Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Энэхүү халдлага Сан Бернардино хотын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “The Inland Regional Center”-т гарсан бөгөөд ойролцоох барилгуудад байсан хүмүүс айж балмагдан, хаалгаа түгжиж нуугдсан байна.
Гэмт этгээдүүд цэргийн хувцас өмсөж, хар өнгийн машинд суун зугтсан гэх мэдээлэл гарчээ. Халдлага болсноос нэг цагийн дараа цагдаагийн ажилтнууд тэднийг хөөн буудалцах үеэр 1 цагдаагийн ажилтан, 2 сэжигтэн этгээд амь үрэгджээ. Тэднийг Syed Rizwan Farook болон Tashfeen Malik гэдэг бөгөөд эхнэр нөхөр байсан ажээ. Харин үлдсэн нэг халдлага үйлдсэн этгээд зугтсан байна.
Холбооны мөрдөх товчооноос энэхүү халдлагыг алан хядлага мөн эсэхийг хараахан тогтоогоогүй байгаа бөгөөд дотоодын явуулгаас үүдэлтэй халдлага болсон байх магадлалтай хэмээн үзэж байна.
Халдлага үйлдсэн этгээдүүд болох 28 настай Syed Rizwan Farook, эхнэр Tashfeen Malik-ийн хамт лхагва гарагийн өглөө гэрээсээ гараад явсан бөгөөд өдөр 11 цагийн орчимд дээрх халдлагыг өдөөн, цагдаа нарт хөөгдөн, буудуулж амь насаа алджээ. Farook-ийн хүргэн ах нь: "Тэднийг яагаад ийм хэрэг үйлдсэнийг би үнэхээр гайхаад барахгүй байна. Энэ талаар өмнө нь тэд юу ч ярьж байгаагүй" хэмээн хэлсэн байна.
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама энэ тухай мэдэгдэлдээ: “Энэ талаар бидний авч чадах хамгийн эхний алхам бол иймэрхүү хэргүүдийн гаралтыг аль болох багасгаж, хуулийг чангатгах юм” гэснээс өөр тодорхой зүйл хэлээгүй байна.
Видео