1. Дээвэр дээрх навч, болон хог хаягдлыг тоос сорогчинд сантехникийн хоолойг залган ингэж соруулж болно.
2. Сонин сэтгүүлийн хуучин тавиураа ашиглан, галтогооны шүүгээнийхээ зайг ийм маягаар хэмнэж болно.
3. Багадаж, агшсан цамцаа хэвийн хэмжээнд нь оруулъя гэвэл хүүхдийн шампуниар угаагаарай.
4. Лего болон эвлүүлдэг тоглоом, хуванцар жижиг машин, шагай зэргийг торон уутанд хийгээд угааж, ариутгаж болно.
5. Мебелин тавилган дээр аяганы ором үлдчихээд арилахгүй байгаа бол шүдний оогоор үрээд үзээрэй.
6. Пракетан шал болон угаалгын, ариун цэврийн өрөөний шалан дээр хивс хивсэнцэр гүйгээд тогтохгүй байгаа бол зангуу аваад наагаарай.
7. Машины шил болон өрөөний цонхоо, өвлийн улиралд цантуулмааргүй байвал цагаан цуугаар арчаарай.
8. Сүү, жигнэмэгээ нэг дор идэх боломж...
9. Шаардлагатай тохиолдолд, эсвэл их хүнс агуулах газар олдохгүй байгаа бол гутлын шинэ уутан өлгүүрүүд ханандаа тогтоон, жимс ногоо, хүнсээ хийж болох юм.
10. Цамцны зөвхөн зах хэсэг нь л үрчийчихсэн байвал том индүү халахыг хүлээх шаардлагагүй, үсний индүүгээр хөнгөхөн дараад аргалчихаж болно. Яарсан үед ч үнэхээр хэрэгтэй шүү.
11. Архиа хүйтнээр нь байлгамаар байвал, том усны савын дээгүүр нь зүсээд хүйтэн ус дүүргэж, дотор нь архиа хийн тогтоогоод хөргөгчиндөө хийгээрэй.
12. Утсаараа бяцхан кино театр үүсгэе гэвэл дурангийн линз гутлын хайрцагны голд нүхэлж байрлуулаад, утсаа хайрцагныхаа яг голд тавиарай.
13. Бялуу, кекс, бяслаг зэрэг зөөлөн хөвсгөр хүнсийг хутгаар зүсэхэд, үйрч унаад байдаг тул оёдлын утсаар зүсээрэй.
14. Хэрвээ та аяллаар явах гэж байгаа бол ачааныхаа зайг хэмнэх үүднээс хувцаснуудаа ороож эвхээд, нарийн уяагаар юмуу, бүсээрээ боож тавиарай.
15. Угаалтуурт багтахгүй том хувинг усаар дүүргэх хялбархан арга
16. Түлхүүрний оосрыг салгахад хүндрэлтэй байдаг бол бичгийн үдээс авагчаар салгаарай.
17. Нүхэндээ жижигдсэн товч таныг мэдээ ч үгүй байхад энгэрийг тань “задгайлчихдаг” бол хумсны өнгөгүй будгаар будаарай.
18. Хэрвээ танд зориулалтын утас тогтоогч байхгүй, одоохондоо авч амжаагүй бол резинээр хоёр ороочиход хангалттай.
19. Эмэгтэйчүүдэд зориулсан мөнгө хадгалах хамгийн найдвартай арга
20. Лакан гутлан дээр гарсан толбо, зураасыг бага зэрэг вазелинээр арчихад арилдаг. Түүнчлэн илгэн гуталны толбыг хумсны хуурайгаар үрж арилгаж болно.