Хамгийн солиотой гэрлэлтүүд

Эрдэмтдийн 35 жилийн өмнөх таамгаар бол 21-р зуунд дэлхий дээрх хүмүүсийн ихэнх нь амьгүй зүйлс, тэр дундаа роботуудтай гэрлэж, эр эмийн харилцаа үүсгэж эхэлнэ хэмээжээ. Гэтэл өнөөдөр яг л тэдний хэлснээр болж, хүмүүс роботуудтай хамт амьдарч байна. Зөвхөн робот ч биш, барилга байгууламж, хүүхэлдэй, мод, машинтай хүртэл гэрлэн хамт амьдардаг хачирхалтай хүмүүс байдаг гэнэ. Бид энэ удаад тэдний талаарх сонирхолтой мэдээллийг та бүхэндээ бэлтгэн хүргэж байна.
Хамгийн солиотой гэрлэлтүүд


1. Видео тоглоомын баатартай гэрлэсэн нь
Токио хотын иргэн 27 настай залуу 2009 онд видео тоглоомын баатартай гэрлэжээ. Тоглоом болон хүүхэлдэйн киноны баатруудыг “Хентай” хэмээн нэрлэдэг бөгөөд Япон залуу: “Би эхнэртэйгээ байхдаа өөрийнхөөрөө байж чаддаг. Тэр маань намайг муу зүйл хийхэд уурладаггүй, уурласан ч дорхноо л уучилчихдаг учир би түүндээ маш их хайртай” хэмээн хэлсэн байна. 



2. Роботтой гэрлэсэн эр
2008 онд Японы иргэн 33 настай Айко хэмээх залуу роботтой гэрлэсэн байна. Түүний “эхнэр” нь Англи, Япон хэлээр ярьдаг, уншиж чаддаг, газрын зураг дээр улсуудыг заах чадвартай чамгүй боловсролтой нэгэн ажээ. Түүнчлэн хариу үйлдэл үзүүлэх, үнсэх, тэврэх, тайтгаруулан, аргадах зэрэг үйлдлүүдийг ч хийдэг байна.



3. Эйфеллийн цамхагтай гэрлэсэн бүсгүй
Америкийн иргэн Эрик Лабре (Eric LaBrie) хэмээх бүсгүй шилдэг уран барилгуудтай гэрлэдэг гэдгээрээ алдартай. Энэ нь нэг төрлийн өвчин бөгөөд тэрээр “Берлиний хана”-тай “ханилсан” 20 жилийн гэрлэлтээ эцэс болгон, 2007 онд Эйфеллийн цамхагтай гэрлэж, нэрээ хүртэл Эрика Эйфелл болгосон байна.



4. Машиндаа л үнэнч...
“Эрчүүд сайхан хүүхний хөх бөгсөнд харц унагадаг байхад би гоё машинуудад л татагддаг” хэмээн АНУ-ын Вашингтон мужийн 64 настай иргэн Эдвард Смит (Edward Smith) хэлжээ. Тэр өсвөр наснаасаа л төмөр хөлгүүдэд ухаангүй дуртай байсан бөгөөд “Mustangs”, “Jaguars”, “Aston Martin” зэрэг брэндийн машинууд цуглуулдаг байжээ. Яваандаа машинуудтайгаа гэрлэсэн байна. “Заримдаа тэд надтай ярихгүй болохоор жаахан уйтгартай л байдаг юм. Гэхдээ би машинууддаа л чин зүрхнээсээ хайртай” хэмээн хэлсэн байна.



5. Модонд хайр зарласан бүсгүй
Зүрх шархлуулсан олон учралуудын дараа Английн иргэн 31 настай Эмма МакКабе (Emma McCabe) арай гэж өөрийн жинхэнэ хайраа олсон бололтой. Түүний хайрын эзэн нь хүчтэй, түшигтэй, хөгшин мод гэвэл та итгэх үү? Тэрээр 2015 оны хавар модтой гэрлэж, гэрлэлтээ бүр баталгаажуулаад амжжээ. Тэрбээр нөхрөө “Тим” хэмээн нэрлэж, “Тим надад хаанаас ч амсаж чадахгүй тэр гайхалтай таашаалыг бэлэглэсэн” хэмээн нэгэн ярилцлагандаа дурьджээ.



6. Тедди баавгай
АНУ-ын Охио мужийн иргэн Чарльз Маршал (Charles Marshall) 2012-2014 оны хооронд чихмэл бамбарууштай олон нийтийн газар хурьцал үйлдсэн хэргээр 4 удаа баривчлагдаж байжээ.



7. Эрх чөлөөний хөшөөтэй гэрлэсэн нь
Аманда Виттакерийг “Эрх чөлөөний хөшөө”-ний амраг гэж хэлж болно. Тэрээр Английн иргэн бөгөөд АНУ руу жинхэнэ хайрттайгаа уулзахаар 4 удаа зорьсон байна. Гэрээ хүртэл эрх чөлөөний хөшөөний хуулбаруудаар дүүргэсэн байхыг харахад тэр үнэхээр л алдарт хөшөөнд ухаангүй дурласан бололтой.



8. Дугуй
51 настай Скот Роберт хэмээх эр 2007 онд зочид буудлын өрөөнд унадаг дугуйтай секс хийхээр завдаж байгаад баригджээ. Түлхүүрийн нүхээр түүнийг харсан үйлчлэгч эмэгтэй цагдаа дуудаж түүнийг баривчлуулан, сэтгэцийн эмнэлэг рүү илгээсэн байна.



9. Адонис бурханд дурлажээ.
40 настай сувилагч эмэгтэй насаараа ганц бие байсны эцэст Грекийн домгийн бурхан Адонистай саяхан “хамт амьдарч” эхэлжээ. Үнэндээ жинхэнэ хөшөө нь ч биш, зүгээр л нэг хуурамч хувилбарыг нь Лондонгийн бэлэг дурсгалын дэлгүүрээс худалдан авсан байна.



10. Сексээс харшилтай залуу
Энэхүү жагсаалтын хамгийн сүүлд нилээд хачирхалтай санагдаж мэдэх нэгэн залуугийн талаар өгүүлэх гэж байна. Эр эмийн харилцаанд дургүй хүн гэж та сонсож байсан уу? Тэгвэл Английн иргэн 22 настай Robim Dibbenu хэмээх энэ залуу бусад хүмүүсийн адил үнсэлцэх, тэврэлдэх, бие биенээ хайрлаж энхрийлэх, тэр ч байтугай ихэнх эрчүүдийн үзэх “дуртай” порно киног ч үзэж байгаагүй гэжээ. Учир нь энэ бүгд түүнд маш утгагүй, шижиг хүрмээр санагддаг аж. Тэр одоог хүртэл ямар ч хүнд хайртай болж үзээгүй, бүр зандан биеэрээ байгаа гэнэ шүү.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()