Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
22. Hope Solo
Вашингтоны эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн багийн шилдэг хаалгач тэрбээр 2015 оны FIFA-аас 2 алтан медаль багтаа авчиржээ.
21. Serana Williams
Алдарт газрын теннесчин бүсгүйг танихгүй хүн үгүй биз ээ. Тэрээр 2013 оны 2-р сараас хойш буюу 261 долоо хоногийн турш “WTA”-д тэргүүлж байгаа юм. Зөвхөн спортын салбарт амжилт гаргаад зогсохгүй, спорт загварын хувцасны модель тэрбээр гоолиг чийрэг бие, шулуун шударга зангаараа эрчүүдийн анхааралд өртдөг билээ.
20. Alana Blacnchard
Серфингийн мэргэжлийн тамирчин тэрээр мөн усны хувцасны загвар өмсөгч юм. Америкдаа төдийгүй дэлхийн хэмжээнд түүнтэй эн зэрэгцэх мэргэжлийн серфингийн тамирчин ховор ажээ.
19. Camille Leblanc Bazin
Канадын хүндийн өргөлтийн мэргэжлийн тамирчин бүсгүй энэ салбарт орохоосоо өмнө 14 жил гимнастикаар хичээллэсэн байна. Удалгүй хүндийн өргөлтийн салбарт хүч үзэж, багагүй амжилт гаргасан билээ.
18. Lolo Jones
Чаргын спортын шилдэг тамирчин тэрбээр 2008, 2012, 2014 оны өвлийн олимпод оролцож, багагүй амжилт гаргаж байсан юм.
17. Alex Morgan
Америкийн эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн тамирчин Алекс Морган багийнхаа хамгийн залуу тамирчин бөгөөд олимпийн алтан медалтай ажээ.
16. Mike Tate
Тэрээр холимог тулааны урлагийн мэргэжлийн тамирчин бөгөөд 2009 онд холимог тулааны аваргын тэмцээнд ялж байв. Мөн фитнесс моделиор ажиллаад багагүй хугацааг үдэж байгаа юм байна.
15. Maria Kirilenko
Оросын ард түмний хамгийн хайртай тамирчин тэрээр 2013 оны 6-р сард өөрийн амжилтаа баталж, үнэлгээгээ нэмэгдүүлсэн билээ.
14. Yelena Isinbayeva
Өндрийн харайлтын тамирчин Елена энэ төрөлдөө хамгийн шилдэг нь юм. Түүхэнд анх удаа 5 метрийн өндөрт харайж рекорд эвдэж байжээ.
13. Hilary Knight
Эмэгтэйчүүдийн хоккейн төрлийн хамгийн шилдэг тамирчин гэвэл түүнийг л хэлэх болов уу. Тэрээр багтаа Олимпийн 2 алтан медаль авчирсан гавьяатай.
12. Eugenie Bouchard
Өдгөө 24 настай залуухан теннесчин тэрбээр Канадын ард түмний бахархал болсон шилдэг тамирчин ажээ. Тэрээр чансаагаараа 48-рт жагссан бөгөөд “Wimbledon” болон “Grand Slam” зэрэг тэмцээнүүдэд түрүүлсэн анхны Канад эмэгтэй тамирчин юм.
11. Lindsey Vonn
Тэр бол уулын цанын дэлхийн шилдэг тамирчдын нэг юм. Тэрээр олон улсын тэмцээн уралдаануудад 9 дэх жилдээ хүч үзэж буй туршлагатай тамирчин юм.
10. Ksenia Vdovina
ОХУ-ын хөнгөн атлетикийн тамирчин Ксениа нь 2012 оны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж байжээ.
9. Malia jones
Серфингийн тамирчин бөгөөд загвар өмсөгч тэрбээр 15 насандаа спортод анх хөл тавьжээ. Дараахан нь загварын салбарт ч амжилт гаргах болсон байна.
8. Danica Patrick
Уралдааны тамирчин Danica дунд сургуулиа ч дүүргэлгүй энэ спортод дурлах болжээ. Олон олон амжилтуудыг тогтоож, загварын сэтгүүлийн нүүрэнд ч гарах болов. Энэ алхам нь ч түүнд мөрөөдлөө биелүүлэх боломж олгож, нэр алдрыг нь дэлхий даяар түгээсэн юм.
7. Christmas Abbott
Түүнийг дэлхий нийтээр хүндийн өргөлтийн чадварлаг тамирчин гэдгээс нь гадна сайхан биетэй, биеэрээ дүүрэн шивээстэй гэдгээр нь мэднэ.
6. Rhonda Rosie
Тэр бол жудочин мөн холимог тулааны тамирчин юм. 2010 оноос одоог хүртэл тасралтгүй амжилт гаргасаар байгаа.
5. Anastacia Ashley
Бас нэгэн серфингийн үзэсгэлэнт тамирчин бол Анастасия юм. Тэрээр бүр 6 настайдаа анхныхаа тэмцээнд түрүүлж, 16 настай байхдаа долоон тэмцээн уралдаанд тэргүүн байр эзэлж, аль хэдийн олны танил болсон байв.
4. Gina Carano
АНУ-ын Техас мужийн холимог тулааны мастер бүсгүй зөвхөн спортын амжилтаараа ч бус, өөрийн төрөлх гоо үзэсгэлэнгээрээ дэлхий нийтийг байлдан дагуулж байна.
3. Skyler Diggins
Спорт сонирхогчид түүнийг сагсанбөмбөгийн хамгийн чансаатай эмэгтэй тамирчин хэмээдэг бөгөөд тэрээр 2014 оны сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд багтаа гайхалтай хожлыг авчирсан юм.
2. Anna Kournikova
Тэр хэдийгээр “WTA”-д түрүүлж байгаагүй ч, гайхалтай ур чадвар, гоо үзэсгэлэнгээрээ дэлхийд нэр алдраа түгээсэн юм. 2000 онд Курникова дэлхийн шилдэг тамирчдын жагсаалтын 8 дугаарт бичигдэж байв. Түүнийг алдарт дуучин Enrique Iglesias-ийн найз бүсгүй гэдгээр нь хүмүүс илүүтэй мэдэх билээ.
1. Lerin Franco
Ингээд энэ оны хамгийн халуухан, үзэсгэлэнтэй тамирчнаар Парагуа улсын хөнгөн атлетикийн тамирчин Лерин Франко (Lerin Franco) тодорч байна. Тэрээр 2008 оны олимпод оролцож, олны танил болсон юм.