Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Өндөгтэй кофе
Вьетнам улсад гашуувтар хар кофег өндөгний шартай хөөсөртөл нь холин “Cà phê trung” хэмээх тусгай кофег гаргаж авдаг. Амт нь гэвэл бага зэрэг нялуундуу хэдий ч бараг л каппучино шиг байдаг ажээ.
2. Далайн давстай кофе
Тайландын хамгийн алдартай сүлжээ кафе болох “85С Bakery Cafe”-д 2008 оны 12-р сард анх далайн давсны хольцтой кофег цэсэндээ оруулж өгснөөр тухайн жилийнхээ нийт ашиг орлогын ихэнх хувийг бүрдүүлэхүйц их борлуулалттай бүтээгдэхүүнийг гаргаж эхэлжээ. Түүнчлэн Тайваний иргэд далайн давс, ханборгоцой, тарвасны амттай кофег ихээр уудаг бас нэгэн хачирхалтай “заншил”-тай болсон байна. Уг кофег мөхөөлдөс, эрдэнэ шишийн талх, гахайн махны дараагаар уувал тохиромжтой гэнэ.
3. Тониктой кофе
Тоник, кофе хоёрын хослол үнэхээр хачин санагдаж байгаа биз? Гэхдээ энэ нь амт чанарын хувьд давгүйгээр зогсохгүй эрч хүчтэй байж, наргиж цэнгэхийг хүссэн хүмүүст тохиромжтой. Харин байнга уувал биед маш муу нөлөөтэй.
4. Наранцэцгийн болон цөцгийн тостой кофе
Азиуд бол хүнсэндээ наранцэцгийн болон цөцгийн тосыг түгээмэл хэрэглэдэг. Тиймээс бидэнд энэ кофе арай дотно санагдаж магадгүй л юм. Америкийн “Bulletproof Coffee Company” жин хасах зорилгоор ийм жор шинээр гаргажээ. Түүнчлэн энгийн кофеноос ийм кофе нь илүү их эрч хүч өгдөг байна.
5. Бяслагтай кофе
Танд ямархуу сонсогдож байна даа? Бага зэрэг хачин байгаа биз? Гэхдээ үнээ, ямааны цэвэр сүүгээр хийсэн бяслагийг кофенд хийж уухад өег байхын зэрэгцээ тийм гэхийн аргагүй содон амтыг мэдэрдэг гэнэ шүү. Швед, Финляндад бяслагтай кофег хамгийн их зардаг байна.
6. Нимбэгтэй кофе
Кофег заавал сүү юмуу карамелтай уудаг гэх дүрэм байхгүй. Тиймээс нимбэгтэй кофе аль хэдийн худалдаанд гараад эхэлжээ. Үүнийг халуунаар нь, эсвэл бүр хүйтнээр нь, мөстэй уусан ч болно. Гэвч хүчил ихтэй учир бага насны хүүхэд, ходоодны шархлаатай хүмүүс уухад тохиромжгүй.
7. Азотын хүчилтэй кофе
Кофе найруулахад бага зэрэг шинжлэх ухааны туршилт оруулчихвал гэмгүй. АНУ-ын Орегон мужийн “Armbrust Nate” кофе шоп азотын хийтэй кофег худалдаанд гаргажээ. Хамгийн сонирхолтой нь хэрэглэгчдийн зүгээс ихээхэн шүүмжлэл хүлээх байх гэсэн эргэлзээ нь харин ч эсрэгээрээ талархлаар солигдсон гэнэ шүү.
8. Шоколадтай жигнэмэгтэй кофе
Австрали улсад үйлдвэрлэгддэг цөцгийн кремэн хавчуургатай шоколадан жигнэмэг нь хар гашуун кофетой гайхалтай зохицдог гэнэ. Хамгийн гол нь кофе чихэргүй байх ёстой ажээ. Тэгж байж төгс амтыг мэдэрнэ гэнэ шүү.
9. Колатай кофе
Алдарт найруулагч Квинтен Тарантино (Quentin Tarantino)-ийн “Pulp Fiction” киноны гол дүр Vincent Vega (жүжигчин Жон Траволта) кола, давхар эспрессо, ванилийн сироп, мөс найруулж уух дуртай байдаг. Үүнээс хойш энэхүү кофений жор дэлхийгээр нэг тархах болжээ.
10. Шар айрагтай кофе
АНУ-ын Техас мужийн “Houndstoot” кофе шопд давхар эспрессо болон хоёр хундага шар айрагтай кофег зардаг. Толгойгоо сэргээж, дотроо халаах хүсэлтэй хүмүүст яг тохирсон ууш биш гэж үү? Харин танд ямар санагдаж байна?