Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1910-аад он: Гибсоны охид
XIX, XX зууны үеийн Америкийн зураач Чарльз Дан Гибсоны бүтээсэн эмэгтэй хүний гоо сайхны төгс илэрхийлэл. Гибсоны охид өндөр, туранхай, тасам нарийн бэлхүүстэй, том хөх, өргөн ташаатай байв. Элсэн цаг мэт галбирыг корсетийн тусламжтайгаар гаргадаг байжээ. Гибсоны охид урт хүзүү, том нүдтэй, үсээ өндөрсгөн, овоолж зассан байдаг байна. Тэрээр хөргүүдээ загварлаг хувцасласан, нээлттэй, олон талын авъяастай, эрчүүдтэй ижил байр суурьтайгаар илэрхийлсэн байдаг байв. Гэсэн ч үнэн хэрэгтээ тухайн үед эмэгтэйчүүд сонгуулийн эрхгүй байсан юм.
1920-иод он: Флэпперүүд
1930-аад он: Сэтгэл татам, эмэгтэйлэг
1940-өөд он: Чийрэг, хүчтэй эмэгтэй
1950-аад он: Элсэн цаг
1960-аад он: Твигги
1970-аад он: Дисконы хатан хаан
1920-иод оны үеийн эрх чөлөөтэй /тэгш эрхтэй/ залуухан охид бүсгүйчүүдийг "Флэпперүүд" хэмээн нэрлэдэг байв. Энэ үед эмэгтэйчүүд бие барьсан корсетаа тайлж, цээж дүүрэн амьсгалах болсон юм. Флэпперийн төгс гоо сайхны үнэлэмж нь залуу нас, жавхаалаг, эрч хүчийг илэрхийлж, үсний богино засалт, туранхай, эрэгтэй хүүхдийнх шиг бие галбир, өвдөг хүрсэн урттай, бэлхүүс тодотгоогүй, шулуун загвартай даашинз болон банзал моодонд орсон юм.
1930-аад он: Сэтгэл татам, эмэгтэйлэг
Энэ бол 1929 онд биржийн зах зээл сүйрсний дараа АНУ-д "Их хямрал" нүүрлэсэн үе юм. Эмэгтэйчүүд 1910-аад оны үеийн эмэгтэйлэг загварт дахин ач холбогдол өгч эхлэв. Гэхдээ корсетгүйгээр. Зарим нэг нь энэ аксессуарт зүгээр л дургүй байхад, нөгөө хэсэг нь бие барьсан тавгүй байдлыг дахиж мэдрэхийг хүсээгүй юм. Загварт элсэн цаг хэлбэрийг гаргасан даашинз, гоёмсог засалттай үсний чиг хандлага давамгайлах болов.
1940-өөд он: Чийрэг, хүчтэй эмэгтэй
Эрчүүд нь "Дэлхийн Хоёрдугаар дайн"-д мордож, харин ард үлдсэн эмэгтэйчүүд, хүүхдүүд үйлдвэрт ажиллаж эхлэв. Энэ үед эмэгтэйчүүд аль хэдийн сонгуульд санал өгөх эрхтэй болж, идэвхитэйгээр ажил хөдөлмөр эрхэлж байлаа. Одоо хэвлийн булчин нь ялгарч, овойж товойсон биш ч ямар ч ажлыг түүртэхгүй хийчихээр чийрэг, чанга биетэй хүчтэй эмэгтэйчүүдийг бүсгүй хүний төгс илэрхийлэл хэмээн үзэх болжээ. Энэ зураг дээрх Бетти Грейбл бүсгүй тухайн цаг үеийн төгс бие галбиртай бүсгүйчүүдийн төлөөлөл ажээ. Түүний сайхан хөл Их Британийн “Lloyd’s of London” компанид нэг сая доллараар даатгагдаж байсан юм.
1950-аад он: Элсэн цаг
Эрчүүд дайнаас эргэн ирснээр эмэгтэй хүн хүчтэй, чийрэг биетэй байх шаардлагагүй болов. Энэ үед элсэн цаг шиг хэлбэр төгс бие галбираар тодорхойлогдож эхэлсэн байна. Туранхай эмэгтэйчүүд хүртэл бага зэрэг таргалж, элсэн цаг шиг галбиртай болохын тулд эм уудаг байв. Дээр нь бие барьсан даашинз өмсөх болсон нь хөх болон өгзгийг улам тодотгож өгч байлаа. Жүжигчин Мэрилин Монро, Элизабет Тейлор нар 50-иад оны секс билэг тэмдэг билээ.
