Хамгийн өндөр үнээр эрхтнээ даатгуулсан одууд

Өнөө үед дуучид, олны танил эрхмүүд уран бүтээлээ туурвих, ажил төрлөө хийхээс илүүтэй, өөрийн бие хаа, царай төрхөнд илүүтэй анхаарал хандуулах болжээ. Үүний нэгэн жишээг уншигчид та бүхэндээ сонирхуулъя. Эдгээр одууд өөрийн бие эрхтнийг маш өндөр үнээр даатгуулсан юм. Заримыг нь хараад та бүр ангайна даа...
Хамгийн өндөр үнээр эрхтнээ даатгуулсан одууд


20. Луи Томлинсон - 160.000 доллар
Английн “One Direction” хамтлагийн  дуучин Луи Томлинсон (Louis Tomlinson) өөрийн өгзгөө даатгуулсан гэнэ шүү. Бид урьд нь Ким Кардашьян, Ж.Лопез, Ники Минаж зэрэг алдартай эмэгтэйчүүдийг л өгзгөө даатгуулдаг хэмээн бодож байсан бол эрчүүд ч гэсэн тэднээс дутахгүй өгзгөндөө санаа тавьдаг л юм байна. 



19. Мадонна - 1 сая доллар
Өдгөө 57 настай хэдий ч үзэсгэлэнтэй царай, чийрэг бие галбираараа үлгэр дуурайлал болсоор байгаа дуучин Мадонна (Madonna) өөрийнхөө хөхийг "үндэсний эрдэнэс" хэмээн үздэг ажээ. Тэр ч утгаараа өөрийн хөхийг сая доллараар даатгуулсан гэдэг. Ийнхүү даатгуулсан нь түүний ээжтэй ч мөн холбоотой. Учир нь Мадоннагийн ээж хөхний хорт хавдраар өвчилж байжээ. 



18. Рианна - 1 сая доллар
Барбадосын алдартай дур булаам бүсгүй дуучин Рианна (Rihanna) өөрийн хөлөө 1 сая доллараар даатгуулжээ. Тэрээр Америкийн хамгийн сайхан хөлтэй дуучдын нэг юм. Түүнчлэн Рианна 2007 онд дуучин Крис Браун (Chris Brown)-д зодуулсныхаа дараа гэнэт ухаарсан уу, ийм зоригтой шийдвэр гаргасан гэдэг. 



17. Майли Сайрус - 1 сая доллар
Үргэлж л галзуу бүр “тэнэг “ ч гэмээр үйлдлүүдийг хийж байдаг дуучин Майли Сайрус (Miley Cyrus) үзэгчдээс сайн муу олон ч үнэлэлт дүгнэлтийг авсаар ирсэн. Та анзаарсан бол тэрээр олон нийтийн үйл ажиллагаа оролцсон тоглолт, дуу бүхэндээ үргэлж л хэлээ гаргаж байдаг. Энэ нь учиртай байж. Тэрээр өөрийн хэлээ 1 сая доллараар даатгуулсан гэдэг. 



16. Холли Мэдисон - 1 сая доллар
"Playboy" сэтгүүлийн үүсгэн байгуулагч Хью Хефнер (Hugh Hefner)-ийн хуучин найз бүсгүй, модель Холли Мэдисон (Holly Madison) үзэсгэлэнтэй төрх, сайхан бие галбираараа олон залуусын мөрөөдлийн бүсгүй болж чадсан юм. Тэрээр өөрийн хөхөө 1 сая доллараар даатгуулжээ. 



15. Трой Поламалу - 1 сая доллар
Америк хөл бөмбөгийн тамирчин Трой Поламалу (Troy Polamalu) хэзээд урт сайхан, буржгар үстэй байсан. Тэрээр өөрийн энэхүү үсээ 1 сая доллараар даатгуулжээ. 



14. Кит Ричардс - 1.6 сая доллар
Алдарт “Rolling stone” хамтлагийн хөгжимчин Кит Ричардс (Keith Richards) өөрийн хуруугаа 1.6 сая доллараар даатгуулжээ. Хөгжимчин, ялангуяа гитарчин хүний хувьд гар, хуруу нь үнэлж барашгүй эрдэнэ юм. Харин дунд хуруугаа л зөвхөн даатгуулсан нь сонирхолтой санагдаж байна шүү.



13. Хэйди Клум - 2.2 сая доллар
Германы модель, Викториа Секретийн сахиусан тэнгэрүүдийн нэг байсан Хэйди Клум (Heidi Klum) Английн дуучин Сеал (Seal)-тэй 9 жилийн турш хамтран амьдарсны эцэст салсан юм. Хосууд 4 хүүхэдтэй бөгөөд өдгөө үзэсгэлэнтэй бүсгүй маань хувийн амьдралдаа нам гүм байгаа юм. Та анзаарсан бол тэрээр үнэхээр сайхан хөлтэй шүү дээ. Тэрээр өөрийн баруун хөлөө 1.2 сая доллараар, харин зүүн хөлөө 1 сая доллараар тус тус даатгуулжээ. Учир нь түүний зүүн хөлөнд жижигхэн сорив байдаг гэнэ.



12. Тина Тернер - 3.2 сая доллар

Америк гаралтай Шведийн домог болсон дуучин Тина Тернерийг (Tina Turner) үнэхээр чадварлаг дуучин гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Тэр үнэхээр сайхан хөлтэй. Ямар сайндаа л түүнийг хүүхэд байхад нь унага хэмээн нэрлэдэг байхав дээ. Тэрээр үргэлж л богино банзал өмсч, сайхан хөлөө гайхуулдаг. Тиймдээ хоёр хөлөө 3.2 сая доллараар даатгуулсныг харахад гайхах зүйл алга. 



