1. Тэд нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэдэг
Эрэгтэй жүжигчид яаж тийм удаан жүжиглэж чаддагийг хараад та заримдаа гайхдаг л байх. Гэвч энэ бол тусгай тосолгооны материал, чалх сайжруулагч нэмэлт бэлдмэл, бүр шаардлагатай тохиолдолд бэлэг эрхтэнд шахдаг “Caverject” хэмээх тусгай бодис хэрэглэдэг байна.
2. Харагдаж байгаа шигээ удаан байдаггүй
20 минутын бичлэг байлаа гэж бодоход түүний зураг авалт нь ердөө л 5 минут үргэлжилсэн байдаг. Удаан харагдуулахын тулд өөр өнцөг, өөр байрлалаас л хэд хэдэн зураг авалт хийдэг, шаардлагатай тохиолдолд нэмэлт эвлүүлэг хийдэг гэнэ.
3. Уян хатан, сайхан харагдахын нууц
Ялангуяа эмэгтэй жүжигчид бол зураг авалт эхлэхээс 2 хоногийн өмнө гэдсээ цэвэрлэн, туулгалт хэрэглэж, лимонтой уснаас өөр зүйл уухгүй байх гэх мэтчилэн биеэ бэлддэг. Энэ нь зураг авалтын үеэр гарч болзошгүй хүндрэлээс урьдчилан сэргийлэхээс гадна, тэднийг илүү туранхай, өнгөлөг арьстай, уян налархай байхад тусалдаг ажээ.
4. Сул чөлөөтэй хувцас
Хүний сэрлийг өдөөх, төсөөллийг ургуулах зураг авалтанд орж байгаа тул биеэ аль болох өө сэвгүй харагдуулах хэрэгтэй. Хэрвээ хэт бариу хувцаснаас болоод арьсан дээр нь товч, цахилгаан, эсвэл хувцасны барьсан мөр үлдвэл онцгүй биз дээ? Ийм зүйл гаргахгүйн тулд тэдний хувцсыг аль болох энгийн, биед эвтэйхнээр сонгодог байна.
5. Биеийнхээ үсийг хусах тусгай арга
Ялангуяа порно киноны эмэгтэй жүжигчид хөл, гар, суганыхаа үсийг заавал хусах шаардлагатай байдаг. Түүнчлэн Америк, Европ эмэгтэйчүүд бол эмзэг эрхтнийхээ үсийг байнга хусуулдаг гэнэ. Гэхдээ 7 хоног болгон татуургаар авна гэдэг бүтэшгүй зүйл. Тийм учраас үсний ургалтыг бүр зогсоох, эсвэл удаашруулах лазер эмчилгээг хийлгэдэг байна.
6. Өсгий гутланд их учир бий
Өсгий гутал бол эмэгтэй хүнийг илүү дур булаам, тачаангуйгаас гадна хөлийг илүү тэгшхэн, нарийхан харагдуулдаг. Тиймээс л порно эмэгтэй жүжигчид үргэлж өндөр өсгийт, сандал зэргүүдийг өмсдөг байх нь. Зарим эмэгтэй жүжигчид энэ тухай тайлбарлахдаа өсгийтэй гутал өмссөнөөр аарцагны ачааллыг нэмэгдүүлэн сэрэл мэдрэмжийг өсгөдөг хэмээн хэлсэн байна.
7. Порно жүжигчдийн зорилго
Порно жүжигчид яагаад заавал энэ салбарт ажиллах болсон шалтгаан, зорилго зэрэг нь харилцан адилгүй. Зарим нь нөхөр хүүхэд, гэр бүлтэй хэрнээ нэмэлт орлого олохоор “хүчин зүтгэдэг”, зарим нь хялбар аргаар мөнгө хурааж дэлхийгээр аялах хүсэлтэй байхад зарим нэг нь бүр коллежийнхоо төлбөрийг олохоор шамддаг байх юм. Жишээ дурьдвал жүжигчин Белле Нокс (Belle Knox) их сургуулийнхаа сургалтын төлбөрийг нууц нэр ашиглан порно кинонд тоглож олдог байжээ. Удалгүй сургууль даяараа түүний нууцыг мэдэж, тэвчихийн аргагүйгээр гадуурхаж эхэлсэн байна. Энэ тухайгаа түүний ярилцлагыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Би сургалтын төлбөрөө порнонд тоглож олдог” гэсэн гарчигтайгаар нийтэлж, бөөн шуугиан тарьсан юм. Харин Белле одоо бол хамгийн их хайлттай, үзэгчтэй жүжигчин болжээ.
8. Тэд таны бодсон шиг баян биш
Хүмүүс биеэ үнэлэгч болон порно жүжигчдийн хамгийн адгийн, амар хялбар аргаар их мөнгө ологчид хэмээн боддог. Гэвч яг үнэндээ таны бодсон шиг тийм ч их хөрөнгөжүү хүмүүс биш. Интернэт төдийлөн өргөн дэлгэрээгүй үед энэ бол хамгийн ашигтай ажил байлаа. Харин сүүлийн үед порно жүжигчдийн эрэлт хэрэгцээ ч буурах болсон тул тэд жилд дунжаар 40,000-50,000 доллар л олдог байна. Сонирхуулахад Хойд Америк бүсгүйчүүд ойрын үед нэмэлт орлого олох, өр ширээ дарах зорилгоор хоёр дахь ажлын хувиар порно кинонд тоглох болжээ.
9. Байнгын ажил биш
Улирлын чанартай ажил гэдэг шиг энэ “мэргэжлийг” байнга хийгээд байх шаардлагагүй. Учир нь үзэгчид маш чадвартай цөөхөн хүнийг л байнга үзэх дуртайгаас биш, энгийн нэг жүжигчнийг үзэх сонирхолгүй байдаг байна. Тиймээс дунджаар 6-18 сар л энэ ажлыг хийдэг гэсэн үг. Тиймдээ ч нилээд хэдэн жилийн өмнө алдартай байсан порно жүжигчид одоо энгийн л нэг гэрийн эзэгтэй, хуульч, өмгөөлөгч, бүр бага ангийн багш хүртэл хийдэг гээч.
10. Сонирхолтой судалгаа
Порно киноны 10,000 гаруй жүжигчдийн дунд явуулсан нийт 6 сарын судалгаагаар сонирхолтой тоо баримтуудыг гаргажээ. Ихэнх эмэгтэй жүжигчид дунджаар 34B размерийн хөхтэй, түүнчлэн нийт эмэгтэй жүжигчдийн 32.7% нь шар үстэй, 5.2% нь улаан үстэй, үлдсэн бусад нь бүгд хар үстэй байжээ. Мөн дийлэнх эмэгтэй жүжигчид Никки гэдэг нууц нэртэй байдаг, бол эрчүүдийн хувьд энэ нэр нь Дэвид байсан аж.