2016 онд бүсгүйчүүдийн дунд моодонд орох зүйлс

Хэдхэн хоногийн дараа шинэ жил болж, 2016 он гарах нь ээ. Хүн бүр өр зээлгүй, амжилт бүтээлээр ирж буй шинэ оноо угтахыг хүсдэг билээ. Гэсэн хэдий ч, зарим үед тэдгээр нь хүсээд хүсээд төдийлөн биелэлээ олдоггүй нь харамсалтай. Харин нүүр будалт, үс засалтын хувьд өөрийгөө яагаад өөрчлөөд үзэж болохгүй гэж?... Ингээд доорх мэдээллээс санаа аваарай охид оо!
2016 онд бүсгүйчүүдийн дунд моодонд орох зүйлс

1. Богино тайралттай замбараагүй үс
Бид үсээ чийгтэй байхад нь унтчихаар өглөө сэрэхэд үс долгион орчихсон, хөвсийчихсөн сэрдэг шүү дээ. Тэгвэл ирэх жил богино хөвсгөр үс тренд болох нь ээ.


2. Боронзон өнгө:
Нүүр будалтын түүхэнд хэзээд "сонгодог өнгө" байсаар ирсэн боронзон өнгө 2016 онд тренд болох нь ээ. Тод контур, уруулын будаг гэхээсээ илүү энгийн, натурал төрхийг бүрдүүлэх боронзон өнгө нь таныг илүү сонгодог, дулаахан харагдуулна гэдэгт итгээрэй.



3. Үсний хуваагдлыг чимэглэх:
Үсний хуваалт, хуухь гарсан хэсгийг алтлаг өнгийн саагаар чимэглэх нь ирэх оны шинэ тренд болох нь... Туршаад үзэхэд хөгжилтэй, сонирхолтой санаа байгаа биз?



4. Илүү их "гялтганах"
Ирэх онд илүү их гялтганасан саа тренд болно гэнэ шүү. Бид сааг зөвхөн шинэ жилээр л хэрэглэдэг гэсэн бодолтой байдаг шүү дээ. Тэгвэл ирэх ондоо нүд гэлтгүй, уруулаа ч гэсэн гялтганасан саатай будгаар будаж болох нь байна. Барууны оронд зөвхөн охид бүсгүйчүүд гэлтгүй, эрчүүд нь ч гэсэн сахлаа саагаар чимэж байгаа гэнэ шүү.



5. Шовх хумс
80, 90-ээд оны үед моодонд ороод байсан шовх хумсны моод эргэн ирэх нь ээ. Урт хумсанд дуртай охидууд маань ингэж хумсаа засаад үзээрэй.



6. Эрчилж боосон үс:
Цэвэрхэн шуусан үсээ хоёр хувааж байгаад эрчилж, янзлаад үзээрэй. Зүгээр л нэг боосноос арай содон харагдах болов уу...



7. Будаагүй мэт будах
Зарим охидууд нүүрээ ерөөсөө будаагүй хэрнээ, цаанаасаа л гялалзаад үнэхээр хөөрхөн харагддаг шүү дээ. Тэгвэл энэ нь цаанаа нууцтай байжээ. Мэдээж будаггүй хэрнээ үнэхээр сайхан харагдах нэгэн байдаг ч, будаагүй юм шиг цэвэрхэн буддаг охидууд ч цөөнгүй байдаг. Энэ арга технологид суралцаарай охид оо.



8. Эрэгтэй хүнийх шиг өтгөн суурьтай хөмсөг
Наалдаж, шалчийсан хөмсөгнөөс илүүтэй өтгөн суурьтай, хөвсгөр натурал харагдах хөмсөг моодонд орно гэнэ. Охидууд маань өөрсдийнхөө хөмсөгний хэлбэрт тааруулаад янзлаад үзээрэй.



9. Хиймэл үс:
Кардашяны гэр бүлийн хамгийн отгон гишүүн болох Кайли Женнер (Kylie Jenner) хиймэл үсний хатан хаан гэхэд болно. Түүнчлэн Жижи Хадед (Gigi Haded) болон Кендалл Женнер (Kendall Jenner) гэх мэт алдартай бүсгүйчүүд нэг өдөр чолктой, нөгөө өдөр нь чолкгүй тайрмал үстэй, урт эсвэл богино гээд л үсний тоглолтуудыг чадварлаг хийдэг билээ. Та арай олны танил урлаг соёлын одуудыг үсээ жинхнээсээ тайрч, залгуулдаг гэж бодож байсан юм биш биз?... Үнэндээ тэд алдартай үсний стилист Брайс Scarlett (Bryce Scarlett)-ын тусламжтай, үсээ чадварлагаар шууж, богино хиймэл үс зэргийг залгадаг байна. 



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()