Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Духан дээр нь фломастераар ямар нэгэн утгагүй зүйл зурах нэг хэрэг, харин ванн дотор унтаж байгаа согтуу найз дээрээ шатамхай шингэн асгаад шүдэнз зураад хаях арай дэндсэн хэрэг билээ. Их Британийн Дарем гүнлэгийн Спеннимур хотын оршин суугч Крэйг Финн /зүүн гар талд/ өөрийн найз 25 настай Жеймс Жиллибрендийн тоглоомын золиос болжээ.
“Шооч эр” андыгаа ванн дотор ороод унтахыг анаж байгаад дээр нь
шатамхай шингэн асган шатааж орхисон байна. Гэвч тоглоом хатуудаж,
гэмтэл нь хэтэрхий гүн байснаас үүдэн хөлөө тайруулахад хүрсэн байна.
“Шооч эр” Жиллибренд ч шангаа хүртэн таван жил торны цаана суухаар
болжээ.