Та тэднийг болздог байсныг мэдэх үү?

Та шүтэн биширдэг жүжигчнээ хэн нэгэн санаанд оромгүй хүнтэй холбоо тогтооход үнэхээр гайхдаг л биз дээ. Тэгвэл бидний танд хүргэх энэхүү мэдээдэлд, үнэхээр хачирхалтай тохиолоор, яаж яваад хоорондоо танилцчихдаг байна аа гэмээр хосууд багтсан байгаа. Ингээд хайртай жүжигчнийхээ болзож байсан хүмүүстэй танилцахад бэлэн үү?
Та тэднийг болздог байсныг мэдэх үү?


1. Сандра Буллок (Sandra Bullock), Райан Гослинг (Ryan Gosling)
Жүжигчин Сандра Буллок, Канадын жүжигчин Райан Гослинг нар үерхэж байжээ. Тэдний энэхүү зургийг анх удаа харж байгаа гэдэгт мөрийцсөн ч бэлэн байна. 



2. Челси Хэндлер (Chelsea Handler),  50 Цент (50 cent)
Инээдмийн жүжигчин, продюсер Челси Хэндлер, реппер 50 Цент нар нилээн халуухан харилцаатай байсан гэвэл та итгэх үү. Тэднийг салсан гэх цуурхал дэгдээд байсан боловч 2010 онд болзож буйгаа албан ёсоор зарласан гэдэг.



3. Ричард Мелвилл Холл буюу "Moby", Натали Портман (Natalie Portman)
Дуучин Ричард Мелвилл Холл буюу "Moby" нэрээрээ алдаршсан дуучин залуу  Холливуудын чимэг болсон үзэсгэлэнт жүжигчдийн нэг Натали Портмантай болзож байжээ. Түүгээр ч зогсохгүй тэд, үерхсэн ойн баяраа хүртэл үнэхээр романтик тэмдэглэдэг байсан байна.



4. Сара Жессика Паркер (Sarah Jessica Parker), бага Роберт Дауни (Robert Downey)
"Sex&City" киногоороо бид бүхэнд танил болсон авьяаслаг жүжигчин Сара Жессика Паркер, "Төмөр хүн" киноны гол дүрийн жүжигчин бага Роберт Дауни (Robert Downey) нар 20 жилийн өмнө, хажуугаар нь өнгөрсөн ямар ч хүн эргэж хармаар сайхан хосууд байжээ. Нэг л санаанд бууж өгөхгүй байгаа биз?



5. Томми Ли (Tommy Lee), Хитер Локлир (Heather Locklear)
Грек гаралтай Америкийн хөгжимчин, "Motley Crue" хамтлагийн гишүүн, Томми Ли, "Алтан бөмбөрцөг" наадмын 4 удаагийн шагналт жүжигчин Хизер Локлир нар 80-аад оны хамгийн сайхан хосуудын нэг байжээ.



6. Фредди Мур (Freddy Moore), Деми Мур (Demi Moore)
Америкийн рок хөгжимчин, Фредди Мур, одоогийн эхнэр болох жүжигчин Деми Мурд зориулан "It's Not A Rumour" дуугаа бичсэн нь 1980-аад оны хөгжмийн ертөнцөд тэсрэлт хийсэн бүтээл болсон юм.



7. Хит Леджер (Heath Ledger), Хизер Грэм (Heather Graham)
Австралийн жүжигчин, найруулагч "The Dark Knight" буюу Batman киноны "Жокер"-ийн дүрээр танигдсан Хит Леджер, 2008 оны 1-р сарын 22-ны өдөр харамсалтайгаар нас барсныг та бүхэн мэдэх байх. Тэрээр амьд ахуй үедээ жүжигчин Хизер Грэмтэй болзож байжээ.



8. Мадонна (Madonna), Женни Шимицу (Jenny Shimizu)
Этгээд хэв хаяг, спортлог бие галбираараа алдартай дуучин Мадонна, Япон гаралтай Америкийн модель, жүжигчин Женни Шимицу (Jenny Shimizu)-тай үерхдэг байсан байна. Хорвоо ертөнц ч сонин хүмүүсийг хооронд нь учруулах юм даа.



9. Райан Рейнольдс (Ryan Reynolds), Аланис Мориссетт (Alanis Morissette)
Алдарт жүжигчин "Ногоон дэнлүү" киногоороо танигдсан жүжигчин Райан Рейнольдс, Канад гаралтай, Америкийн рок дуучиy Аланис Мориссеттой болздог байсан гэвэл та итгэх үү? Тэднийг уулздаг байсан гэж хэний санаанд орох вэ дээ.



10. B.I.G.  Вера Эванс (Faith Evans)
Кристофер Жорж Уоллес Лахор буюу B.I.G. хэмээх тайзны нэрээрээ олонд танигдсан реппер залуу, дуучин Вера Эванс (Faith Evans) нар нэг хэсэгтээ л цугтаа явдаг байсан гэдэг. Тэднийг үнэхээр болздог байсан эсэх нь эргэлзээтэй юм.



11. Леонардо Ди Каприо (Leonardo DiCaprio), Лив Тайлер (Liv Tyler)
Саяхан болсон "Алтан бөмбөрцөг" наадмаас шилдэг эрэгтэй дүрийн шагналыг авсан жүжигчин Леонардо Ди Каприо (Leonardo DiCaprio), "Бөгжний эзэн" киногоороо олонд танигдсан, жүжигчин Лив Тайлер нар 1998 оны хамгийн сайхан хосуудаар шалгарч байжээ.



