1. Хүүхдүүдийхээ идсэн өндгөн шокoладыг хаялгүй цуглуулан, тэдэн дотор нь төрөл бүрийн хүнсний ногоо, амттанг хийж өгвөл, хичнээн хоол идэх дургүй хүүхэд байлаа ч гэсэн амтархан идэх болно.
2. Угаалгын өрөө тань хангалттай зайтай бол сүлжмэл сагснуудыг ашиглан, ханандаа тогтоож өгөөрэй. Ингэснээр сагснуудад алчуур, угаалгын шингэн, угаах хувцас зэргүүдээ төрөлжүүлээд хийх боломжтой.
3. Дууссан тараг сүүнийхээ савыг зурган дээрх зааврыг дагуу янзлаад, зарим зүйлсийг төрөлжүүлээд хийчихвэл, үнэхээр догь харагдах болно.
4. Хуучны модон авдрыг өнгөөр ялган будаад, гоёмсог гутлын тавиур болгоорой.
5. Хуучны будаг нь халцарсан төмөр хамгаалалттай цонхны модон араамыг тэр чигт нь өөрчлөхгүйгээр, гоёл чимэглэлийнхээ тавиур болговол үнэхээр эмх цэгцтэй бас содон харагдана.
6. Энгийн нэгэн шатаар хувцас хатаагч, өлгүүр хийсэн байгааг та харж байна. Үнэхээр ухаалаг биш гэж үү.
7. Гутлын хайрцгаа гоёмсог өнгийн цаасаар бүрээд, дотор нь хэрэгтэй зүйлсээ хийгээрэй.
8. Ямарваа нэгэн хоолойг дундуур нь хуваан, түүнийгээ бүрж холбоод дарсны суурь болговол үнэхээр янзтай харагдах болно.
9. Гэрэлтдэг гялгар, олон тасалгаа бүхий гутлын тавиурыг ашиглан гоо сайхны бүтээгдэхүүнээ ангилан хийгээрэй. Ингэсэн нөхцөлд нүүр будалт үнэхээр хялбар болох болно. Түүнчлэн таны гутлын тавиур цэвэрхэн байх ёстойг санаарай.
10. Хэрвээ таны унтлагын өрөөнд “Dreamсatcher” буюу “Зүүд манагч” байдаг бол түүнийг арай илүү ухаалгаар ээмэг зүүлтний өлгүүр болгон ашиглаж болох юм.
11. Кабелын утас, цэнэглэгч, чихэвч зэргийг зурган дээрх шиг төрөл төрлөөр нь ангилаад хийчихвэл, тэдгээрийг олон дахин ухаж, бужигнуулах шаардлагагүйгээр хүссэн зүйлээ амархаан олох боломжтой юм. Ялангуяа чихэвч цэнэглэгч хоёрыг хамтад нь хийчихээр, хоорондоо зангилаа үүсээд салгахад үнэхээр төвөгтэй байдаг шүү дээ.
12. Танд заавал зориулалтын сойз тогтоогч хэрэггүй. Ердөө л модны хөрөө байхад та өөрийн гараар хүссэн тогтоогчоо ийнхүү хийж болох юм. Мөнгөнд үнэхээр хэмнэлттэй байгаа биз.
13. Одооноос эхлээд хэрэглэсэн хуванцар сав, жигнэмэгийнхээ савыг хаях шаардлагагүй боллоо. 1 сумаар 2 туулай буудна гэдэг чинь энэ дээ.
14. Угаалтуурын сул зайгаа ашиглаад, угаалгын бодис, шүршдэг цэвэрлэгч зэргээ ийм маягаар тогтоож болох нь ээ.
15. Өндөгний зөөлөвчин картон савыг ашиглан, өнгө гарган будаад өөрийн гараар бяцхан урлан хийгээрэй.
16. Хэрвээ та хувцас нэхэж өмсөх дуртай бол, хэрэглэсэн кофеныхаа савыг бүрээд, ийнхүү нэхмэлийнхээ утаснуудыг эмхлээд хийгээрэй. Үнэхээр цэгцтэй харагдаж байгаа биз.
17. Айл бүрт л хэрэглэдэггүй цаасан хайрцгууд байдаг шүү дээ. Түүндээ тасалгаа бариулыг хийж өгөөд, дотор нь дэл сул зүйлүүдээ хийгээд хураачихвал, гэр тань үнэхээр эмх цэгцтай харагдах болно.
18. Хуучны хэрэглээнээс гарсан чемодандаа багахан өөрчлөлтийг оруулаад үнэхээр өвөрмөц дизайнтай сэтгүүлийн ширээ болгоорой.
19. Хүнсний лаазыг хаялгүй өөрийн хүссэнээр өөрчлөн иймэрхүү маягаар үзэг, цаасны хавчаар зэргүүдээ хийж болох юм.
20. Ариун цэврийн цаасны голыг өнгө өнгийн туузаар чимэглээд, утасны цэнэглэгч, залгуур гээд дэл сул хөглөрөөд байдаг зүйлүүдээ дотор нь эвхээд хийгээрэй.
21. Гал тогооны ханандаа соронзон тогтоогоод өгчихвөл, хутга заазуур зэрэг төмөр хэрэгслүүдээ хялбархаан тогтоож болно.
22. Зүүдэггүй өмдний тэлээгээ ашиглан, иймэрхүү модон тавиурыг ханандаа тогтоох боломжтой болох юм.
23. Амтлагчны тавиурыг хумсны лакны тавиур болгон ашиглаарай.
24. Үсний боолт тань энд тэндгүй хөглөрөөд, үсээ боож ч чадалгүй байхад хаягдаад байна уу. Тэгвэл түлхүүрийн оосорны тоноглолыг ашиглаад боолтуудаа нэг дор хадгалах боломжтой юм.
25. Цомог хадгалах тавиур ч цагаа тулвал муугүй номын тавиур шүү.
26. Айл бүрт л кимбаб ороогч хулс байдаг шүү дээ. Тэгвэл үүнд резин оруулаад өгчихөд л, бидний мөнгөө гарлагадан байж авдаг цүнхнээс хавь илүү бат бөх, чанартай цүнх болж өгнө.