11. Жин Симмонс - 4 сая доллар
Алдарт “Кiss” хамтлагийн дуучин Жин Симмонс (Gene Simmons) солиотой үйлдэл, этгээд дүр төрхөөрөө эрхгүй ялгардаг билээ. Майлигийн адил хэлээ 4 сая доллараар даатгуулжээ. Аргагүй дээ, түүний ганц таних тэмдэг нь хэл юм чинь...



10. Кайли Миноуг - 5 сая доллар
Австралийн поп дуучин Кайли Миноуг (Kylie Minogue) өөрийн өгзгөө 5 сая доллараа даатгуулжээ. Учир нь түүнийг далайн эрэг дээр байх үеэр нэгэн дэггүй нохой түүний банзлаас доош татан шувталсан гэдэг. Үүнээс улбаалан өөрийн өгзөгний аюулгүй байдлыг ийнхүү хамгаалахаар шийдсэн байна.



9. Брюс Спрингстин - 6 сая доллар
Домогт дуучин Брюс Спрингстин (Bruce Springsteen) өөрийн хоолойгоо 6 сая доллараар даатгуулжээ. Учир нь тэрээр нэгэн удаа айхтар хүнд өвдөж, бараг л ахиж дуулж чадахааргүй болсон гэдэг. Түүнээсээ улбаалан ийм шийдвэр гаргасан болов уу.



8. Дэниел Крейг - 9.5 сая доллар
Английн жүжигчин, сайхан залуу Дэниел Крейгийг  (Daniel Craig)бид бүхэн алдарт Жеймс Бондын дүрээр нь андахгүй. Тэрээр Хятадын нэртэй жүжигчин Жеки Чан (Jackie Chan)-тай ижилхэн маш хүнд хэцүү зураг авалтыг киноныхоо туршид хийдэг. Тиймээс ч өөрийн аюулгүйн байдлын төлөө бүхий л биеэ 9.5 сая доллараар даатгуулсан гэдэг. 



7. Ким Кардашьян - 21 сая доллар
Реалити шоуны од Ким Кардашьян (Kim Kardashian) том өгзгөөрөө алдартай. Бараг л Америкийн хамгийн том өгзөгтэй олны танил бүсгүй гэхэд болно. Тэрээр өөрийн "асар том" өгзгөө 21 сая доллараар даатгуулжээ. Кардашьян өгзгөө даатгуулахгүй юм бол өөр юугаа ч даатгуулах билээ дээ. 



6. Женнифер Лопез -27 сая доллар
Америкийн үзэсгэлэнтэй дуучин, жүжигчин Женнифер Лопез (Jennifer Lopez) хэдийн 46 нас хүрсэн ч үеийнхнээсээ залуу төрх, гоолиг бие галбираараа эрхгүй ялгардаг. Түүнийг харц салгамгүй, үнэхээр сайхан өгзөгтэй гэдэгтэй бүгд санал нийлэх болов уу. Тиймээс ч өөрийн өгзгөө 27 сая доллараар даатгуулсан байна. 



5. Жулиа Робертс - 30 сая доллар
Холливуудын "Хөөрхөн хүүхэн" гэгддэг Америкийн жүжигчин бүсгүй Жулиа Робертсийг (Julia Roberts) бид бүхэн “Мона Лизагийн инээмсэглэл”, “Хөөрхөн хүүхэн" зэрэг алдартай кинонуудаар нь сайн мэдэх билээ. Тэрээр өөрийн инээмсэглэлээ 30 сая доллараар даатгуулсан гэнэ шүү.



4. Адам Ламберт - 47 сая доллар
Дуулсан дуу бүр нь амжилт олж, залуусыг байлдан дугуулсаар байдаг дуучин Адам Ламберт (Adam Lambert) өөрийн дуу хоолойгоо 47 сая доллараар даатгуулжээ. Дуучин хүний хувьд дуу хоолой нь хэзээд эрхэм. Тиймээс ч тэрээр учирч болзошгүй аюулаас ийнхүү өөрийгөө хамгаалжээ.



3. Дэвид Бекхам - 70 сая доллар
Мэргэжлийн хөлбөмбөгийн тамирчин Дэвид Бекхам (David Beckham) хэд хэдэн удаа хөлөндөө бяцхан гэмтэл авч байжээ. Хөл бөмбөгчин хүний хамгийн чухал эрхтэн нь яалтачгүй хөл байдаг. Тиймээс ч тэрээр хөлөө 70 сая доллараар даатгуулжээ. 



2. Мариан Кэри - 1 тэрбум доллар
5 удаагийн Грэммийн шагналт дуучин Мариан Кэри  (Mariah Carey) өөрийн бие, царай төрхөндөө дээд зэргээр анхаарал хандуулдаг бүсгүйчүүдийн нэг юм. Тиймдээ ч тэрээр өгзгөө 1 тэрбум доллараар даатгуулжээ. 



1. Клаудиа Шиффер - 1 тэрбум доллар
Өдгөө 45 настай Германы алдартай модель Клаудиа Шиффер (Claudia Schiffer) 90-ээд оны залуусыг байлдан дагуулж байсан чадварлаг, дур булаам үзэсгэлэнтэй модель юм. Тэрээр өөрийн хөөрхөн царайгаа 1 тэрбум доллараар даатгуулсан гэдэг. 



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()