Гаж донтой эмч, бүсгүйг 6 өдрийн турш хүчирхийлжээ

2016-01-22, 23:58
60,600
Шведийн нийслэл Стогкольм хотноо гарсан нэгэн аймшигт гэмт хэрэг олон хүнийг цочирдууллаа. Энэхүү явдлын гол зангилаа нь гэмт хэрэг гарсандаа биш, харин ямар ч гэм хийхээргүй царайтай дур булаам, царайлаг залуу, гаж донтон байж таарч, олон охид бүсгүйчүүдийг нууцаар хохироосон явдал юм.
Гаж донтой эмч, бүсгүйг 6 өдрийн турш хүчирхийлжээ


Гэмт хэрэгтнийг Мартин Тренеборг (Martin Trenneborg) гэх бөгөөд 30 настай, эмч мэргэжилтэй аж. Тэрээр өөрт нь үзүүлж байсан 30 орчим насны бүсгүйг (Бүсгүйн нэр болон бусад зүйлс тодорхойгүй) өдөж хоргоон, үнэтэй оргилуун дарс, гүзээлзгэнээр дайлсан байна. Харин гүзээлзгэнэдээ мансууруулах бодис шахсан байсныг бүсгүй мэдсэнгүй.



Түүнийг аваачсан Мартиний нуувчнаас цагдаа нар 2 резинэн баг олжээ. Тэгэхэд Мартин зүсээ хувирган, охид бүсгүйчүүдийг нуувчиндаа аваачдаг болохыг нь тогтоосон байна. Мартин тэрхүү нуувчаа 5 жил гаруйн хугацаанд ганцаараа барьсан бөгөөд дуу намсгагчтай хана, өөрөөс нь өөр хүн тайлж чадахгүй кодтой хаалга суурилуулсан байв.



Бүсгүйг тэндээ аваачаад “Би чамайг найз бүсгүйгээ болгомоор байна. Чи эндээс зугтах гэж оролдохын ч хэрэггүй. Энэ байшингийн хаалгыг надаас өөр хүн онгойлгож чадахгүй. Чи хичнээн хашгирлаа ч энэ зэлүүд газар чамайг олох хүн байхгүй. Хэрвээ намайг аллаа ч гэсэн чи миний цогцостой хамт энд үүрд түгжигдэх болно шүү” хэмээн сүрдүүлжээ.



Гаж донтой эмч, бүсгүйг энэхүү нуувчиндаа түгжээд өглөө нь ажилдаа явдаг, үдээс хойш нь ирдэг байж. Түүнийг ирэх болгонд бүсгүй хүчиндүүлэх, яргалан тамлуулах, нэг бол алуулах гэсэн гурван сонголт байгаа гэж боддог байсан хэмээн ярьжээ.



“Тэр намайг хорьсон 6 хоногийнхоо турш зэвүүцмээр чимээгүй байдаг байсан. Галтогооны хажуугийн жижиг өрөө ямар учиртай болохыг асуухад, ирээдүйд үүнийг хүн яргалах өрөө болгоноо гээд инээсэн. Тоглосон эсэхийг нь мэдэхгүй юм”

“Намайг өдөрт 2-3 удаа хүчинддэг байсан. Тэгэх болгондоо хаа нэг тийшээ огт хөдлөлгүй гөлөрч, хэрвээ намайг эсэргүүцэх гэж оролдох юм бол орноос маш чанга гинжилдэг байсан” хэмээн хохирогч бүсгүй хэлсэн байна.



Цагдаа нар түүний гэрээс эмэгтэй хүний ариун цэврийн хэрэглэл, жирэмснээс хамгаалах эм, хэрэгсэл, түүнчлэн үтрээний лаа олсон тухай бүсгүйд ярихад, тэр “Мартин намайг жирэмсэн болгохыг хүсэхгүй байна гэсэн учраас жирэмснээс хамгаалах эм уулгасан” гэжээ. Гаж донтой Мартин байцаалт өгөх үедээ бүсгүйг хүчирхийлээгүй хэмээн зүтгэж, харин мансууруулах бодис гүзээлзгэнэд шахаж өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Шүүхээс түүнд ямар ял өгөхийг тогтоогоогүй байгаа юм.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()