Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Хурдан галт тэргээр зорчиход нэг талд нь цэнхэрлэн харагдах тэнгис далай, нөгөө талаар нь Хайнаний халуун бүсийн үзэсгэлэнт байгаль, уул ус тодрон харагдана. Арлыг бүтэн тойрсон төмөр замын нийт урт 653 км. Бүхэлдээ байгалийн үзэмжит газраар тавигдсан төмөр зам юм.
Энэ зам зүүн болон баруун эргийн төмөр зам гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Арлын хойд хэсгийн Хайкөү болон өмнөд хэсгийн Сань-Я хотыг тойрон хүрээлж хоорондоо холбогджээ. Зүүн эрэг дагасан төмөр замыг 2010 оны 12-р сард тавьсан бол баруун эрэг дагуух төмөр замыг 2015 оны 12 сарын 30-нд албан ёсоор ашиглалтад оруулж, 2 замыг холбосон юм. Зүүн эргийн төмөр зам 308 км, баруун эргийнх нь 345 км.
Баруун эргийн төмөр зам Чэнмай, Линьгао, Даньжөү, Чанжян, Лэдун зэрэг 6 хот сууринг дамжин өнгөрнө. Хайкөү, Сань-Я хотод зүүн эргийн замын үзүүртэй холбогдож арлыг бүтэн тойрно. Зүүн эргийн шугам нь Хайкөү, Мэйлань, Вэньчан, Ваньнин, Жэньжөү зэрэг газраар дамжин өнгөрч Сань-Я хотод хүрнэ. Арлын хойд хэсгийн Хайкөү болон өмнөд хэсгийн Саянь хотын хооронд зүүн, баруун эргийн төмөр замын аль ч шугамыг сонгон зорчиж болно. Нэг үгээр хэлэхэд галт тэргэнд суусан буудлаасаа арлыг бүтэн тойрон уг буудалдаа ирж болох боломжтой юм.
Хайнан арлын төмөр замын шугам нь шинэ техник технологи ашиглан зүүн өмнөд Ази төдийгүй дэлхийн халуун бүсийн далайн уур амьсгалтай нутагт тавьсан үлгэр жишээ зам болсон байна. Хятадын өмнөд нутгийн Хайнань муж аялал жуулчлалын орон гэдгээрээ дэлхийд алдартай. Агаарын дулаан жилд дунджаар 22-27 хэм. Арлын зүүн эрэг дагуу далайн эргийн үзэмжит газрууд олон байдаг. Арлын төв хэсгээр Ли, Мяо зэрэг үндэстний цөөнхийн уламжлалт соёл иргэншилтэй танилцах бүрэн боломжтой. Арлын баруун эрэг дагуух халуун бүсийн ширэнгэн ой хүмүүсийн сонирхлыг хамгийн ихээр татдаг байгалийн үзэсгэлэнт газар бөгөөд далайн эргийн Сань-Я бол тус мужийн аялал жуулчлалын хамгийн содон газар юм. Сан-Я хотод Тянь-Я Хайжяо, Наньшань хийд, Ялун арк гээд дэлхийд гайхагдсан аялал жуулчлалын олон газар бий.
До.БолдхуягЭх сурвалж: mongol.cri.cn