1960-аад он: Твигги
Английн супермодель Лесли Хорнби ("нарийн зэгс" Твигги) тухайн үеийнхээ нүүр царай болж байв. Том хөхтэй, өргөн ташаатай бүсгүйчүүдийн халааг андрогин буюу хөх, өгзөг муутай, эрэгтэй хүүхэд шиг харагддаг охид бүсгүйчүүд авлаа. Тэд шулуун загвартай богино даашинз эсвэл банзал өмсч, үсээ халимаг маягаар засуулан, нүдээ хүрээлэн буддаг байв. Ямар нэгэн өвчний улмаас турж эцсэн мэт харагдах моод дэлхий даяар тархаж, сая сая охид бүсгүйчүүд гэнэт л хоолоо сойж, амфетамин ууж эхэлсэн байна.
1970-аад он: Дисконы хатан хаан
Туранхай галбир моодноос гараагүй ч охид, бүсгүйчүүд спортлог, чийрэг биетэй байхыг эрмэлзэх болов. Тиймээс бүх нийтээрээ шахуу бүжгээр хичээллэх, роликоор гулгах сонирхол давамгайлж иржээ. Мөн комбинезон өмд, цайралттай үс моод болж эхэлсэн байна. Фарра Фосетт 1970-аад оны секс билэгдэл болсон бөгөөд түүний улаан усны хувцастай инээмсэглэсэн авахуулсан зурагтай сэтгүүл дэлхий даяар олон сая хувиар зарагдаж байжээ.
1980-аад он: Спортлог, урт хөлтнүүд
1990-ээд он: Героин шик
2000-аад он: Спортлог бие галбир
2010-аад он: Ким Кардашьян шиг галбиртай Гибсоны охид
1980-аад оны олонхи эмэгтэйчүүд эрүүл амьдарлын хэв мягт анхаарч, фитнесээр хичээллэх болжээ. Барууны улс орнуудад дасгалын заал танхим, фитнес төвүүд шил дараалан нээгдэж эхлэв. Урт хөлтэй охид бүсгүйчүүд загварын ертөнцөд хүч түрэн орж ирснээр "төгс" хэмээх тодотголд харъяалагдах болжээ. Тухайн үеийн эмэгтэйчүүдийн төгс бие галбиртай хэв шинжийн төлөөлөл нь жүжигчин, загвар өмсөгч Жейн Фонда юм. Тэр бас дэлхий нийтийг бариу өмдтэй танилцуулсан юм. Мөн алдарт супермоделиуд болох Наоми Кэмпбелл, Синди Кроуфорд нар олонд танигдаж эхэлсэн үе байлаа.
1990-ээд он: Героин шик
Энэ чиг хандлага нь цонхигор царай, нүдний доод зовхи нь хөх туяатай, нарийхан бүр хэрзгэр ч гэж хэлж болохоор бие галбиртай моделиудын үед хамаарагдана. Тухайн цаг үед хар тамхины түгээмэл хэрэглээ дуулиан тарьж байсан юм. Герион шикийн он жилүүдийн эхлэлийг загвар өмсөгч Кейт Мосс эхлүүлж байв.
2000-аад он: Спортлог бие галбир
Хэвлийн булчингаа ялгарч харагдуулахын тулд дасгал хөдөлгөөнд анхаарлаа хандуулж эхлэв. Эмэгтэйчүүд булчинлаг, жавхайсан гэдэстэй болохоор тэмүүлж, хүйсээ цоолуулан гоёл чимэглэл зүүх болов. Тэр үеийн төлөөллийг тайзан дээр цоолсон хүй, булчинлаг гэдсээрээ гайхуулан гарч ирдэг байсан дуучин Бритни Спирсээр төлөөлүүлэн харж болох юм.
2010-аад он: Ким Кардашьян шиг галбиртай Гибсоны охид
Эмэгтэйчүүд корсетноос татгалзснаас хойш 100 жилийн дараа эмэгтэйчүүд дахин тасам бэлхүүстэй болохыг хичээж эхэллээ. Гэхдээ ийм бие галбиртай болоход заавал гоо сайхны мэс засал хийлгэх шаардлага тулгарч ирсэн юм. Туранхай, нарийн бэлхүүстэй хэрнээ том хөх, өгзөгтэй байх бараг боломжгүй тул охид, бүсгүйчүүүд гоо сайхны мэс заслын тусламжтайгаар буюу хавиргаа авахуулж, төгс гоо сайхны өнөө цагийн хэмжүүрт багтахыг тэмүүлэх болжээ.