Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
"Forbes" сэтгүүлээс гаргадаг Холливуудын хамгийн өндөр ашиг орлоготой эмэгтэй
жүжигчдийн жагсаалтыг Женнифер Лоуренс тэргүүлж эхэлсэн байна.
Түүний тоглосон "American Hustle" кино гарсан цагаасаа эхлэн үзэгчдийг шуугиулж, дэлхий даяар 251 сая долларын ашиг олсон юм.
Женнифер Лауренс энэ удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолд “Joy” киногоор шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчинд нэр дэвшсэн нь Оскарын түүхэнд 4 удаа нэр дэвшсэн хамгийн залуу жүжигчнээр тодроод байна.
Тэрээр 2011 болон 2014 онуудад "X-Men" киноны хоёр ангид Raven Darkholme-ийн дүрд тоглосон билээ. Энэхүү дүрээрээ үзэгчид болон кино шүүмжлэгчдээс маш өндөр үнэлгээ авч, нэр хүндээ бататгаж чадсан юм.
Ийнхүү тэрээр "Оскар"-ын шагналд нэр дэвшсэн болон, шагнал гардсан хамгийн залуу эмэгтэй жүжигчнээр тодорч байна. Харин түүнээс өмнөх Оскарын түүхийг сөхөж үзвэл жүжигчин Женнифер Жонс (Jennifer Jones) 27 настайдаа 4 удаа Оскарт нэр дэвшиж байжээ.
Тэрээр “Өлсгөлөн тулаан” (Hunger Games) цувралаараа "Box-Office"-ийг олон сар тэргүүлсний эцэст ийнхүү “Joy” киногоороо Оскарт нэр дэвшиж байна.
Америкийн зохиолч Сюзан Коллинс (Suzanne Collins)-ийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн "Өлсгөлөн тулаан" цуврал кино нь үзэгчдэд хамгийн их хүлээлт үүсгэсэн бүтээлүүдийн нэг юм.
Видео.