“Юнител” групп ЕБС-ийн сурагчдад 100 гаруй сая төгрөгний хөрөнгө оруулалт хийлээ

2015-12-01, 17:07
2,550
"Юнител" групп хойч ирээдүй үеийнхээ оюун ухаанд хөрөнгө оруулалт хийх зорилготойгоор ЕБС-ийн сурагчдын дунд “Ухаанаараа уралдъя -2” аянг амжилттай зохион байгуулж 100 сая гаруй төгрөгний бараа бүтээгдэхүүнийг бэлэглэлээ. Уг аян 3 сарын турш 3 үе шаттайгаар үргэлжилсэн бөгөөд Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн 21 аймгийн нийт 93000 орчим сурагчид 5500 гаруй групп үүсгэн өдөр бүр танин мэдэхүйн болон хичээлтэйгээ холбоотой асуултанд хариулан оролцжээ.
“Юнител” групп ЕБС-ийн сурагчдад 100 гаруй сая төгрөгний хөрөнгө оруулалт хийлээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Эхний 2 үеийн ялагч  71 сурагч зөөврийн компьютер, 69 сурагч Adidas болон Reebok-ийн 150,000 төгрөгийн эрхийн бичиг, 3-р үеийн ялагч  34 сурагч Samsung Galaxy J5 гар утас, 24 сурагч Samsung Galaxy J1ace утас, 3 үеийн эхний 100 байранд орсон ангийн сурагч бүр 1GB дата, сарын турш сүлжээндээ үнэгүй ярих, мессеж бичих эрхийн эзэд болсон юм.

Энэхүү хөтөлбөр нь сурагчдыг нэг зорилгын төлөө нэгдүүлж, хамтдаа ямар их амжилтанд хүрч болохыг ойлгуулсан, зөвхөн оюун ухаанд нь төдийгүй бодит хөрөнгө оруулалт хийж чадсан чухал ач холбогдолтой хөтөлбөр болсон тул цаашид “Ухаанаараа уралдъя” хөтөлбөрт оролцсон дугаартайгаа өөр олон хөтөлбөр, урамшуулалд хамрагдах боломжийг нээж өгөх юм байна.



Ангийн дарга нарын чуулган



1-р шатны ялагч Өмнөговь аймгийн Даланзадгад хотын аймгийн тэргүүний лаборатори 1-р сургуулийн 11Г анги





2-р шатны ялагч нийслэлийн 24-р сургуулийн 12Б анги



3-р шатны ялагч Дарханы 15-р сругуулийн 11Б анги



Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.