын хараатай ухаалаг охид хэмээн ам сайтай байгаа ажээ.
4. Загварт баригдахгүй “Хамелион” байдал
Кайли Женнер бусад эгч нарыгаа бодвол стиль хэв саягт баригдаад байдаггүй өөртөө зоригтойгоор өөрчлөлтийг хийдэг. Ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд зовж ургуулсан үсээ тайрах нь үнэхээр хэцүү байдаг шүү дээ. Гэхдээ сүүлийн үед гоо сайхан, үсчдийн ур чадвар супер хөгжсөн учраас үс залгаж хүний нүд хуурах, хүссэн өнгөө гаргах нь тийм ч асуудал биш болсон. Түүний зургуудаас та бүхэн үсний өнгө, засалт, нүүр будалт, хувцас загварын жинхэнэ тоглолтыг харах болно. Тиймдээ ч тэрээр хүмүүсийг, эгч нараасаа илүүтэйгээр татах болсон юм.
5. Эгч Ким Кардашьяныгаа дуурайдаг.
Түүний зарим хувцаслалт, нүүр будалтыг анзаараад байхад нээрээ л Кимийг хуулчихаа юу гэлтэй адилхан харагддаг. Та бүхэн Кайлигийн өмнөх төрхийг нь харвал бараг танихгүй дээ. Магадгүй тэрээр хуучны төрх стилээрээ өнөөг хүртэл явсан бол хүмүүст төдийлөн танигдаж, ойшоогдохгүй байсан нь лавтай. Тэрээр саяхныг хүртэл Инстаграмд 35 сая дагагчтай байсан. Харин нэг мэдэхэд л эгч Ким-ээсээ дутахааргүй олон буюу хэдийн 50 сая дагагчтай болсон билээ. Түүний эгч Ким Кардашьян өдгөө Инстаграмд 59.8 сая дагагчтай.