Австрали улсын тухай сонирхолтой баримтууд

Австрали нь бүтэн тивийг эзэлдэг цорын ганц улс юм. Тэр ч утгаараа аялал жуулчлалын өлгий нутаг гэвэл хилсдэхгүй. Ингээд та бүхэндээ энэхүү улсын талаар сонирхолтой баримтуудыг түүвэрлэн хүргэж байна.
Австрали улсын тухай сонирхолтой баримтууд


1. Австрали улсад маш их имж байдаг. Тэдгээр амьтад, яг л эзэнгүй нохдын адил хаа сайгүй байдаг гэнэ. Тиймээс ч эдгээр амьтад шөнө оройн цагаар үйл олноороо машинд дайруулан  үрэгддэг байна. Учир нь имж хэзээд хурдан шалмаг хөдөлгөөнтэйн дээр машины урдуур гэнэт л ороод ирдэг ажээ. Тиймээс замын хажууд имжнээс болгоомжлох тэмдэглэгээ хүртэл байдаг байна. Нас бие гүйцсэн Имж нь зүйлээсээ хамаараад 25-аас 160см хүртэл өндөр болдог.



2. Тус улсад имжний махаар хоол хийдэг ажээ. Энэ нь жирийн махыг бодвол илүү хатуу учраас удаан болгох шаардлагатай гэнэ. Гэсэн хэдий ч, ийнхүү удаан  болгосон мах нь үнэхээр амттай болдог байна.



3. Австрали улсын ихэнх хэсгийг тосгодууд эзэлдэг.



4. Тэндхийн цалинг хамгийн багаар бодоход л  7 хоногтоо 700 мянган төгрөг хүрчихдэг байна. Үнэхээр амьжиргаатай ард түмэн байгаа биз.



5. Дэлхийн хамгийн урт ачааны машин Австралид байдаг. Энэ нь ойролцоогоор 45 чиргүүл, 100 дугуйтай ажээ.  Үүгээр бүхий л овор ихтэй зүйлийг хялбархаан зөөдөг гэнэ.



6. Австрали улсад нутгийн уугуул иргэд (аборигенууд) 42,000 жилийн тэртээгээс амьдарч байжээ. Эдгээр хүмүүсийн ихэнх нь нарийн төвөгтэй аман зохиолын уламжлалтай, тэрчлэн тэнгэр газрыг шүтэж, зүүдэнд итгэдэг байна.



7. Хойд Австралийн нутагт давстай усны матар олон байдаг. Эдгээр матрууд, ойролцоогоор 3-4 метрийн урттай гэнэ.



8.  Коала зүүн Австралийн далайн эргийн дагуу газарт амьдардаг байна. Энэ тивд анх нүүж ирэгсэд энэхүү зэрлэг амьтанд янз бүрийн нэр өгсөн бөгөөд тэдний дунд: “залхуу”, “сармагчин”, “баавгай”, тэр ч бүү хэл “баавгайн-сармагчин” гэсэн нэртэй байж. Европын мэддэг амьтадтайгаа адилтгахыг оролдож байсан бололтой. Гэвч Австралийн эртний нутгийн хүмүүсээс өвлөн ирсэн “ус уудаггүй амьтан” гэсэн утгатай "koala" нэр нь л үлджээ.



9. Тухайн орны хүүхэд залуус суралцах үнэхээр дургүй гэнэ. Тиймээс ч тэнд дээд боловсролтой хүмүүсээс илүүтэй бүтээн байгуулалтын авьяастай хүмүүс цөөнгүй байдаг аж. Тэр ч утгаараа Австрали улс барилга байгууламжаараа дэлхийд толгой цохидог юм.



10. Та энд ирснээр 10-р сараас 2-р сарыг дуустал далайд хамгаалалтын хувцасгүй сэлж болохгүй юм. Учир нь эдгээр саруудад далайн ус хорддог бөгөөд хамгаалах хувцасгүй орсон нөхцөлд биеэр улаан тууралт гарж, өндөр халуурдаг байна.



11. Австрали улсаар аялаж байгаа жуулчдын ихэнх нь Япон хүмүүс байдаг ажээ.



12. Тухайн улсын агаарын хүчнийг “Qantas” компани ноёрхдог.



13. Энэ газарт эцэс төгсгөлгүй мэт үргэлжлэх элсэн цөл ч гэсэн байдаг. Та онгоцоор явахдаа анзаарсан бол энэхүү цөл нь дээрээс улаанаар туяаран харагддаг ажээ.



14. "Вомбат" хэмээх энэхүү мэрэгч төрлийн амьтан энд маш түгээмэл байдаг гэнэ.



15.Тасманы чөтгөр ч мөн адил Австралид олон байдаг. 



16. Австралид замын хөдөлгөөндөө манайхаас эсрэг дүрэм болох зүүн гарын дүрмийг баримталдаг.



17. Тэнд нэг хайрцаг тамхи 16 мянган төгрөгөөр худалдаалагддаг байна. Түүнчлэн олон нийтийн газарт тамхи татах нь хориотой.



18. Австралид эрчүүдийг цэрэгт элсэхэд харилцан гэрээ байгуулдаг. Энэ нь ямар учиртай вэ гэхээр шаардлагатай нөхцөлд дайнд оролцох нөхцөлтэй гэнэ.



19. Тухайн улсад газар хөдлөлт түгээмэл болдог бөгөөд, хүчтэй газар хөдлөлтийн улсаас олон байшин газартай тэгшлэгдэж байсан гэдэг.



20. Эндхийн хүмүүс өөрсдийн үндэсний тоглоом болох крикет хэмээх спортод дуртай. Уг тоглоом нь маш өргөн хүрээг хамран зохиогддог бөгөөд том цэнгэлдэх хүрээлэнд 10 мянга орчим хүний багтаамжтайгаар 4-5 хоногийн турш зохиогддог байна.



21. Австралийн үндэсний хөгжмийн зэмсгийг тусгай модоор сийлэн хийдэг бөгөөд энэ нь маш өвөрмөц дуу авиаг гаргадаг байна.


Видео



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()