Хүйсээ солиулсан эрчүүдийн миссийн тэмцээн

Саяхан Тайландын Паттаяа хотод хүйсээ солиулсан эрчүүд буюу “трансжендер”-үүдийн миссийн тэмцээн болжээ. Тэд бүгд төрөлхийн эрэгтэй биетэй төрсөн ч, эмэгтэй болох хүсэлдээ хөтлөгдөн, хүйс солиулах хагалгаанд орж, ямар ч үзэсгэлэнтэй эмэгтэйг давахуйц гадаад төрхтэй болцгоосон юм. Ихэнх хүмүүс "трансжендер"-үүдийг, "транс-сексуал" хүмүүстэй андуурдаг. Энэ тухай бяцхан тайлбар хийхэд, транссексуал гэдэг нь эр биетэй ч эмэгтэй болох хүсэлтэй (хараахан хүйсээ солиулаагүй), эмэгтэй хүн шиг хувцасладаг хүнийг хэлдэг байна. 
Хүйсээ солиулсан эрчүүдийн миссийн тэмцээн


Трансжендерүүдийн миссийн тэмцээн болох “Miss Tiffany’s” нь 1998 оноос хойш өнөөг хүртэл жил бүр тасралтгүй зохион байгуулагдаж байгаа бөгөөд интернэт, шууд эфирээр цацагдан нийт 15 сая байнгын үзэгчтэй болсон гэдэг.



Тус тэмцээний ялагч 3000 доллар, цоо шинэ загварын тансаг автомашины эзэн болдог ажээ.



Энэ удаагийн тэмцээнд Тайландын өнцөг булан бүрээс ирсэн 100 гаруй трансжендер бүсгүйчүүд оролцжээ. 



“Miss Tiffany’s” тэмцээний гол зорилго нь трансжендерүүдийн нийгэм дэх оролцоог дэмжих, тэднийг хувь хүний тал дээр өсөж дэвжихэд нь туслах зорилготой юм. Өнгөрсөн жилийн ялагчийг л гэхэд үнэ төлбөргүй их дээд сургуульд сургасан байна.



Тэднийг харахад үнэхээр үзэсгэлэнтэй, баргийн эмэгтэй хүнээс дутахааргүй харагдах аж.



Өмнөх тэмцээний ялагчид хүний эрхийн байгууллага, хандив буяны байгууллагын элч төлөөлөгч, алдартай жүжигчин, фото модель болсон гэнэ.











Харин энэ удаагийн “Miss Tiffany’s” тэмцээний ялагчаар Сопида (Sopida) хэмээх бүсгүй шалгарчээ. Тэрээр “Хүмүүс биднийг хараад шоолж, ад үзэн, чичилдэг. Гэхдээ бид ч гэсэн бусдыг жаргалтай байгаасай хэмээн хүсэж, тэдэнд тусалж, бас титэм зүүхийг мөрөөддөг жирийн л хүн шүү дээ” хэмээн хэлжээ.




Танд энэхүү мэдээлэл таалагдсан бол өнгөрсөн жилийн миссийн тэмцээнийг доорх линкээр орж үзээрэй
~ Хүйсээ солиулсан эрчүүдийн дундах Миссийн тэмцээн ~

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()