Бүх цаг үеийн хамгийн өндөр зардалтай хуримууд

Хурим гэдэг мэдээж хүний амьдралд ганц тохиох, гайхалтай сайхан мөч билээ. Нэгэн насныхаа ханийг сонгож буй энэхүү тэмдэглэлт баяраа хэнээс ч дутахгүй тансаг сайхан хийхийг хүн болгон л хүсдэг. Ингээд бодохоор дэлхий даяар нэр алдраа түгээсэн алдартай одууд энгийн биднээс хэд дахин өндөр өртөгтэй хурим хийсэн байж таарна. Тиймээс та бүхэнд бүх цаг үеийн хамгийн их өртгөөр боссон, тансаг нь дэндсэн гайхалтай хуримуудыг танилцуулж байна.
Бүх цаг үеийн хамгийн өндөр зардалтай хуримууд


10. Элизабет Тайлор, Ларри Фортенски – 2.5 сая доллар
Өнгөрсөн зууны хамгийн сайхан бүсгүй, жүжигчин Элизабет Тайлор (Elizabeth Taylor) болон Ларри Фортенски (Larry Fortensky) нар 1991 онд олны танил хүмүүсийг нэг дор цуглуулж чадсан, одоогийн ханшаар бол нийт 2.5 сая долларын өртөгтэй нижгэр хурим хийж байжээ. Ирсэн зочдоос дурьдвал: жүжигчин Эдди Мерфи (Eddie Murphy), Нанси Реган (Nancy Reagan) нар байлаа. Өндөр түвшний хамгаалалттай байсан тул папарициуд нисдэг тэргээр тэдний хуримыг “зорин ирж” үүргээ гүйцэтгэж байсан гэдэг.



9. Пол Маккартни, Хетер Миллс – 3 сая доллар
Алдарт “Beatles” хамтлагийн дуучин Пол Маккартни (Paul McCartney) 2002 онд эхнэр Хетер Миллс (Heather Mills)-тэйгээ Ирландын “Castle Leslie” хэмээх газарт энэтхэг маягийн хурим хийжээ. Тэд зочдоо тусгайлан зассан цамхаг шиг загвартай газарт урьсан бөгөөд үүнийгээ 40,000 доллараар хөлсөлж, харин идээ ундаа, цэцэг зэрэгт л гэхэд 145 мянган доллар үрсэн байна.



8. Лиза Миннели, Дэвид Жест – 3.5 сая доллар
Америкийн жүжигчин, дуучин Лиза Минелли (Liza Minnelli), Английн шоу нэвтрүүлгийн од Дэвид Жест (David Gest) нарын хурим Нью-Йорк хотын “Regent Hotel”-д 2002 онд ойролцоогоор 850 гаруй зочидтой, нижгэр болж өнгөрсөн юм. Хэдий тийм ч гэлээ тэдний гэрлэлт жил гаруйхны л настай байжээ.



7. Челсиа Клинтон, Марк Мизвенски – 5 сая доллар
АНУ-ын 42 дахь ерөнхийлөгч Билл Клинтон болон тэргүүн хатагтай Хилари Клинтон нарын ганц охин Челсиа Клинтон (Chelsea Clinton)-ы хурим 2010 онд Нью-Йорк хотын нэгэн жижигхэн хотхонд сүр дуулиантай болж өнгөрсөн билээ. Тэдний хуриманд улс төрийн эрхэм түшээд, алдартай бизнесмэнүүд хуран цугларсан нь ховорхон тохиолдох уулзалт болсон юм.



6. Вэйн Рүүни, Колеен Маклафлин – 8 сая доллар
“Manchester United” багийн тамирчин Вэйн Рүүни (Wayne Rooney) 2008 онд дунд сургуульд үерхдэг байсан охинтойгоо хайр сэтгэлээ бататгаж, хуримаа хийсэн юм. Хурим хэдийгээр наймхан зочидтой цомхон зохион байгуулалттай байсан боловч маш тансаг, нүд гялбам байсан билээ. Хуримын ёслол үндсэндээ хоёр хэсэгтэй байсан бөгөөд эхний хэсэг нь 330 жилийн түүхтэй Францын XVI Людовик хааны цайзын ойролцоох нэгэн шилтгээнд болж, харин хоёр дахь хэсэг нь 17-р зууны үеийн Санта Маргарета тосгонд болсон ажээ. Зочдыг хувийн онгоцоор авчирч, харин өөрсдөө тансаг усан онгоцоор ирсэн байдаг.



