Эмэгтэйчүүдийн хамгийн ихээр санаа зовдог 15 зүйл

Эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол илүү мэдрэг эмзэг хүмүүс байдаг. Биеийнх нь жаахан л өө сэв тэднийг шаналгах хангалттай шалтгаан болдог гэвэл хилсдэхгүй. Үүнээс болж тэдний өөртөө итгэх итгэл нь навс унаж, эрчүүдээс цаараглан холдож, бүр сексээс татгалзах тохиолдол ч бий. Ингээд та бүхэндээ эмэгтэйчүүдийн толгойд орж ирдэг 15 төөрөгдлийг хүргэж байна.

Эмэгтэйчүүдийн хамгийн ихээр санаа зовдог 15 зүйл


1. Язралт
Эрчүүд эмэгтэйчүүдийн язралтанд тийм ч их анхаарал хандуулдаггүй байна. Тиймээс бүсгүй минь өөрөөсөө зоволгүй, өөртөө итгэлтэй байгаарай.



2. Том өгзөг гоё
Эмэгтэй хүн бүр сайхан өгзөгтэй байхыг хүсдэг. Эрчүүд ч гэсэн сайхан өгзөгтэй бүсгүйд татагддаг нь үнэн. Гэхдээ тэглээ гээд танд хайргүй, тэрчлэн таны өгзөг түүнд таалагддаггүй гэсэн үг биш юм. Хүн бүр өөрийн давтагдашгүй мөн чанартай. Тиймээс бүсгүйчүүд ээ, өөртөө итгэлтэй байгаарай.



3. Өөртөө итгэлгүй байх
Ихэнхи эмэгтэйчүүд гэрэлтэйд секс хийх дургүй байдаг. Яагаад вэ гэж үү? Залуучууддаа хандаж хэлэхэд, тэд үнэхээр ичимхий. Тэдний биеийн хэсэг хайртай залууд нь таалагдахгүй байх вий гэсэн бодлоос, хамаг сайхан мөчийг нураах ч тал бий. Элсэн цаг шиг хэлбэртэй биеийг хүмүүс төгс хэмээн үздэг. Гэсэн хэдий ч, ямар ч өөгүй төгс сайхан бүсгүй гэж энэ дэлхийд байхгүй. Тиймээс өөртөө итгэлтэй байгаарай бүсгүйчүүд ээ.



4. Зузаан уруулыг хүсэмжлэх
Анжелана Жоли шиг уруултай болохыг хүсдэг үү гэж үү? Тиймээ, сайхан уруул эмэгтэй хүнийг үнэхээр сайхан харагдуулна. Тэглээ гээд "зөвхөн" зузаан уруулыг хэн гоё гэж хэлээв?... Өөрийнхөө уруулыг сайхан будаад, зөөлөн амтлаг болгоорой. Тэгвэл та үнэхээр халуухан харагдах болно. Том жижигдээ биш хамгийн гол нь уруулаа зөв арчлах, түүнчлэн будгаа зөв сонгох нь чухал шүү.



5. Том хөх
Эрэгтэй хүн бүр том хөхөнд дуртай биш. Учир нь ихэнх эрчүүд эмэгтэйчүүдийн биендээ таарсан хөхөнд дуртай хэмээн судалгаагаар гарчээ. Тиймээс хэрвээ та жижигхэн хөхтэй бол өөрөөсөө битгий санаа зовоорой. Эрчүүд өөртөө итгэлтэй бүсгүйд дуртай.



6. Хөвсгөр үс
Та өөрийнхөө хөвсгөр үсэнд дургүй юм биш биз?... Хүчээр шулуутгаж, шалчийлгах хэрэггүй ээ. Харин түүнээс илүү үснийхээ эрүүл байдалд анхаарлаа хандуулаарай. Эрчүүд харин ч эсрэгээрээ хөвсгөр зөөлөн үсэнд дуртай гээд боддоо.



7. Целлелют
Эмэгтэй хүн бүрийн хамгийн дургүй зүйлсийн нэг нь яахын аргагүй "целлолют" юм. Хэрвээ та яагаад ч түүнтэй тэмцэж чадахгүй, тэрчлэн тэр нь эр эмийн харилцаанд нөлөөлж байгаа бол та яг одоо өөрийнхөө сөрөг бодлоос эхлээд салах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Төгс хүн гэж байхгүй.



8. Хөл
Өөрийнхөө хөлөнд сэтгэл дундуур байдаг бол энэ үнэхээр илүүц бодол гэж хэлмээр байна. Эрчүүд үнэндээ хөлөнд нээх анхаарал хандуулаад байдаггүй. Тиймээс хөлөө сайхан арчлаад, хумсаа гоё будахад л хангалттай.



9. Илүүдэл жин
Илүүдэл жингээсээ болж өөртөө гутарч байна уу бүсгүй минь. Үүнээс хойш тэгээд хэрэггүй гэж хэлмээр байна. Эрчүүд харин ч биендээ таарсан махтай бүсгүйчүүдэд дуртай байдаг. Туранхай охидууд моодноос гараад байгаа өнөө үед өөртөө итгэлтэй байгаарай бүсгүйчүүд ээ.



10. Биеэ авч явах байдал
Эрчүүд бүсгүйчүүдийг ихэмсэг, цэвэрч, сайхан инээмсэглэдэг, хэнтэй ч сайхан харьцдаг байхад дуртай гэнэ. Мэдэхэд илүүдэхгүй шүү. Магадгүй та үүнээс өөр бодолтой байж болно. Эмэгтэй хүн бүр давтагдашгүй гоо үзэсгэлэн юм. Та өөрөөрөө байхдаа л хамгийн үзэсгэлэнтэй нь гэдгээ битгий мартаарай.



11. Нүд
Эрэгтэй хүний хамгийн дуртай хэсэг бол мэдээж "нүд" билээ. Анхны уулзалтандаа эрчүүд таны нүдийг ажигладаг байна. Бүсгүй хүний эрчүүдийг урхидах хамгийн чухал хэсэг бол яалтачгүй "нүд" юм. Хараа булаам үзэсгэлэнтэй нүднээс тэд хараагаа салгаж чадахгүй гэнэ шүү.
 


12. Арьс
Эрчүүд эмэгтэй хүний арьсыг зөөлөн булбарай байгаасай гэж хүсдэг. Тиймээс дуртай тосоо түрхээд арьсаа арчлаарай бүсгүйчүүдээ.



13. Үнэр
Эмэгтэй хүнийг сайхан үнэртэй байхад эрчүүд дуртай байдаг. Тиймдээ ч өнөө үед тансаг, анхилуун үнэртэнгүүд олон болсон учраас бүсгүй та өөртөө тохирсон үнэртнээ түрхээд, хайртдаа бэлэг бариарай.



14. Харвин
Эрчүүдэд нарийн бэлхүүс илүү таалагддаг. Учир нь энэ эмэгтэйлэг байдлыг илүү тодотгож өгдөг байна. Хэрвээ жин хасахаар шийдсэн бол хэвлийндээ илүү ач холбогдол өгөөрэй.



15. Будаггүй царай
Та будаггүй царайнаасаа санаа зовдог юм биш биз. Эрчүүд харин ч эмэгтэйчүүдийн будаггүй төрхөд илүү дуртай байдаг гэнэ шүү бүсгүйчүүд ээ.


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()