Үрчлээ юунаас болж үүсдэг вэ?

Үрчлээ бол бидний арьс муудаж, хөгширч байгаагийн хамгийн том илрэл. Ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд 30 наснаас эхлэн зовхи, дух болон уруулын эргэн тойронд жижиг үрчлээ үүсч эхэлдэг. Харин арьсаа буруу, ширүүн арчилдаг, архи тамхи хэрэглэдэг бүсгүйчүүдийн арьс наснаасаа эрт үрчлээтэн, хөгширдөг байна. Иймээс хэрэв танд дараах буруу зуршлууд байгаа бол эртхэн засаж эхлэхийг зөвлөе.
Үрчлээ юунаас болж үүсдэг вэ?


1. Тамхи
Тамхи татдаг эмэгтэйчүүдийн арьсны нөхөн төлжилт удааширч, амархан хөгширдөг байна.



2. Сахарын зохисгүй хэрэглээ
Хэрвээ та чихэр шоколад, болон газтай ундааны байнгын хэрэглэгч бол наснаасаа эрт хөгширнө гэдгээ ойлгох хэрэгтэй. Сахаранд агуулагдах молекулууд нь арьсны бүтцийг бага багаар гэмтээж, хөгшрөлтөнд маш ихээр нөлөөлдөг аж. Ялангуяа цагаан сахар нь арьсанд агуулагдах коллаген болон эластинийг бууруулаад зогсохгүй өөхийг улам нэмэгдүүлдэг байна.



3. Алкохол
Спирт агуулсан ямар ч бүтээгдэхүүн арьсны төрөлхийн чийгийг бууруулж, цочроодог байна. Түүнчлэн А витаминийг шимэн авч, биед хорыг хуримтлуулдаг байна. Ингэснээр арьс мөн бохирдож,  эрт үрчлээтэх нөхцөл бий болдог.



4. Бохь
Өлөн ходоодтойгоос бусад үед бохь зажлахыг хорихгүй л дээ. Гэвч байнга зажилвал амны эргэн тойронд үрчлээс үүсэх аюултай байдаг байна.



5. Нүүрээ цэвэрлэлгүй унтах
Нүүрний будгаа арилгаж, цэвэрлэлгүй унтаж хэвшсэн бол та үеийнхнээсээ хөгшин харагдах нь дээ. Шөнийн цагаар хүний арьс хорт бодисоо гадагшлуулж, түүнчлэн хамгийн сайн амарч чаддаг. Харин энэ үеэр зузаан гэгчийн будаг, өдөржин гадуур явснаас “цугларсан” тоос шороог арилгалгүй унтах нь таны арьсанд байж болох хамгийн муугаар нөлөөлдөг гэсэн үг. Тиймээс гуравхан минутын ажилд битгийн хойргошин залхуурч байгаарай.



6. Батгаа шахах
Мэргэжлийн эмчээр зөв аргаар шахуулж байвал тийм ч их хор уршиг тарихгүй. Харин бохир гараараа шахах, эсвэл хумслах, дутуу шахаад орхих зэрэг нь наанадаж сорви, цаанадаж үрчлээ үүсгэх өндөр магадлалтай байдаг аж.



7. Нүүрээ хэт их будах
Нүүрнийхээ өө сэвийг дарах, гундсан өнгийг нь сэргээ, нарны хортой туяанаас сэргийлэх зэргээр нүүрний будгийг тохируулж хэрэглэх нь мэдээж буруу зүйл биш. Гэвч хүзүү, нүүрнийхээ арьсыг ялгарч харагдтал нь нүүрний будаг хэрэглэх нь арьсны нүх битүүрч, батга гарах, үрчлээ үүсэх хамгийн чухал нөхцөл болдог. Түүнчлэн зовхио их будах, контур хэрэглэх нь зовхи унжих, нүдний эргэн тойронд үрчлээ үүсгэдэг байна.



8. Нарны тос түрхэж байх
Өвөл ч зун ч ялгаагүй нарны тос түрхэж байгаарай.



9. Хангалттай нойр авах
Хангалттай нойр авах нь арьсанд маш чухал нөлөөтэй, түүнчлэн өндөр дэрэн дуур унтахгүй байх нь сайн. Учир нь хэт өндөр дэрэн дээр унтвал ердөө хэдхэн долоо хоногийн дотор л таны хүзүү яг л 60 настай хүнийх шиг болж мэднэ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()