5. Ким Кардашьян, Крис Хамфрис – 10 сая доллар
Реалити шоуны од Ким Кардашьян (Kim Kardashian)-ийг зарим хүмүүс өмнө нь сагсанбөмбөгийн тамирчин Крис Хамфристай (Kris Humphries) гэрлэж байсныг тэр бүр мэддэггүй. Тэд 2011 онд нийт 10 сая долларын хөрөнгө зарсан нүсэр хурим хийж, шинэ зууны хамгийн тансаг хуримын эзэд гэгдэж байлаа. Түүнчлэн хуримынхаа зургийг зарим сэтгүүлүүдэд 18 сая доллараар зарсан ч гэж ярьдаг. Тэд ийм тансаг хурим хийчихээд ердөө 72 өдөр л хамт амьдарсан юм.



4. Ханхүү Уиллиам, Кейт Меддлтон – 34 сая доллар
Уэльсийн ханхүү Уиллиам, гүнж Кейт нарын хуримыг хүмүүс яахын аргагүй зууны шилдэг хуримаар тодруулдаг. 2011 онд болсон тэдний хуримыг дэлхий даяар 2 тэрбум хүнд шууд дамжуулсан бөгөөд 3 хэсэгтэй болсон хуримын ёслолд нийт 2800 зочид оролцсон байна.



3. Диана гүнж, Ханхүү Чарльз – 48 сая доллар
Өнгөрсөн зууны хамгийн тансаг хурим гэгддэг Уэльсийн ханхүү Чарльз, Диана нарын гэрлэх ёслолыг дэлхий даяар 750 сая гаруй хүмүүс үзэж байснаас гадна, Диана гүнжийн үлгэрийн мэт гайхамшигт цагаан даашинзыг харахаар гудамж дагуу 2 сая гаруй хүн эгнэж байсан гэдэг. Харамсалтай нь тэдний гэрлэлт харагдаж байгаа шигээ тийм ч жаргалтай байсангүй, “гуравдагч этгээд”-ийн сураг гарсаар тэднийг салгаж дөнгөсөн юм. Тиймдээ ч Диана гүнж гэрлэлтээ цуцлуулах гэсээр 11 жил болж, 1996 онд л албан ёсоор салсан билээ.



2. Ваниша Миттал, Амит Бхатиа – 60 сая доллар
Энэтхэгийн гангийн магнат, нөлөө бүхий бизнесмэн Лакшми Митталын ганц охин Ваниша Миттал нэгэн цагт дэлхийн хамгийн баян өв залгамжлагчдын жагсаалтанд орж байв. Ваниша, Амит нарын хурим 2004 онд Францад болсон бөгөөд 6 өдөр үргэлжилсэн байна. Дэлхийн өнцөг булан бүрт хувийн тансаг нисэх онгоцууд илгээж, 100 гаруй зочдыг урьсан бөгөөд тэдэнд онгоцны тийз, Парисын 5 одтой тансаг зочид буудлын өрөөний номерыг мөнгөн хайрцганд хийж, хайрцагтай эрдэнийн чулуун хамт явуулсан байлаа. Тэдний хуриманд Английн дуучин Кайли Миноуг (Kylie Minogue) хүрэлцэн ирж дуулсны сацуу, Эйфеллийн цамхагийн доор ёслолын буудлага буудуулж олон хүнийг алмайруулсан юм.



1.  Арабын Шейх Мохаммед Заяд Ал-Нахян, гүнж Салама – 100 сая доллар
Тэд 1981 онд хуримаа хийж байсан бөгөөд тухайн үедээ хэрээс хэтэрсэн тансаг хуримын эзэд болж байжээ. Нийт 7 өдөр үргэлжилсэн уг хуриманд 20,000 зочдод зориулсан стадион бариулж, улсынхаа бүх хүмүүст өглөг хишиг, идээ ундаа тарааж, тансаг загнаж байлаа. Сүйт бүсгүйгээ үнэт эрдэнэ, очир алмазаар чимэглэсэн сүйх тэргээр авчирж, мөн тийнхүү чимэглэсэн 20 тэмээн дээр ачсан бэлэг сэлтийн хамт төрхмөөс нь ирүүлсэн гэдэг. 



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()