12. Деннис Родман (Dennis Rodman), Мадонна (Madonna)
Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн тамирчин, Деннис Родман (Dennis Rodman) "Detroit Pistons", "San Antonio Spurs", "Chicago Bulls", "Los Angeles Lakers","Dallas Mavericks" зэрэг багуудад тус тус тоглодог байсан юм. Тэрээр нэг хэсэг дуучин Мадонна (Madonna)-тай хачирхалтай гэмээр харилцаатай байсан гэдэг.



13. Орландо Блум (Orlando Bloom), Кейт Босуорт (Kate Bosworth)
Викториа Секретийн сахиусан тэнгэр Миранда Кер (Miranda Kerr)-ийн хуучин нөхөр болох жүжигчин Орландо Блум (Orlando Bloom), жүжигчин, модель Кейт Босуорт (Kate Bosworth) нар болздог байжээ. Тэд хаа явсан газраа хамтдаа инээмсэглэн явдаг байжээ.



14. Мила Кунис (Mila Kunis), Macaulay Culkin (Маколей Калкин)
Алдартай жүжигчин Мила Кунис (Mila Kunis)-ийг бид жүжигчин Эштон Катчер (Ashton Kutcher)-тэй хуримаа хийн, бяцхан хүүтэй болсныг бид мэдэх билээ. Жүжигчин бүсгүй, "Гэртээ ганцаараа" уран сайхны киноны од жүжигчин Macaulay Culkin (Маколей Калкин)-тэй үерхдэг байжээ.



15. Жүжигчин, комик номын зохиогч Рашида Жонс (Rashida Jones), "Хиймэл оюун ухаан" хэмээх уран сэтгэмж, зөгнөлт кинонд тоглосон жүжигчин Жейк Жилленхол (Jake Gyllenhaal) нар удаан хугацааны харилцаа холбоотой байсан гэдэг.



16. Риз Уизерспун (Reese Witherspoon), Жейк Жилленхол (Jake Gyllenhaal)
Хамгийн сүүлд тоглосон "Hot Pursuit" киногоороо чадварлаг жүжигчин гэдгээ харуулаад амжсан, шаргал үстэй жүжигчин бүсгүй Риз Уизерспун (Reese Witherspoon), жүжигчин Жейк Жилленхол (Jake Gyllenhaal) нар маш богино хугацаанд болзож байсан гэдэг. Цаг хугацаа бүхнийг харуулдаг гэж энэ дээ.



17. Жаред Лето (Jared Leto), Кэмерон Диаз (Cameron Diaz)
Энэ жил нээлтээ хийх “Suicide Squad” киноны шинэ "Жокер"-ийн дүрийг бүтээж байгаа жүжигчин Жаред Лето (Jared Leto), алдартай жүжигчин Кэмерон Диаз (Cameron Diaz) нар үерхдэг байсан гэдэг.



18. Синди Кроуфорд (Cindy Crawford), Ричард Гир (Richard Gere)
Загвар өмсөгч, сайхан бүсгүй Синди Кроуфорд (Cindy Crawford), "Pretty woman", "Hachi: A Dog's Tale" кинонд тоглосон алдартай жүжигчин Ричард Гир (Richard Gere) нар үнэхээр сайхан хосуудын нэг байжээ.



19. Жульетт Льюис (Juliette Lewis), Брэд Питт (Brad Pitt)
Жүжигчин Жульетт Льюис (Juliette Lewis), "Mr& Mrs Smith", "Interview with the Vampire" зэрэг тоглосон кино бүр нь амжилт дагуулдаг авьяаслаг жүжигчин, Брэд Питт (Brad Pitt) нар 90-ээд оны үед гурван жилийн турш үерхээд салжээ.



20. Шер (Cher), Том Круз (Tom Cruise)
Алдартай жүжигчин Том Круз (Tom Cruise), дуучин Шер (Cher) нарыг зурагчдын дуранд хэд хэдэн удаа хамтдаа буусан нь хүмүүст тэднийг холбоотой байж магадгүй гэсэн таамгийг дэвшүүлсэн юм.



21. Бриттани Мерфи (Brittany Murphy), Эштон Катчер (Ashton Kutcher)
Английн жүжигчин Бриттани Мерфи (Brittany Murphy), жүжигчин Эштон Катчер (Ashton Kutcher) нар жүжигчнийхээ карьерийг эхлээд удаагүй байхдаа болзож байжээ.



22. Николас Кейж (Nicolas Cage), Лиза Мари Пресли (Lisa Marie Presley)
"Ghost Rider" киноны гол дүрийн баатар Николас Кейж (Nicolas Cage), Rock&Roll-ын домог Элвис Преслигийн охин Лиза Мари Пресли (Lisa Marie Presley)-тэй 2001 онд гэр бүл болж байсан юм.



23. Майли Сайрус (Miley Cyrus), Лайам Хемсворт (Liam Hemsworth)
"The Last Song" кинонд дуучин Майли Сайрус (Miley Cyrus)-тай хамтран тоглосон жүжигчин Лайам Хемсворт (Liam Hemsworth) нар 2013 онд болзож байсан гэдэг.



24. Жулия Робертс (Julia Roberts), Лайл Ловетт (Lyle Lovett)
"Pretty Woman" киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Жулия Робертс (Julia Roberts),өөрөөсөө 10 насаар ахмад дуучин, ая зохиогч Лайл Ловетт (Lyle Lovett) нар гэрлэж байжээ.



25. Брук Шилдс (Brooke Shields), Майкл Жексон (Michael Jackson)
Поп дууны хаан, дуучин Майкл Жексон (Michael Jackson), Жүжигчин, модель Брук Шилдс (Brooke Shields) нар холбоотой байсан талаар зарим эх сурвалжууд дээр байдаг байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()