1. Түүний нэрний сүүлийн хэсэг нь "Супер баатар" гэсэн утгатай
Сталинг хүмүүс супер баатар гэж нэрлэдэг. Учир нь хэн хүний хийж чадахгүй агуу үйлсийг хийн, түүхэнд домог болон үлдсэн Сталины нэрний сүүлийн хэсэг нь супер баатар гэсэн утгатай юм.Сонирхолтой биш гэж үү?
2. Түүний хочыг "нөхөр индекс карт" гэдэг байв
Түүний энэхүү нэрийг өрсөлдөгч коммунист намын гишүүн Леон Троцки хошигнон өгсөн гэдэг. Лев Троцки ОХУ-ын коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга болох үед Сталины ажил тийм ч нөлөөтэй ажил биш байв. Улмаар Лев, Сталиныг "нөхөр индекс карт" хэмээн хошигножээ. Гэсэн хэдий ч Сталин бүхий л амьдралаа түүхэнд мөнхөлсөн аугаа удирдагч болж чадсан юм.
3. Түүний хэлсэн ишлэл үнэндээ өөрийнх нь хэлсэн үг биш байв
Түүний хэлсэн ишлэл бүрээс айдас, дарамтын өнгө аяс мэдрэгддэг гэвэл хэлсдэхгүй болов уу. "Нэг хүний үхэл бол эмгэнэлт явдал. Сая хүний үхэл бол статистик тоо" хэмээх түүний алдартай ишлэл нь үнэндээ түүний хэлсэн үг биш гэвэл та итгэх үү? Энэ нь Германы зохиолч, энх тайвны төлөө тэмцэгч Эрих Мария Ремарквигийн байцаалтан дээр хэлсэн үг ажээ.
4. Өөрийн төрсөн хүүгээ золиослож байжээ
Дэлхийн хоёрдугаар дайны үед түүний хүү Яков фронтод сайн дураар явж, 1941 онд нацистуудад олзлогдон сураггүй болсон. Нацист намын удирдагч Адольф Гитлер, 1943 онд германы командлагч, фельдмаршал Паулюсаар, Яковыг солихыг хүссэн боловч,тэрээр татгалзжээ. Ингээд германчууд Яковыг олны өмнө цаазлан залхаасан байна. Сталин хүүгээ дурсан өрөвдөж байсан нь ховор гэнэ.
5. Түүний нэрээр хот нэрлэгдэж байв
1941 онд Гитларын нацист Германы 6 арми, 1800 км-ийн өргөн фронцоор ЗХУ руу гэнэт халдан довтолсноор зөвлөлтийн ард түмний "Агуу эх орны дайн"эхэлсэн билээ.Тус дайныг чөлөөлөх дайн ч гэж нэрлэдэг. Сталингийн удирдлаган дор Зөвлөлтийн улаан арми нацист германыг бут ниргэж, ялалт байгуулснаар ийнхүү түүний нэрээр хот нэрлэгджээ.
6. Сталин параной өвчтэй байсан
Тэрээр түүхэнд бичигдсэн хамгийн харгис дарангуйлагчдын нэг байв. Сая сая хүмүүс түүний нөлөөн дор албадан хөдөлмөр хийж, хэлмэгдэж улмаар үй олноор нас барцгааж байжээ. Түүний энэхүү аймшигт дарангуйллыг эсэргүүцэж "Сталины Терроризмын эсрэг" хэмээх бүлэглэл байгуулагдаж байсан байна. Сонирхолтой нь тэрээр тархины атеросклероз буюу судас хатуурах өвчтэй байсан нь нас барсаных нь дараа мэдэгджээ.Түүнчлэн параной буюу сэтгэцийн эмгэгтэй байсан байна.
7. Тэрээр цэргүүддээ хагас хүн, хагас мич болгох туршилт хийж байв
Хүчтэй дарангуйлагч цэргүүдээ, хэлсэн үг бүрийг дагадаг, даалгавар сайн биелүүлдэг байхыг шаарддаг байна. Тиймдээ Сталин цэргүүдээ эрлийз болгох туршилтыг хийж эхэлжээ. Учир нь цэргүүдийг хүч чадалтай, мөн удирдахад хялбар байлгахыг хүссэн байна. Харамсалтай нь энэхүү туршилт бүтэлгүйтсэн юм. Улмаар туршилтыг удирдаж байсан эрдэмтэн Илья Иванов Казакстан руу цөлөгдсөн байна.
8. Тэрээр санваартан байв
Марксизмын эсрэг шашны сэтгэлгээний зүүний үзэл санаа ганхаж эхлэхээс өмнө Сталин ЗХУ-ын "үнэн алдартны сүм"-ийн санваартан болох хүсэлтэй байжээ. Тэрээр эхийнхээ хүслийн дагуу Оросын үнэн алдартны сүмийн шугамаар "Тбилиси бурханы номтны сургууль" руу томилогджээ. Гэсэн хэдий ч, Сталин бүхнийг орхиж, санваараасаа татгалзжээ.
9. Тэр үнэндээ Орос хүн биш
Сталин үнэндээ унаган орос хүн биш юм байна. Тэрээр Гүрж гаралтай. Гэсэн хэдий ч түүний марксист суртал нь Оросын коммунист намд оруулж, аажим аажмаар дэвшсээр, хүчирхэг түүхэн удирдагч болгосон юм.
10. Түүний хүүхэд нас сайхан байсангүй
Сталины эцэг Бесарион архинд донтсон нэгэн байв. Тиймдээ ч түүнийг ээжтэй нь байнга зоддог байсан байна. Мөн тэрээр багадаа салхин цэцэг тусч улмаар түүний нүүрэнд маш олон сорвитой болсон гэдэг. Түүнчлэн тэрээр 2 ч удаа морин тэргэнд дайруулан зүүн гараа гэмтээж байжээ.