Америкийн түүхэнд гарсан хамгийн буруу шийдвэр

АНУ-д 1920 оны нэгдүгээр сарын 16-нд улс орон даяараа архийг хориглох "Хуурай хууль" (Prohibition) хүчин төгөлдөр болсон билээ. Энэ үйлдэл тухайн үедээ үнэхээр “зөв” шийдвэр мэт санагдсан ч, бодит байдал дээр маш олон муу үр дагаваруудыг ар араасаа дагуулсан юм.
Америкийн түүхэнд гарсан хамгийн буруу шийдвэр


Архи, согтууруулах ундааг газар, ус, агаарын бүхий л хилээр импортлохыг хориглосон байна. Энэ байдлаас болж олон “мафи”-ийн бүлэглэлүүд хүчээ авч, архины эсрэг кампанит ажил аажмаар Америкчуудыг хуваасан гэдэг.



19 дүгээр зуунаас АНУ-ын зарим нэг хойд муж улсад архи, согтууруулах ундааг хориглохыг оролдсоор байжээ.



1916 он гэхэд согтууруулах ундаа үйлдвэрлэх, худалдах хоригийг 48 муж улсын 19-д нь гаргаад байв.



1919 оны нэгдүгээр сард Ерөнхийлөгч Вудро Уилсон (Woodrow Wilson) энэ хуулийг эсэргүүцэж байсан хэдий ч, улсын хэмжээнд "Мансууруулах согтууруулах ундаа"-ны үйлдвэрлэл, худалдааг зөвшөөрөхгүй байх тухай “АНУ-ын Үндсэн хуулийн 18-р нэмэлт” өөрчлөлтийг соёрхон баталсан байна.



Үүнээс болж контрбанд (хууль бусаар хил нэвтрүүлэх), нууц баар ажиллуулах, нэрмэл нэрж худалдаалах гээд хууль бүс асуудлууд тэр дороо л ихэсчээ.



Сүүлийн шийдвэрийг гаргахдаа чимээ багатай хийсэн учир "аяархан ярих" гэсэн утгатай “speakeasy” хэмээх хэллэг гарч баарнууд цагдаа нарын анхаарлыг татахгүйн тулд нам гүм байхыг хичээх болсон байна.



Ийм бааранд цай уухаар асуухад бармен нь "дотор халаах аяга ундаа" буюу "коктейль" хийж өгөх байдлаар ажиллах болсон гэнэ. Үүний зэрэгцээ коктейль ихээр найруулах болсон нь архи, согтууруулах ундааны чанар муудсантай холбоотой ажээ. Тиймээс шингэлж уухыг илүүд үзэх болсон байна. 



Ийнхүү хууль бус наймаа, гэмт бүлэглэлүүд гарч ирэн сүүлдээ биеэ үнэлэлт, аллага зэрэг аймшигтай үр дагаврууд нууцаар гарах болсноор 1933 оны 12 дугаар сарын 5-нд, “Үндсэн хуулийн 21-р нэмэлт” өөрчлөлт оруулах тогтоолоор энэхүү архийг хориглосон “Хуурай хууль”-ийг хүчингүй болгосон билээ.





























Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()