Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Тэрээр 2015 оны 4-р сараас эхлэн жүжигчний карьерээ эхлүүлсэн бөгөөд 8 сард энэхүү зар сурталчилгаанд тоглох сонгон шалгаруулалтанд тэнцжээ. Энэхүү сурталчилгаанд интернэтийн хурдыг ашиглан юуг ч амжуулж болох тухай гардаг аж.
“Times of India” сайтын мэдээлснээр энэхүү рекламыг Энэтхэгийн 1.2 тэрбум хүн бүгд үзсэн гэхэд хилсдэхгүй. Энэ нь бүр хэтрээд шууд нэвтрүүлэг, уран сайхны киноны дундуур маш олон удаа цацагдаж, хүмүүсийн дургүйцлийг ихээхэн төрүүлсэн гэнэ.
Учир нь 2015 оны 9-р сарын 19-нөөс 11-р сарын 20 хүртэл нийтдээ 54,506 удаа цацагджээ. Өөрөөр хэлбэл нийт цацагдсан тоог нь тооцох юм бол 475 цаг буюу 20 өдөр тасралтгүй гарсан гэсэн үг юм. Энэтхэгийн зар сурталчилгааны түүхэнд өмнө нь ийм олон давтамжтай гарсан реклам байдаггүй. Дуртай кино, нэвтрүүлгээ үзэх гэхээр л байн байн
ганц л реклам залхтал гараад байвал хэний ч дургүй хүрэх нь ойлгомжтой
хэрэг. Гэхдээ энэ нь Шетригийн ч буруу биш, харин “Airtel 4G” компанийн
маркетингийн буруу бодлогоос шалтгаалсан зүйл юм.
Үүнээс хойш сошиал хуудсуудаар Шетригийн зурагны доор асар олон хүмүүс бухимдлаа илэрхийлэн, сөрөг сэтгэгдэл үлдээжээ. Тэр ч бүү хэл жүжигчин охиныг “Оны хамгийн ядаргаатай хүн”-ээр тодруулсан байна.
Видео