2016 онд худалдаанд гарах шинэ хүлгүүд

Автомашины хоббитой, төмөр хүлэгт нугасгүй уншигчиддаа зориулан Нью-Йоркийн авто шоун дээр танилцуулагдсан, энэ онд худалдаанд гарах гоёмсог загварын тасархай 10 хүлгүүдийг танилцуулж байна. Эдгээр машинууд бүгд тухайн брэндийнхээ нэр хүндийг бататгасан жинхэнэ "урлагийн бүтээл" болж чаджээ. Ингээд хамтдаа сонирхоё!
2016 онд худалдаанд гарах шинэ хүлгүүд


1. “Acura NSX”
Энэхүү спорт загварын машин нь Японы “Хонда” брэндийн түүхэн дэх хамгийн гоёмсог загвар бөгөөд хос турбо мотор, түүнчлэн бүх дугуй нь сайн чанарын төмөр, хөнгөн цагаан материалаар хийгдсэн байна. 2016 онд NSX марк нь Acura-ийн чанарыг ахин батлана гэдэгт үйлдвэрлэгчид нь итгэлтэй байгаа ажээ. Үнийн хувьд 150-160,000 доллар юм байна.


Видео




2. “Cadillac CT6”
Хүмүүсийн худалдан авах чадварын судалгаанаас үндэслэн энэхүү тансаг зэрэглэлийн спорт суудлын автомашиныг боломжийн үнээр буюу 55,000 доллараар худалдаалахаар зэхэж байгаа аж. "Cadillac CT6" нь 3.0L мотор, V6 цилиндртэй бөгөөд тус брэндийн урдаа барих ганц хүлэг болж байгаа хэмээн үйлдвэрлэгчид ам сайтай байна.


Видео




3. “Chevrolet Camaro”
Спорт суудлын загварын машины нэр төрөлд содон бөгөөд эвтэйхэн загвар, дизайны цоо шинэ шийдэл нь хувьсал авчирж байгаа юм. V6, V8 мотортой, 4 цилиндртэй турбо хөдөлгүүртэй энэхүү загвар нь 2016 оны сүүлээр худалдаанд гарах төлөвтэй байна. Үнийн хувьд 37,300 доллар байх ажээ.


Видео




4. “Fiat 500X”
Сүүлийн хэдэн жилд Америкийн авто машины хөгжилд дутагдаад байсан төмөр хүлгүүдийн нэг бол яалтачгүй шинэчилсэн "Fiat 500X" юм. Тус машины эд ангид, "Jeep Renegade" машины бүрдэл хэсгийг оруулж өгснөөрөө онцлогтой. Тус машин нь олон өнгөний сонголттой бөгөөд нэмэлт тоноглолуудыг ч мөн адил худалдан авагч өөрөө сонгох боломжтой гэнэ. Энэхүү машин нь хоёр төрлийн хүчин чадар бүхий моторын сонголттой байна. Гэр бүлээрээ суухад,  зай талбай томтой төдийгүй хүмүүсийн анхаарлыг эрхгүй татах чамин загвартай. Үнийн хувьд 27.100 доллар байх гэнэ.


Видео




5. "Jaguar XE"
"Tata Motors" компани нь "Jaguar XE" машинаараа дэлхий нийтийн өрөөсгөл бодлыг өөрчлөх зорилготой ажиллаж байгаа гэнэ. Хүмүүс BMW 3, Mercedes-Benz C-Class, Audi A4 зэрэг авто хүлгүүдийг ихэвчлэн дээд зиндааныхан унадаг хэмээн боддог. Учир нь эдгээр машин нь өртөг үнэтэйгээс гадна, түлшний зарцаалалт их хэмээн боддог. Энэ нь ч үнэн.  Тус машин нь түлшний зарцуулалт багатай бөгөөд сүүлийн үеийн мэдрэгчтэй дэлгэцтэй, бүх дугуй нь хөнгөн цагаанаар хийгдсэн,  аюулгүй  ажиллагаанд суурилсан ажиллагаатай гэнэ. Энэ авто хүлэг нь маш их амжилтыг авчирах болно гэдэгт автомашин үйлдвэрлэгчид ам сайтай байна. Та тус машиныг сонголтоо болгосноор хэзээд, төмөр хүлэгтээ бүрэн дүүрэн итгэж болох бөгөөд үнийн хувьд 26.995 доллараар худалдаалагдах ажээ.


Видео




6. "Lincoln Continental"
Ford Taurus хүлгийн дараагийн загвар хэмээн нэрлэгдээд байгаа тус хүлэг нь бусад машин үйлдвэрлэгчидэд үлгэр жишээ болж чадахуйц олон талын ашиг тустай, хүчирхэг хүлэг хэмээн зохион бүтээгчид ам гарч байгаа юм. Дээд зэрэглэлийн энэхүү машиныг бат бөх металлаар хийсэн эко хэрэглээнд суурилсан бөгөөд 3.5L мотор, V6 цилиндртэй гэнэ. Үнийн хувьд 77.000 доллараар худалдаалагдах юм байна.


Видео




7. "Mazda MX-5 Miata"
Хоёр хүний суудалтай тус автомашин нь 2.0L мотор, V4 цилиндртэй  төдийгүй бат бөх байдал, хурд хүч нь Mazda-гийн автомашины технологид хувьсгал хийсэн машин болсон юм.  Энэ машин нь 25.750 доллараар худалдаалагдах төлөвтэй байгаа юм. Өнгөний хувьд олон төрлийн сонголттой бөгөөд уралдааны машин сонирхогч залууст лавтай таалагдана гэдэгт итгэлтэй байна.


Видео




8. "Tesla Model X"
Тесла компанийн багагүй хүлээлт үүсгээд байгаа Model X маркийн энэхүү машин нь долоон хүний суудалтай гэнэ. Загварын хувьд арын хаалга нь дээш сөхөгддөг өвөрмөц загвартай юм. Энэ нь олон хүн суухад багтаамж сайтайгаас гадна зорчигчид суухад илүү амархан байхаар загварчилж өгсөн байна. Түүнчлэн цагт 96 км хүртэл хурдалдаг байна. Харин үнийн хувд 79.900 доллараар худалдаалагдах аж.


Видео




9. "Toyоta Mirai"
Японы Тоyata компанийн тус машин нь дэлхийн хамгийн анхны ус төрөгчөөр ажилладаг машин юм. Энэ нь агаарын бохирдол ихтэй орнуудын хувьд автомашинд хэрэгтэй шинэ технологийг нэвтрүүлсэн ажээ. Машины яндангаас утаа бус харин цэвэр ус ялгарах юм. Зохион бүтээгчдийн хэлж байгаагаар энэхүү машиныг дүүртэл нь цэнэглэхэд 650 км цагийг туулах хүчин чадалтай гэжээ. Үнийн хувьд 57.500 доллараар худалдаалагдах юм байна.


Видео




10. "Volvo XC90"
Тус машин нь 5 хаалгатай hybrid хөдөлгүүртэй, 320 морины хүчин чадалтай бөгөөд 2.1L мотортой юм байна. Түүнчлэн багтаамж сайтай, өнгөний хувьд сонголт сайтай, өдөр тутам унахад тохиромжтой машин ажээ. Үнийн хувьд 44.495 доллараар худалдаалагдах төлөвтэй байна.


Видео



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()