Үзэсгэлэнтэй харагдах нууц

Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн гэдэг нэгэн зун хагдраад унах цэцэг мэт богинохон настай. Түүнийг цэцэглүүлэх эсэхийг сэтгэлийн амар амгалан байдал болон эр хүний хайр халамж л шийддэг юм. Ингээд уншигч та бүхэндээ алдартай одуудын хэлсэн гоо сайхны талаарх гайхалтай сайхан үгсийг хүргэж байна. Таны ойрын өдрүүд, магадгүй бүтэн амьдралын тань туршид эдгээр үгс сэтгэл зүрхийг тань дулаацуулан гэрэлтүүлнэ гэдэгт итгэлтэй байна. 
Үзэсгэлэнтэй харагдах нууц


1. Моника Белучи
“Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн бол түүний үнэтэй хувцсанд биш, харин хайр гэрэлтэж буй түүний оч мэт харцанд байдаг юм”



2. Одри Хепборн
“Зөвхөн сайхан үг хэлдэг уруул л хамгийн үзэсгэлэнтэй, хүнийг сайхнаар нь төсөөлөн хардаг нүд л хамгийн сайхан. Сайхан биетэй байхыг хүсвэл өлсөж байгаа хэн нэгэнтэй хоолоо хуваалц, сайхан үстэй байхыг хүсвэл өдөр бүр хүүхдүүдтэй салхи сөрөн гүйлдэн тогло”



3. Меган Фокс
“Тачаангуй байдал бол салхины сэрчигнээ болгонд намилзаж байдаг туг биш, хэзээ, хэний өмнө энэ араншингаа гаргахаа та шийдэх эрхтэй”



4. Анжелина Жоли
“Би зөвхөн үзэсгэлэнтэй болохоороо л аз жаргал, амар амгаланг мэдэрдэггүй юм. Шагшмаар үзэсгэлэнтэй хэрнээ зовж амьдардаг олон хүнийг би мэднэ. Харин би гэр бүлдээ цаг гаргадаг, тэд маань намайг эргээд агуу их хайраар хайрладаг учир жинхэнэ аз жаргалтай бас үзэсгэлэнтэй эмэгтэй болон хувирдаг юм даа”



5. Софиа Лорен
“Би өмнө нь өөрийгөө том уруул, урт үснээс цаашгүй тэнэг хүүхэлдэй гэж боддог байлаа. Гэвч он цаг өнгөрч намайг хайрладаг эр хүн гарч ирэхийн цагт тэр хүн яагаад миний уруулыг энхрийлэн үнсдгийг, яагаад намайг хамгаалан тэвэрдгийг бодоод надаас өөр үзэсгэлэнтэй хүн энэ хорвоо дээр байхгүй гэдгийг мэдэрсэн юм даа”



6. Шэрон Стоун
“Галбиргүй бие, бохир арьс, намхан нуруу бол гутрах шалтгаан биш. Харин нүдэндээ хайрын очгүй, сэтгэлдээ дулаан галгүй байна гэдэг л жинхэнэ гамшиг.”



7. Эмма Ватсон
“Жинхэнэ үзэсгэлэнтэй эмэгтэй царайны сайхандаа биш бусадтай харьцах харьцаандаа байдаг юм. Зарим хүмүүс сарнай шиг хөөрхөн хэрнээ кактус шиг л бусдыг өвтгөдөг шүү дээ”



8. Маяа Плисецкая
“Гоо үзэсгэлэн гэдэг бол хайрандаа мансууран шөнөжин унтаагүйн улмаас нүдний доор үүссэн хөх туяа, биднийг дотроос маань өөрчилдөг тэр хүчийг хэлнэ.”



9. Мэрилин Монро
Хөвгүүд охидтой яг л ном шиг харьцдаг. Хэрвээ хавтас нь л тэдэнд таалагдахгүй бол нээж үзэх ямар ч хүсэлгүй болчихдог.



10. Тайлор Свифт
Таны өмсч болох хамгийн сайхан хувцас бол аз жаргал болон өөртөө итгэх итгэл юм.



11. Скарлет Йохансен
Би өөрийнхөө алдаа дутагдлаа бүгдийг нь мэддэг бас хүлээн зөвшөөрдөг. Тиймээс бусадтай харилцах харилцаанд минь ямар ч үл ойлголцол гардаггүй.



12.  Коко Шанель
30 насандаа үзэсгэлэнтэй бай, 40 насандаа дур булаам бай, бүх л амьдралынхаа туршид мохошгүй бай.



13. Карл Лагерфелд
Төгс биш зүйл бол өөрөө төгс төгөлдөр юм.



14. Эллэн Деженерес
Гоо үзэсгэлэн гэдэг бол өөрөө өөртөө л таалагдахын нэр, өөр юу ч биш.



15. Мишель Обама
Таны хэн байх, хаанаас ирсэн нь хамаагүй, та бол хамгийн үзэсгэлэнтэй нь.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()