Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Үхсэн хүний цогцсыг 200,000 жилийн тэртээгээс шатааж, чандарлаж ирсэн байна.
2. Хүн төрөлхтөн үүссэн цагаас хойш өнөөг хүртэл 108 тэрбум хүн амьдарч байсан гэж үзвэл,тэдний 93.5 хувь нь устах нь устаж, сөнөх нь сөнөж, нас барсан байна.
3. Котардын синдром гэдэг нь өөрийгөө үхсэн хэмээн бодож, түүндээ итгэх сэтгэцийн өвчнийг хэлдэг байна.
4. Өнөө цагт дэлхийн хүн амын ихэнх нь зүрхний шигдээс, машины осол, төрөхийн хүндрэлээр нас барж байна.
5. Жил бүр 1000 хүн тутмын 8 нь үхэж байдаг гэж үзвэл энэ нь жилд 55.6 сая хүн, өдөрт 151,600 хүн, цагт 6316 хүн, минутанд 105 хүн, секундэд 2 хүн үхдэг гэсэн үг юм.
6. Дэлхий дээр 2063 хүн тутмын яг тал хувь нь үхлийн дараах амьдрал байдаг гэдэгт итгэдэг.
7. Хүн нас барсны дараах 1 цагт гарын үзүүр, 2-3 цагт хүүрний арьс хөрч хөхөрдөг. Түүнчлэн цагт дунджаар 1 градусаар дулаанаа алддаг гэж үздэг байна.
8. Нас барсны дараа 2-4 цагт булчингийн хөшилт үүсэх бөгөөд араг ясны булчингууд нягтарч, доод эрүү, 4 мөчний нугалах тэнийлгэх хөдөлгөөн хязгаарлагдаж, нас барснаас нэг хоногийн дараа бүх бие хөшдөг байна.
9. Хүний биеийн 50 тэрбум эд эс өдөр бүр үхэж байдаг. Энэ нь нас хөгширч, өдөр өнгөрөх тусам нэмэгдэнэ.
10. Тархины эсүүд зүрх зогссоноос хэдхэн минутын дараа бүрэн үхдэг. Харин арьсны эcүүд 24 цагийн дотор бүрэн үхдэг байна.
11. Жил бүр 55 сая хүн үхдэг гэж бодвол тэдний 9.5 сая нь Хятад хүн байдаг.
12. Эрэгтэй хүн нас барсны дараа ч гэсэн бэлэг эрхтэн нь босох тохиолдол байдаг.
13. Эмч нар бүгд муухай бичигтэй байдаг. Үүнээс болоод жилд 7000 гаруй хүн буруу эм хэрэглэж харамсалтайгаар нас бардаг байна.
14. Хүнийг нас барсны дараа 20 минутанд бүх биеэр улаан ягаан толбо үүсдэг бө үүнийг хүүрийн толбо гэж шинжлэх ухааны хэлэнд тайлбарладаг байна.
15. Таны төрсөн өдрөөр дэлхий дээр 153,000 хүн үхдэг.
16. Хүн толгойгоо таслуулсны дараа 20 секунд хүртэл хугацаанд ухамсартай байдаг.
17. Хүн үхсэний дараа сонсох эрхтэн хамгийн сүүлд ажиллаагаагүй болдог байна.
18. Хүн үхсэнээс 4 хоногийн дараа хий болон шингэнээр дүүрч яг л агаарын бөмбөлөг шиг хөөж пэмбийдэг байна.
19. Жилд 12 хүн аварга загасанд алуулдаг байхад дэлхий даяар хүмүүс нэг цагт 11.417 аварга загас алдаг байна.
20. Дэлхий даяар 90 секунд тутамд нэг эмэгтэй төрөхийн хүндрэлээс болж нас бардаг.