Хятадын супермаркет ямар байдаг вэ?

Бид бүгд Хятадуудыг нисдэг, мөлхдөг, сэлдэг амьтай болгоныг иддэг гэж боддог. Тэр ч оргүй зүйл биш. Гэхдээ Хятадад байхгүй зүйл үгүй. Оросын блогчин Дмитрий Бердасов Хятадын мужийн 800,000 хүн амтай Чингей дүүргийн супермаркетаар зочилж, Хятадууд юу иддэгийг сонирхохоор очсон байна. Гэтэл түүний бодсоноос тэс өөр орчин угтаж, гайхршруулжээ.
Хятадын супермаркет ямар байдаг вэ?


1. Бусад улсын супермаркетийн нэгэн адил, эндэхийн дэлгүүрт ороход ижил бараагаа үлдээх маш олон сейф байна.



2. Энд будаанаас элбэг зүйл байхгүй. 1кг будаа ойролцоогоор 4.18 юан (ойролцоогоор 1200 төгрөг) болох юм.



3. Хятадуудын байнгын хэрэглэдэг хоёр дахь хүнс бол бэлэн гоймон. Жантай, халуун ногоотой, дэвтээдэг, буцалгадаг, шарж иддэг гээд л төрөл бүрийн гоймон худалдаалагдах аж. Түүнчлэн савлагаан доторх амтлагч нь маш олон төрөл. Бүх гоймон дотор дор хаяж 5 төрлийн амтлагч байдаг гэнэ.



4. Хятадуудын хамгийн гол амтлагч бол шар буурцагны цуу буюу “soy sauce” юм. Хамгийн сонирхолтой нь 2 литрийн савлагаатай шар буурцагны цуу нь 100 долларын үнэтэй.



5. Өндгийг ширхэгээр биш килограммаар нь зардаг.



6. Бүтэн жилийн хэрэгцээний хатаасан халуун чинжүү 12.39 юан (ойролцоогоор 3600 төгрөг).



7. Наранцэцгийн, оливийн,  эрдэнэшишийн, гүнжидийн, рапсийн тос гэх мэт маш олон төрлийн ургамлын тоснууд ч мөн лангуу дүүргэнэ.



8. Газтай, газгүй төрөл бүрийн ундаанууд.



9. Түүнчлэн орон орны төрөл төрлийн шар айраг зарагдана. Хятад шар айраг бусдыгаа бодвол алкохолны агууламж хамгийн багатай нь.



10. Дэлгүүрт үнэгүй халуун хүйтэн ус ууж болно. 



11. Хятадуудын түгээмэл хэрэглэдэг мах бол тахианы мах юм. Нэг килограмм нь дунджаар 11.6 юан (3500 төгрөг) байх аж.



12. Тахианы махны дараа гахайн мах орно. Ойролцоогоор 30 юанд бол (10,000 төгрөг) хангалттай их зүсэм ирнэ. Энд амьдардаг Европчууд будаанаас өөр идэх зүйл олддоггүй гэлцдэг юм билээ. Гэтэл тэд худлаа л хэлж шүү дээ.



13. Харин энэ бол үйлдвэрт биш супермаркет-д шахаж савласан зайдас. Нэг кило нь 41 юан (12 мянган төгрөг).



14. Далайн амьтдын дэлгүүр. Эндээс нь шууд бариулаад худалдан авч болно. Хүсвэл амьдаар нь аваад явсан ч болно.



15.



16. Шинэхэн хавч нэг килограмм нь 35 юан (10 гаруй мянган төгрөг).



17. Азиуд далайн гаралтай хоолонд нугасгүй. Бүр яст мэлхий, бах мэлхий, могойг ч хүртэл иднэ гээч. Бах мэлхийн махыг чанаж, шарж болголгүй амьдаар нь идвэл илүү амттай байдаг гэлцдэг. Амьд бах мэлхий нэг килограмм нь 28 юан (9000 төгрөг) болох аж.



18. Шүүслэг амттай жимс, чанартай шинэхэн хүнсний ногоог эндээс л худалдан авч болно.



19.



20.



21.



22. Хятад байцаа буюу кимчиний байцаа ч гэж ярьдаг.



23. Импортын жимснүүд нь арай үнэтэй.



24. Талх ч гэсэн харьцангуй үнэтэй байх аж. Хятадууд нэг их талх иддэггүй болохоор тэгдэг байх л даа...



25. Үнэтэй сүүгээр хийсэн үнэтэй бяслаг.



26. Ихэнх Хятад хүмүүс гэртээ бараг л хоол хийдэггүй. Дандаа ресторанд юмуу, эсвэл гудамжны жижиг хоолны мухлагуудаас өглөөний болон үдийн цайгаа “болгочихдог” гэнэ.



27. Цагаан хоолтнуудад зориулсан сүшиний сэт 7 юан (2000 гаруй төгрөг)



28.



29. Хятад үндэсний хоол, болон ногоонууд.



30. Хятад маягийн бэлэн хоол 10 юан (3000 гаруй төгрөг).



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()